Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 115/ШШ2024/0022

 

 

     Нэхэмжлэгч, нэхэмжлэлээсээ татгалзсаныг

       баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Сийлэгмаа би, “У” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Засаг дарга, Засаг даргын Тамгын газар, Тендерийн үнэлгээний хороонд тус тус холбогдох захиргааны хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч “У” ХХК шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Нэхэмжлэгч миний зүгээс хариуцагч Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Засаг дарга С.Эрдэнэболд, Засаг даргын тамгын газрын үнэлгээний хороо, мөн сумын Засаг даргын тамгын газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийнхээ:

            Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Засаг даргын 2024 оны 07 сарын 02 ны өдрийн 01/506 тоот мэдэгдэл буюу захиргааны актыг хууль бус болохыг тогтоолгох, хүчингүй болгуулах

Дорноговь аймгийн Хатанбулаг сум “Өмчлөлийн газарт цахилгаан шугам татах /.../ дугаартай тендерийн “Үнэлгээний хороо”-ны тендерийн шалгаруулалтын 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн шийдвэрийг хүчингүй болгуулах,

Захиалагч Хатанбулаг сумын Засаг даргын Тамгын газарт уг тендерийг хуульд нийцүүлэн дахин зарлаж шалгаруулахыг даалгах шаардлагуудаас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.2 дахь хэсэгт зааснаар бүхэлд нь татгалзаж байна.

 Иймд нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзсан хүсэлтийг хүлээн авч хуулийн дагуу шийдвэрлэнэ үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Тус шүүх “У” ХХК-иас, Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Засаг дарга, сумын Засаг даргын Тамгын газар, Тендерийн үнэлгээний хороонд тус тус холбогдуулан гаргасан дээрх шаардлага бүхий нэхэмжлэлээр 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 115/ШЗ2024/0093 дугаартай шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэн, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах явцад нэхэмжлэгч хуулийн этгээдээс 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр, нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзах тухай хүсэлтийг ирүүлжээ.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-т “...(нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо) … нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах … (эрх эдлэх)…”-ээр, 66 дугаар зүйлийн 66.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь … татгалзаж болох”-оор тус тус заасан байх ба нэхэмжлэгч “У” ХХК-ийн, Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Засаг дарга, сумын Засаг даргын Тамгын газар, Тендерийн үнэлгээний хороонд тус тус холбогдуулан гаргасан, “Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Засаг даргын 2024 оны 07 сарын 02 ны өдрийн 01/506 тоот мэдэгдлийг хууль бус болохыг тогтоолгон, хүчингүй болгуулах, “Өмчлөлийн газарт цахилгаан шугам татах” ажлын ... дугаартай тендерийг сонгон шалгаруулах Үнэлгээний хорооны 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн шийдвэрийг хүчингүй болгуулах, уг тендерийг дахин зарлаж шалгаруулахыг Хатанбулаг сумын Засаг даргын Тамгын газарт даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байгаагаа шүүхэд бичгээр илэрхийлсэн байна.

Иймд нэхэмжлэгч “Уртын уул” ХХК-ийн, Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Засаг дарга, сумын Засаг даргын Тамгын газар, Тендерийн үнэлгээний хороонд тус тус холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч нь ийнхүү  нэхэмжлэлээсээ татгалзсанаар уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдахыг болон нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй талаарх үр дагаврыг нэхэмжлэгч “У” ХХК (тус хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээдэд)-д танилцуулж, баримтжуулсан болно.

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан “У” ХХК-ийн, Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Засаг дарга, сумын Засаг даргын Тамгын газар, Тендерийн Үнэлгээний хороонд тус тус холбогдуулан гаргасан “Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Засаг даргын 2024 оны 07 сарын 02 ны өдрийн 01/506 тоот мэдэгдлийг хууль бус болохыг тогтоолгон, хүчингүй болгуулах, “Өмчлөлийн газарт цахилгаан шугам татах” ажлын ... дугаартай тендерийг сонгон шалгаруулах Үнэлгээний хорооны 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн шийдвэрийг хүчингүй болгуулах, уг тендерийг дахин зарлаж шалгаруулахыг Хатанбулаг сумын Засаг даргын Тамгын газарт даалгах” “шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, 15/2024/0022/З индекстэй захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 47 дугаар зүйлийн 47.5, 50 дугаар зүйлийн 50.5-д тус тус заасны дагуу нэхэмжлэгч “У” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар нэхэмжлэгч хуулийн этгээд нь уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд хэргийн оролцогчид энэ захирамжид гомдол гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                   Б.СИЙЛЭГМАА