| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Энхмандах |
| Хэргийн индекс | 157/2024/00289/И |
| Дугаар | 157/ШШ2025/00017 |
| Огноо | 2025-01-22 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 157/ШШ2025/00017
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Энхмандах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч ******* овогт ******* ******* “ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай хүсэлтийг 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа
Хүсэлт гаргагч ******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч ******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие ******* нь ******* онд ******* аймгийн ******* суманд төрсөн.******* оны ******* дугаар сард дугаар төгсөөд илгээлтээр малчин болж, нэгдлийн гишүүнээр элссэн.
******* аймгийн ******* сумын *******-Оргил нэгдэлд******* оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан.
******* аймгийн ******* сумын *******-Оргил нэгдлийн даргын******* оны 10 дүгээр сарын 29-ний өдрийн 5 дугаартай тушаалаар******* оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс малчнаар ажилд томилсон тушаалыг ******* аймгийн Архиваас гаргуулж авсан боловч 1992 онд ажлаас чөлөөлсөн тушаал олдохгүй байгаа.
******* аймгийн Архивын тасгаас******* оны 10 дугаар сараас 1992 оныг дуустал хугацааны цалингийн лавлагааг гаргуулж авсан. Тухайн үед нэгдлийн захиргаанаас олгосон хөдөлмөрийн дэвтрийг үрэгдүүлсэн учраас өндөр насны тэтгэвэр тогтоолгож чадахгүй байна.
Иймд намайг ******* аймгийн ******* сумын *******-Оргил нэгдэлд******* оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү.” гэжээ.
2.Хүсэлт гаргагч *******өөс:
-******* аймгийн Архивын тасгийн 201 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн №296 дугаартай “С.************** оны 10 дугаар сараас 1992 оныг дуустал хугацааны цалин”-гийн тодорхойлолт, (хх-ийн 3-4 дүгээр хуудас),
-******* аймгийн ******* сумын *******-Оргил нэгдлийн зөвлөлийн даргын 199 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн №5 дугаартай “*******ийг******* оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс малчнаар ажилд томилох” тухай тушаал (хх-ийн 5, 31 дүгээр хуудас),
-******* аймгийн ******* сумын *******-Оргил нэгдлийн зөвлөлийн 197 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн №102 дугаартай “амралтын мөнгөн нөхөн олговор олгох” тухай тушаал, хавсралт (хх-ийн 6-7, 33 дугаар хуудас),
-Гэрэл зураг (хх-ийн 10 дугаар хуудас),
-******* аймгийн Архивын тасгийн 2024 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн №0/35 дугаартай “С.************** оны 10 дугаар сараас 1992 оныг дуустал хугацааны цалин”-гийн тодорхойлолт, цалингийн түүвэр (хх-ийн 29 дүгээр хуудас),
-******* аймгийн Архивын тасгийн 2024 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн №0/21 дугаартай С.******* мал тооллогын бүртгэлийн түүвэр, (хх-ийн 30 дугаар хуудас),
-******* аймгийн ******* сумын *******-Оргил нэгдлийн зөвлөлийн 195 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн №26 дугаартай “мал тууварчид томилох” тухай тушаал, хавсралт (хх-ийн 31-32 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.
3.Шүүхээс хүсэлт гаргагчийн хүсэлтээр:
-Гэрч , нараас гэрчийн мэдүүлэг авч, нотлох баримтуудыг бүрдүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр хүсэлт гаргагчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагч ******* нь “ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
2.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4, 136 дугаар зүйлийн 136.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь тус шүүхэд “ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай хүсэлтийг гаргах эрхтэй байна.
Монгол Улсын Засгийн газрын 1991 оны 13 дугаар тогтоолоор батлагдсан “Ажилласан хугацааг тогтоох” журмын 5-д “...хууль тогтоомжид заасан журмын дагуу хөтлөгдсөн хөдөлмөрийн дэвтэр нь ажилласан хугацааг тооцож тогтоох үндсэн баримт болно” гэж заасан байна.
Хүсэлт гаргагчид тухайн үед ажиллаж байх хугацаанд олгосон хөдөлмөрийн дэвтрээ гээгдүүлсэн, ажилд томилсон тушаал байгаа боловч ажлаас чөлөөлсөн тушаал архиваас гарахгүй байгаа учраас шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгохоос өөр байдлаар зөрчигдсөн эрхээ сэргээлгэх боломжгүй болсон нь хэрэгт авагдсан нотлох баримт, хүсэлт гаргагчийн тайлбараар тогтоогдож байна.
4.Хүсэлт гаргагч ******* нь ******* аймгийн ******* сумын *******-Оргил нэгдэлд******* оны 10 дугаар сарын 25-ны өдөр ажилд томилсон тушаал байгаа боловч 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдөр ажлаас чөлөөлсөн тушаал нь ******* аймгийн Архивын тасгаас олдохгүй, тухайн үед ажиллаж байсан байгууллага болох ******* аймгийн ******* сумын *******-Оргил нэгдэл нь татан буугдсан, одоо үйл ажиллагаа явуулаагүй байгаа, тухайн үеийн удирдлагын болон санхүүгийн бичиг хэргийн баримт нь ******* аймгийн Архивын тасагт байхгүй байгаа нь ******* аймгийн Архивын тасгийн 2024 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн №0/43 дугаартай албан бичиг, хүсэлт гаргагчийн тайлбараар нотлогдож байх тул хүсэлт гаргагчийн ажилласан байдлыг шүүхийн журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
5.Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
Хүсэлт гаргагч ******* нь ******* аймгийн ******* сумын *******-Оргил нэгдэлд******* оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан гэдэг нь:
-******* аймгийн Архивын тасгийн 201 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн №296 дугаартай “С.************** оны 10 дугаар сараас 1992 оныг дуустал хугацааны цалин”-гийн тодорхойлолт, (хх-ийн 3-4 дүгээр хуудас),
-******* аймгийн ******* сумын *******-Оргил нэгдлийн зөвлөлийн даргын 199 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн №5 дугаартай “*******ийг******* оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс малчнаар ажилд томилох” тухай тушаал (хх-ийн 5, 31 дүгээр хуудас),
-******* аймгийн ******* сумын *******-Оргил нэгдлийн зөвлөлийн 197 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн №102 дугаартай “амралтын мөнгөн нөхөн олговор олгох” тухай тушаал, хавсралт (хх-ийн 6-7, 33 дугаар хуудас),
-Гэрэл зураг (хх-ийн 10 дугаар хуудас),
-******* аймгийн Архивын тасгийн 2024 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн №0/35 дугаартай “С.************** оны 10 дугаар сараас 1992 оныг дуустал хугацааны цалин”-гийн тодорхойлолт, цалингийн түүвэр (хх-ийн 29 дүгээр хуудас),
-******* аймгийн Архивын тасгийн 2024 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн №0/21 дугаартай С.******* мал тооллогын бүртгэлийн түүвэр, (хх-ийн 30 дугаар хуудас),
-******* аймгийн ******* сумын *******-Оргил нэгдлийн зөвлөлийн 195 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн №26 дугаартай “мал тууварчид томилох” тухай тушаал, хавсралт (хх-ийн 31-32 дугаар хуудас),
-Гэрч ын “...******* нь******* оноос 1994 он хүртэл ******* аймгийн ******* сумын *******-Оргил нэгдэл 2 дугаар бригадад сувай малыг аавтайгаа маллаж байсан. Тэгээд 2, 3 мал туудаг байсан. Мөн хонь ч хариулдаг байсан. Тухайн үед хонин суурьтай байсан.******* онд ******* илгээлтийн эзэд гээд мал дээр гарсан.” гэх мэдүүлэг (хх-ийн 24-25 дугаар хуудас),
-Гэрч ийн “...******* нь ******* аймгийн ******* сумын *******-Оргил нэгдэл 2 дугаар бригадад******* оноос 1994 он хүртэл аавтайгаа мал маллаж байсан. Тэгээд 195-197 он хүртэл аавтайгаа цуг мал тууж байсан. Би ажиллаж байсан талаар мэдэхгүй.” гэх мэдүүлэг (хх-ийн 27-2 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргаж өгсөн, шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.
6.Иймд хүсэлт гаргагч *******ийг ******* аймгийн ******* сумын *******-Оргил нэгдэлд******* оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсныг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
7.Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байх тул хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, улсын орлого болгож шийдвэрлэх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 11-120 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч ******* овогт ******* Оюунтөгсийг Хэнтий аймгийн ******* сумын *******-Оргил нэгдэлд******* оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсныг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, улсын орлого болгосугай.
3.Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
5.Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.ЭНХМАНДАХ