Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 306/ШШ2025/00008

 

 

2025 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 306/ШШ2025/00008

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Цогзолмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, ***** нэхэмжлэлтэй,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ***** эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **** шүүх хуралдааны нарийн бичгийн дарга **** нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хүсэлт гаргагч Х****** ХК-ийг төлөөлж, Чойр салбар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч ***** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

1.1. ****** нь 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Хасбанк ХК-тай 1120086765 дугаартай барьцаат зээлийн гэрээ байгуулж 8,023,349.53 төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай, 365 хоногт 18 хувийн хүүтэй, хэрэглээний зориулалтаар цахимаар зээл авсан.

***** нь 1120086765 дугаартай зээлийн гэрээнд заасан төлбөрийн үүргээ 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс зөрчиж эхэлсэн. Харилцагч **** нь Шивээ Овоо ХК-д ажиллаж байгаад 2023 оны 06 дугаар сард ажлаасаа гарсан. Ажлаасаа гараад Сүмбэр-Алт ХХК-д 3 сар ажиллаж байгаад мөн гарсан. Утсаар холбогдоход зээл төлнө гэдэг боловч өнөөдрийг хүртэл эргэн төлөлтөө хийгээгүй. 2024 оны 07 дугаар сард сүүлд холбогдсон. /утас:9*****/ Одоо дээрхи утас руу залгахад холбогдох боломжгүй байгаа. Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 3 дугаар баг, *****дотуур байранд оршин суух бүртгэлтэй боловч тухайн хаягт амьдардаггүй, Улаанбаатарт байгаа гэсэн сураг гардаг. Иймд, ****ын оршин суугаа хаяг нь тодорхойгүй байгаа тул эрэн сурвалжилж, хаягийг тогтоож өгнө үү гэв.

 

2. Нэхэмжлэгчээс: Нэхэмжлэл, мемориалын ордер, 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 1120086765 дугаар Зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, дансны хуулгыг шүүхэд гаргаж өгсөн.

 

3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх: ****ын иргэний үнэмлэхийн лавлагаа, Дундговь аймгийн Баянжаргалан сумын 3 дугаар багийн Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 03-нийн өдрийн 01 дүгээр албан бичгийг бүрдүүлсэн.

 

ҮНДЭСЛЭХ нь: 

 

1. Хүсэлт гаргагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй.

 

2. Хүсэлт гаргагч *****ХК нь зээлдэгчээс зээлийн үлдэгдэл төлбөрийг гаргуулах гэтэл ***** нь бүртгэлтэй хаягтаа оршин суудаггүй, хаана байгаа нь тодорхойгүй байх тул эрэн сурвалжлуулна гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.2-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжуулах тухай хүсэлтийг өөрийн оршин байгаа газрын шүүхэд гаргаж болно гэж заажээ. 

 

4. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд *****т нь Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн лавлагаагаар Дундговь аймгийн Баянжаргалан сумын 3 дугаар баг, Арагтай чулуут ******тоотод оршин суух албан ёсны бүртгэлтэй боловч Дундговь аймгийн Баянжаргалан сумын 3 дугаар багийн Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 01 дүгээр тодорхойлолтод дээрх хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй талаар дурдсан байна.

 

5. Иймд, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Боржигон овогт Ба*****/-ыг эрэн сурвалжлуулах тухай Хасбанк ХК-ийг төлөөлж, Чойр салбарын гаргасан хүсэлтийг хангаж, түүний оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтэст даалгах нь зүйтэй байна.

 

6. ***** регистрийн дугаартай, Дундговь аймгийн Баянжаргалан сумын 3 дугаар баг, Арагтай чулуут ***** тоотод оршин суух албан ёсны бүртгэлтэй, түүний утас:***** Шивээ Овоо ХК, Сүмбэр-Алт ХХК-д тус тус ажиллаж байсан, цахимаар зээл авсан учир бусад холбогдох мэдээлэл байхгүй гэж хүсэлт гаргагч шүүх хуралдаанд тайлбарласан болно.

 

7. Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан ***** төлөөлж, Чойр салбарын гаргасан хүсэлтийг хангаж, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ****/-ыг эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасныг баримтлан****-ыг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтэст даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. ***** регистрийн дугаартай, Дундговь аймгийн Баянжаргалан сумын 3 дугаар баг, Арагтай чулуут *****тоотод оршин суух албан ёсны бүртгэлтэй, түүний утас:*****, Шивээ-Овоо ХК, Сүмбэр-Алт ХХК-д тус тус ажиллаж байсан, цахимаар зээл авсан учир бусад холбогдох мэдээлэл байхгүй гэж хүсэлт гаргагч шүүх хуралдаанд тайлбарласан болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ   П.ЦОГЗОЛМАА