Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 157/ШШ2025/00014

 

 

                 Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

             Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч М.Энхмандах би
             Нэхэмжлэгч "******* ******* барьцаалан зээлдүүлэх газар" ХХК-ийн нэхэмжлэлтэй,
            Хариуцагч ******* овогт ******* Саруул-Эрдэнэд холбогдох "зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 1,105,597.8 (нэг сая нэг зуун таван мянга таван зуун ерэн долоон төгрөг найман мөнгө) төгрөгийг гаргуулах" тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэж, хянаад
                                                                                                        ТОДОРХОЙЛОХ нь:
1 .Нэхэмжлэгч "******* ******* барьцаалан зээлдүүлэх газар" ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: "...******* Лизинг барьцаалан зээлдүүлэх газар ХХК-тай иргэн ******* Саруул-Эрдэнэ нь 2021 оны 12 сарын 04-ний өдөр БЗГ21-0691 дугаартай "Барьцаат зээлийн гэрээ"-г бичгийн хэлбэрээр байгуулсан. Хариуцагч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй шалтгаан тоочин өнөөдрийг хүртэлх хугацаанд төлөөгүй байгаа бөгөөд 771 хоногийн хугацаа хэтрүүлсэн байна. Тус гэрээгээр 1,099,900 төгрөгийн зээлийг сарын 3.3%-ийн хүүтэйгээр 18 сарын хугацаатайгаар олгосон. Зээлийн эргэн төлөгдөх хуваарийг тогтмол буюу cap бүр төлөх нөхцөлтэйгөөр харилцан тохиролцож хийсэн. 2021 оны 12 сарын 04-ний өдөр төлөлт хийгээгүйгээс зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж эхэлсэн. Үндсэн зээл 1,099,900 төгрөг, график хуваарьт зааснаар гэрээний дагуу төлөх ёстой төлбөрийг төлөөгүйгээс талуудын хооронд байгуулсан Барьцаат зээлийн гэрээний 2.7 дахь заалтад зааснаар "... хавсралт 1-д заасан төлбөрийн хуваарийг зөрчсөн тохиолдолд дараагийн өдрөөс эхлэн зээлийн гэрээний хугацааг хэтрүүлсэнд тооцож, зээлийн төлөгдөөгүй үндсэн төлбөрөөс энэ гэрээний 2.2-т заасан хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү тооцно..." гэж заасны дагуу нэмэгдүүлсэн хүү тооцно. Энэхүү мөнгөн дүнгээс 848,164.39 төгрөгийг төлсөн байна. Үлдэгдэл 1,096,297.80 төгрөг үлдсэн байна. Энэхүү дүн дээр нотариатын зардал 9,300 төгрөг, нийт 1,105,597.8 төгрөгийг иргэн ******* ******* гаргуулжөгнө үү." гэжээ.
2.Хариуцагч ******* овогт ******* Саруул-Эрдэнэ шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: "...Миний бие Батсүх овоггой Саруул-Эрдэнэ нь "******* *******" барьцаалан зээлдүүлэх газраас 2021.12.04-нд зээлээр утас авсан болно. Зээлийн төлбөр болох 1,105,597 төгрөгийг 3 сарын хугацаанд төлөх боломжтой байгаа тул хүсэлтийг хүлээн авна уу" гэжээ.
                                                                                                   ҮНДЭСЛЭХ нь:
1 .Нэхэмжлэгч "******* ******* барьцаалан зээлдүүлэх газар" ХХК нь хариуцагч холбогдуулан "зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 1,105,597.8 (нэг сая нэг зуун таван мянга таван зуун ерэн долоон төгрөг найман мөнгө) төгрөгийг гаргуулах" тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
2. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт"Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ." гэж заасан.
Нэхэмжлэгч "******* ******* барьцаалан зээлдүүлэх газар" ХХК, хариуцагч Б.Саруул-Эрдэнэ нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн байна.
Хариуцагч Б.Саруул-Эрдэнэ нь нэхэмжлэгч "******* ******* барьцаалан зээлдүүлэх газар" ХХК-тай 2021 оны 12 дугаар сарын 04-ний өдөр №БЗГ21-0691 дугаартай "зээлийн гэрээ"-г байгуулсан.
Дээрх зээлийн гэрээний үндсэн дээр хариуцагч нь нэхэмжлэгч байгууллагаас 2021 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 1,099,900 төгрөгийг зээлж авсан бөгөөд үндсэн зээлийн төлбөр, зээлийн хүүгийн төлбөрийн хамт төлөх үүрэг хүлээсэн байна.
З.Зохигчдын хооронд байгуулсан гэрээний дагуу нэхэмжлэгч байгууллага нь хариуцагчаас "Зээлийн гэрээний үүрэгт нийт 1,105,597.8 (нэг сая нэг зуун таван мянга таван зуун ерэн долоон төгрөг найман мөнгө) төгрөгийг гаргуулах" тухай нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй байна.
4.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Саруул-Эрдэнэ нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,105,597.8 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байна.
б.Хариуцагч Б.Саруул-Эрдэнэ нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 1,105,597.8 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, тайлбарыг бичгээр ирүүлсэн байгаа нь хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
б.Нэхэмжлэгч "******* ******* барьцаалан зээлдүүлэх газар" ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 31,100 төгрөгийн тал хувь болох 15,550 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 15,550 төгрөгийг, хариуцагч Б.******* улсын тэмдэгтийн хураамж 15,550 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч "******* ******* барьцаалан зээлдүүлэх газар" ХХК-д олгох нь зүйтэй байна.


Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 75 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1-Нэхэмжлэгч "******* ******* барьцаалан зээлдүүлэх газар" ХХК-ийн нэхэмжилсэн 1,105,597.8 (нэг сая нэг зуун таван мянга таван зуун ерэн долоон төгрөг найман мөнгө) төгрөгийг хариуцагч Б.Саруул-Эрдэнэ нь төлөхийг зөвшөөрч, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч "******* ******* барьцаалан зээлдүүлэх газар" ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 31,100 төгрөгийн тал хувь болох 15,550 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 15,550 төгрөгийг, хариуцагч Б.******* улсын тэмдэгтийн хураамж 15,550 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч "******* ******* барьцаалан зээлдүүлэх газар" ХХК-д олгосугай.
З.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Б.Саруул-Эрдэнэ нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.
б.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

                                                              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   М.ЭНХМАНДАХ