| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвдоржийн Цогзолмаа |
| Хэргийн индекс | 134/2024/00223/И |
| Дугаар | 306/ШШ2025/00009 |
| Огноо | 2025-01-03 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 03 өдөр
Дугаар 306/ШШ2025/00009
| 2025 оны 01 сарын 03 өдөр | Дугаар 306/ШШ2025/00009 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Цогзолмаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 1 дүгээр баг, Багш нарын байр ****
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч ***, гэрч ****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р**** нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч **** шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
1.1. Би Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Туяа нэгдэлд малчнаар 1988 оноос 1993 оны хооронд ажиллаж байсан боловч гэрт гал түймэр гарч гэр орон, хөдөлмөрийн дэвтэр зэрэг бүх бичиг баримт галд үрэгдсэн. Дорноговь аймаг болон Даланжаргалан сумын архивын газраас Туяа нэгдэлд ажилд орсон, гарсан тушаал гарахгүй байгаа. Мөн архиваас 1988 оны 05 дугаар сараас 1993 оны 10 дугаар сар хүртэлх ажиллаж байсан цалингийн тодорхойлолт дутуу гарч, тэтгэвэр тогтоолгох боломжгүй болсон тул 1988 оны 05 дугаар сараас 1993 оны 10 дугаар сарын хооронд ажилласан жилийг тогтоож өгнө үү гэв.
2. Нэхэмжлэгчээс: Говьсүмбэр аймгийн Нийгмийн даатгалын газрын зөвлөмж, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Ганзам багийн Засаг даргын 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 273 дугаар албан бичиг, Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 403 дугаар Н**** цалингийн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Туяа нэгдлийн даргын 1991 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Ажилчин, албан хаагчдыг ажлаас чөлөөлөх тухай 82 дугаар тушаал, түүний хавсралт, Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 509 дүгээр тодорхойлолт, Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Туяа ХК-ийн ерөнхий захирлын 1993 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Малчдыг ажлаас чөлөөлөх тухай 124 дүгээр тушаал, түүний хавсралт, Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 01/386, 01/383 дугаар тодорхойлолт, фото зураг зэргийг шүүхэд гаргаж өгсөн.
3. Шүүх: Гэрч *****р нарын мэдүүлгийг бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй.
2. Хүсэлт гаргагч ****дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон. Үүнд:
2.1. Би Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Туяа нэгдэлд малчнаар ажиллаж байсан боловч гэрт удаа дараа гал түймэр гарч гэр орон, хөдөлмөрийн дэвтэр зэрэг бүх бичиг баримт галд үрэгдсэн, мөн архиваас баримт шүүхэд дутуу гарч ирсэн учраас өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломжгүй болсон тул 1988 оны 05 дугаар сараас 1993 оны 10 дугаар дуустал хугацаанд ажиллаж байсан болохыг тогтоолгоно гэжээ.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн Н**** цалингийн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Туяа нэгдлийн даргын 1991 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Ажилчин, албан хаагчдыг ажлаас чөлөөлөх тухай 82 дугаар тушаал, түүний хавсралт, Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 509 дүгээр тодорхойлолт, Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Туяа ХК-ийн ерөнхий захирлын 1993 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Малчдыг ажлаас чөлөөлөх тухай 124 дүгээр тушаал, түүний хавсралт, Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 01/386, 01/383 дугаар тодорхойлолт, гэрчийн мэдүүлэг, фото зураг зэргээр ******нь 1988 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Туяа нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь хуульд нийцнэ.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6.-д хүний ажиллаж байсан байдал буюу эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг шүүх тогтооно гэснийг үндэслэн онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэв.
5. Хуульд зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 133 дугаар зүйлийн 133.1.1.-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4.-д заасныг баримтлан *****/-ийг 1988 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Туяа нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хүсэлт гаргагч ****лийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2.-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц нэхэмжлэгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ЦОГЗОЛМАА