| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Энхмандах |
| Хэргийн индекс | 157/2025/00012/И |
| Дугаар | 157/ШШ2025/00015 |
| Огноо | 2025-01-20 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 157/ШШ2025/00015
*******иуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч М.Энхмандах би,
Нэхэмжлэгч "******* ******* ******* ******* *******" ХХК-ийн нэхэмжлэлтэй,
*******иуцагч ******* ******* овогт ************** холбогдох "зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 1,571,052.48 (нэг сая таван зуун далан нэгэн мянга тавин хоёр төгрөг дөчин найман мөнгө) төгрөгийг гаргуулах" тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэж, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1 .Нэхэмжлэгч "******* ******* ******* ******* *******" ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: "...******* Лизинг ******* ******* ******* ХХК-тай иргэн нь 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр БЗГ22-0745 дугаартай "Барьцаат зээлийн гэрээ"-г бичгийн хэлбэрээр байгуулсан. *******иуцагч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй шалтгаан тоочин өнөөдрийг хүртэлх хугацаанд төлөөгүй байгаа бөгөөд 594 хоногийн хугацаа хэтрүүлсэн байна. Тус гэрээгээр 1,449,900 төгрөгийн зээлийг сарын 3.3%-ийн хүүтэйгээр 24 сарын хугацаатайгаар олгосон. Зээлийн эргэн төлөгдөх хуваарийг тогтмол буюу cap бүр төлөх нөхцөлтэйгөөр харилцан тохиролцож хийсэн. 2022 оны 08 дугаар сарын 20-ны өдөр төлөлт хийгээгүйгээс зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж эхэлсэн. Үндсэн зээл 1,449,900 төгрөг, график хуваарьт зааснаар гэрээний дагуу төлөх ёстой төлбөрийг төлөөгүйгээс талуудын хооронд байгуулсан Барьцаат зээлийн гэрээний 2.7 дахь заалтад зааснаар "... хавсралт 1-д заасан төлбөрийн хуваарийг зөрчсөн тохиолдолд дараагийн өдрөөс эхлэн зээлийн гэрээний хугацааг хэтрүүлсэнд тооцож, зээлийн төлөгдөөгуй үндсэн төлбөрөөс энэ гэрээний 2.2-т заасан хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү тооцно..." гэж заасны дагуу нэмэгдүүлсэн хүү тооцно. Энэхүү мөнгөн дүнгээс 1,073,100.00 төгрөгийг төлсөн байна. Үлдэг******* 1,561,752.48 төгрөг үлдсэн байна. Энэхүү дүн дээр нотариатын зардал 9,300 төгрөг, нийт 1,571,052.48 төгрөгийг иргэн гаас гаргуулж өгнө үү." гэжээ.
2.*******иуцагч ******* ******* овогт ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: "...Миний бие ******* ******* ******* ******* газраас гар утас авсан. Одоо 1,571,052.48 төгрөг дутуу байгаа. Миний төлөөгүй шалтгаан нь 3 хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй. Анх нөхөр зээл авхуулж байсан. Одоо холбоогүй байдаг. Би бага охин болох ой 8 сартай охиноо хараад гэрт ажилгүй байгаа. Монголжин настай цэцэрлэгт, том охин Эмүжин 7 дугаар ангид сурдаг. Би өөрөө эрүүл мэндийн шалтгаантай эмнэлгээр явдаг. Cap бүр хянуулдаг. Элэгний өвчлөлтэй. Одоо хотод эмнэлгээр явж байна. Ийм шалтгаанаар зээлээ төлж чадаагүй удчихлаа. Элэгний эмчилгээнд мөнгө их ордог. Одоо үлдэг******* 1,571,052.48 төгрөгийг би cap бүрийн 20-нд 50,000 төгрөгөөр төлж барагдуулах хүсэлтэй байна. Боломтой үедээ шахаад хийж болно. Хүүхдийн мөнгө зээлэнд явдаг. Цалинтай ээжийн 50,000 төгрөгөөрөө төлье." гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч "******* ******* ******* ******* *******" ХХК нь хариуцагч д холбогдуулан "зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 1,571,052.48 (нэг сая таван зуун далан нэгэн мянга тавин хоёр төгрөг дөчин найман мөнгө) төгрөгийг гаргуулах" тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
2. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт"Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ." гэж заасан.
Нэхэмжлэгч "******* ******* ******* ******* *******" ХХК, хариуцагч нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн байна.
*******иуцагч нь нэхэмжлэгч "******* ******* ******* ******* *******" ХХК-тай 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр №БЗГ22-0745 дугаартай "зээлийн гэрээ"-г байгуулсан.
Дээрх зээлийн гэрээний үндсэн дээр хариуцагч нь нэхэмжлэгч байгууллагаас 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 1,449,9000 төгрөгийг зээлж авсан бөгөөд үндсэн зээлийн төлбөр, зээлийн хүүгийн төлбөрийн хамт төлөх үүрэг хүлээсэн байна.
З.Зохигчдын хооронд байгуулсан гэрээний дагуу нэхэмжлэгч байгууллага нь хариуцагчаас "Зээлийн гэрээний үүрэгт нийт 1,571,052.48 (нэг сая таван зуун далан нэгэн мянга тавин хоёр төгрөг дөчин найман мөнгө) төгрөгийг гаргуулах" тухай нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй байна.
4Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,571,052.48 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байна.
б.*******иуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 1,571,052.48 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, тайлбарыг бичгээр ирүүлсэн байгаа нь хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
б.Нэхэмжлэгч "******* ******* ******* ******* *******" ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40,500 төгрөгийн тал хувь болох 20,250 төгрөгийг
төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 20,250 төгрөгийг, хариуцагч гаас улсын тэмдэгтийн хураамж 20,250 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч "******* ******* ******* ******* *******" ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1 .Нэхэмжлэгч "******* ******* ******* ******* *******" ХХК-ийн нэхэмжилсэн 1,571,052.48 (нэг сая таван зуун далан нэгэн мянга тавин хоёр төгрөг дөчин найман мөнгө) төгрөгийг хариуцагч нь төлөхийг зөвшөөрч, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч "******* ******* ******* ******* *******" ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40,500 төгрөгийн тал хувь болох 20,250 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 20,250 төгрөгийг, хариуцагч гаас улсын тэмдэгтийн хураамж 20,250 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч "******* ******* ******* ******* *******" ХХК-д олгосугай.
З.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.
б.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.ЭНХМАНДАХ