Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 306/ШШ2025/00011

 

 

2025 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 306/ШШ2025/00011

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Цогзолмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: Дорноговь аймаг, Сайншанд сум, 2 дугаар баг, 12-5 ***** хүсэлттэй

 

Хүсэлтийн шаардлага: Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд****г эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга **** нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хүсэлт гаргагч ***** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

1.1. **** гэх энэ хүн *****гэдэг өмгөөлөгчтэй нийлж хамтран давж заалдах шатны шүүх хуралд **** намайг бид өмгөөлнө найдвартай гэж эхнэр ***** 9,000,000 төгрөг өгчих гэсэн, учир нь энэ хэрэг бол юу ч биш байдаг л гэр бүлийн маргаан хэргийг нь задлаад юм уу, эсвэл 6 жил болгоод өгье гэж хэлсэн байсан. Учир нь 2 өмгөөлөгчийн үнэмлэх үзүүлсэн гэсэн. Тэгээд давж заалдах шатны шүүх хуралд Шанз гэдэг өмгөөлөгч огт оролцоогүй. Эхнэр **** 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Дорноговь аймаг дахь сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол /ШЦТ 2022, 62/ танилцуулснаар 9,000,000 төгрөг өгч ***** дансанд 2022.05.17-ны өдөр 19:59 АТМ машинаар хийсэн гэсэн. Энэ хоёр өмгөөлөгчид ийм их мөнгө өгөхийг мэдсэн бол давж заалдах шатны шүүх хуралд орохгүй байсан. Хэрэг шийдэгдсэн, ямар ч нэмэргүй болсон гэдгийн би 100 хувь ойлгосон байсан. Эхнэртээ ч ойлгуулсан. Гэтэл Б.***** гэдэг өмгөөлөгч анх надад хууль зүйн туслалцаа үзүүлнэ гэж би өмгөөлөгчөөр авч 2,000,000 төгрөг хөлсөнд нь өгсөн.

Ингээд анхны шүүх хурал болоход гэнэт шүүх хурлын бүрэлдэхүүн ****лыг өмгөөлөх эрхгүй учир шүүх хурлыг зогсоож хойшлуулсан. Эдгээр өмгөөлөгч нар миний эхнэрийг 60 хувийн СЭМТ-ийн шүүх сэтгэц судлалын дүгнэлттэйг мэдээд давж заалдах шатны хуралд сайн өмгөөлөгч олж өгнө гэж өмгөөлөгч *** мөн **** гэдэг энэ 2 өмгөөлөгчийг эхнэрт танилцуулж, дахин залилан мэхэлсэн байна. Би өмгөөлөгч ****аас 1 сая төгрөг нэхэмжлээд одоо болтол авч чадаагүй байгаа. Учир нь энэ өмгөөлөгч ****нь надад огт хууль зүйн туслалцаа дэмжлэг огт өгөөгүй юм. Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар дээр 1 сая төгрөг авах тогтоолтой ч одоо болтол авч чадаагүй байна.

Одоо миний эхнэр *****нь энэ 3 хүнд итгээд хашаа газраа зараад 9,000,000 төгрөг өгчихөөд өөрөө айлын хашаа түрээслэн амьдарч байгаа. Түрээсийн хашаанд амьдарч байх хугацаандаа ач охин ****нь 2023 оны 07 дугаар сарын 25-нд айлын жорлонд орж бие засаж байхдаа хүж асаагаад жорлонд хийснээр 100 хувь түлэгдэлтэй болж, 4 сар эмнэлэгт хэвтсэн 16 настай охин. Учир нь айл нь мотоциклын банкаа цэвэрлээд бензинийг нь жорлонд хийсэн байсан. Энэ мэт өмгөөлөгч нараас болж хичнээн хүний амьдрал сүйдэж, мөн эдийн засгаар хохирч байгаад миний зүрх өвдөж шаналж байна. 16 настай охин маань бие нь эрээн цоохор, хүн тоохооргүй нүүрээ түлж, шарх сорвитой болж, гоо сайханаараа хохирсон.

**** өмгөөлөгч 2022 оны 05 дугаар сарын 18-наас хойш холбоо тасарсан. Тэр өдөртөө 18-ны өдөр би утсаа хаячихсан гээд **** дугаарын утаснаас залгаад миний туслах руу залгаарай гээд **** дугаарыг өгсөн. Өчнөөн залгаад хариу өгөөгүй, сүүлдээ утсаа блоклоод авахаа байсан. Өмгөөлөгч **** нь **** гэсэн дугаарлуу нь удаа дараа залгаад дандаа согтуу ямар ч асуудалгүй, санаа зоволтгүй гэж хэлдэг байсан. Одоо *****ийн үндсэн мэдээлэл нь Өмгөөлөгчдийн холбооноос өгсөн хаяг нь Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо ****утас: *** гэсэн мэдээлэл, мөн ***, **** гэсэн 2 хүний хамт авахуулсан зурагнаас өөр мэдээлэлгүй хоцорсон. Мөн өмгөөлөгч Шанзын өмгөөлөх эрх нь цуцлагдсан болж таарсан. Эхнэр **** Дорноговь аймаг дахь сум дундын шүүхэд 2 удаа эрэн сурвалжлах хүсэлт гаргасан ч буцаагдсан. Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхэд ***** намайг хандаж шийдвэрлүүл гэсэн. Иймд **** миний бие сэтгэлзүйн хямралтай болж, ар гэрээ хохироосон байдалтай байна. 9 сая төгрөг авсан өмгөөлөгч нар цэвэр залилан мэхэлсэн нь тодорхой байна. Иймд**** өмгөөлөгчийг яаралтай эрэн сурвалжилж хаягийг нь тодруулж шийдэж өгнө үү гэжээ.

 

2. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2.1. *** нь өмгөөлөгч ***тэй 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдөр эрх зүйн тусалцаа үзүүлэх гэрээ байгуулж, давж заалдах шатны шүүх хуралд оролцсон. Амласан үүргээ биелүүлээгүй ядарсан бид нараас их мөнгө авсан. 2023 оны 09 сарын 20-ны өдрөөс хойш шүүхэд нэхэмжлэл гаргасан. 2 жил болж байна. Байрлаж байгаа газраа байхгүй, хаяг нь тодорхойгүй учраас нэхэмжлэл гаргасан. Хашаа, газраа 10 сая төгрөгөөр зараад *** 9 сая төгрөг шилжүүлсэн. Давж заалдах шатны шүүх хурлаас хойш утас нь холбогдохгүй байгаа. Өмгөөлөгчдийн холбоон дээр очиход хаяг дээрээ байхгүй байдаг. Өмгөөлөгч *** нь гадаад руу явчихсан, ирээд өгнө гэсэн боловч холбогдохгүй байгаа. Хариуцагчийн хаяг тодорхойгүй гээд нэхэмжлэл хүлээж авахгүй байгаа. Тэгээд шүүхээс эрэн сурвалжлуул гэсэн болохоор нэхэмжлэл гаргасан. Ямар нэгэн шалтгаан хэлээд ирэхгүй байгаа гэв.

 

3. Хүсэлт гаргагчаас: Нэхэмжлэл, иргэний үнэмлэхийн хуулбар, **** иргэний үнэмлэхийн хуулбар, Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, дансны хуулга, фото зураг, Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл, Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-425 дугаар нээлттэй хорих ангид гаргасан хүсэлт, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 182/ШЗ2024/09966 дугаар захирамжийг,

 

3. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр: ****ийн иргэний үнэмлэхийн лавлагааг тус тус шүүхэд гаргаж өгсөн.

 

4. Шүүх: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 06 тоот албан бичгийг бүрдүүлсэн.

 

ҮНДЭСЛЭХ нь: 

 

1. Хүсэлт гаргагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй.

 

2. Хүсэлт гаргагч **** нь 9,000,000 төгрөг гаргуулах гэтэл Ш.Ч**** нь бүртгэлтэй хаягтаа оршин суудаггүй, хаана байгаа нь тодорхойгүй байх тул эрэн сурвалжлуулна гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1., 155.2. зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжуулах тухай хүсэлтийг өөрийн оршин байгаа газрын шүүхэд гаргаж болно гэж заажээ. 

 

4. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд **** нь Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн лавлагаагаар: Өвөрхангай аймаг, Арвайхээр сум, Арвайхээр 12 дугаар байр,**** тоот хаягт албан ёсны бүртгэлтэй гэсэн тул Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2025.01.06-ны өдрийн албан тоотоор оршин суудаг эсэх талаар лавлагааг авахад Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн Засаг даргын 2025.01.06-ны өдрийн албан бичигт: Тус багийн иргэн **** нь 203 дугаар байрны **** тоотод албан ёсны бүртгэлтэй боловч оршин суудаггүй нь үнэн болохыг тодорхойлов гэжээ.

 

5. Иймд, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ***-ийг эрэн сурвалжлуулах тухай С***лын гаргасан хүсэлтийг хангаж, түүний оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтэст даалгах нь зүйтэй байна.

 

6. *****регистрийн дугаартай, Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн лавлагаагаар: Өвөрхангай аймаг, Арвайхээр сум, Арвайхээр 12 дугаар байр, 2-12 тоот хаягт албан ёсны бүртгэлтэй, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн Засаг даргын 2025.01.06-ны өдрийн албан бичигт: Тус багийн иргэн ****нь 203 дугаар байрны 40 тоотод албан ёсны бүртгэлтэй боловч оршин суудаггүй, ажлын хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Самбуугийн гудамж, Глобал төв **** Монголын Өмгөөлөгчдийн холбооны өмгөөлөгч, утас: ****, түүний туслахын утасны дугаар: ****хамгийн сүүлд **** нь хүний утсаар ярьж байна гээд *** дугаараас залгасан гэж хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарласан болно.

 

7. Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3.-т заасныг баримтлан ****ын гаргасан хүсэлтийг хангаж, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд *****/-ийг эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасныг баримтлан ****/-ийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтэст даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. ***** нь 1972 онд төрсөн, ***** регистрийн дугаартай, Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн лавлагаагаар: Өвөрхангай аймаг, Арвайхээр сум, Арвайхээр 12 дугаар байр, ****тоот хаягт албан ёсны бүртгэлтэй, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн Засаг даргын 2025.01.06-ны өдрийн албан бичигт: Тус багийн иргэн **** нь 203 дугаар байрны 40 тоотод албан ёсны бүртгэлтэй боловч оршин суудаггүй, ажлын хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Самбуугийн гудамж, Глобал төв ***** тоот, Монголын Өмгөөлөгчдийн холбооны өмгөөлөгч, утас: *****, түүний туслахын утасны дугаар: ****, хамгийн сүүлд ****с нь хүний утсаар ярьж байна гээд **** дугаараас залгасан гэж хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарласан болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ   П.ЦОГЗОЛМАА

 

 

 

 

 

  2.