Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 01

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 01 сарын 06 өдөр          Дугаар 226/МА2021/00001                           Хэрлэн сум

 

Б*******ын нэхэмжлэлтэй,

Г*******т холбогдох

иргэний хэргийн талаар

 

 

226/2021/00001/И

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч О.Баатарсүх, Я.Алтаннавч нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд нээлттэйгээр,   

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,    

Нэхэмжлэгч Б*******, түүний өмгөөлөгч Ю.Нямсүрэн нарыг оролцуулан

            Хэнтий аймгийн Бор*******Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 29*******ний өдрийн 244 дугаар шийдвэртэй Б*******ын нэхэмжлэлтэй, хариуцагч Г*******т холбогдох “охин А*******, Ц******* нарын асрамжийг өөрчлөн тогтоолгох” үндсэн шаардлагатай, “охин О*******н асрамжийг өөрчлөн тогтоолгох” нэмэгдүүлсэн шаардлагатай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ю.Нямсүрэнгийн давж заалдах гомдлоор 2020 оны 12 дугаар сарын 11*******ний өдөр хүлээн авч, шүүгч Я.Алтаннавчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Нэхэмжлэгч Б******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 08*******ны өдрийн 78 дугаартай шийдвэрээр Г*******, Б******* бид хоёрын гэрлэлтийг цуцалж, хүүхдүүд болох А*******, Ц*******, О*******, Д******* нарыг эх Г*******ийн асрамжид үлдээж шийдвэрлэсэн. Гэтэл охин А*******, Ц*******, О******* нар нь 2020 оны 4 дүгээр сараас хойш одоог хүртэл миний асрамжид байж, сургуульд сурч байна. Энэ хугацаанд Г******* хүүхдүүдээ авахаар ирсэн боловч хүүхдүүд маань “ээжтэйгээ байхад хэцүү, загнаад байдаг, очихгүй” гэж хэлсэн. Г******* нь хүүхдүүдээ огт анхаарал тавьдаггүй, наад захын ариун цэвэрт нь анхаарч усанд оруулж, хувцсыг нь угааж өгч, улиралд нь тохирсон хувцас өмсгөдөггүй, сурах нөхцөлөөр нь хангадаггүй. Мөн хүүхдүүдийн тэтгэлгийн мөнгийг автомашины зээлд өгчихдөг, би тэтгэлгээсээ гадна хүүхдүүдээ хувцаслаж, идэш хоолыг нь авч өгдөг. Энэ мэтчилэн хүүхдүүдийн маань эрх ашиг зөрчигдөж байна. Би хөдөө мал дээрээ малчинтай тул хүүхдүүддээ анхаарал тавьж чадна. Иймд охин А*******, Ц*******, О******* нарыгаа өөрийн асрамжид авах хүсэлттэй байна. Д******* маань насаар баг учир эхээс нь салгах боломжгүй юм. Хамтран амьдрагч С******* охидод маань сайн ханддаг гэжээ.

            Хариуцагч Г******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би өөрийн хүүхдүүд болох Ц*******, А******* нарыг өөрийн асрамжид авч байсан бөгөөд 2019  оны 12 дугаар сард Короновирус дэгдэж, сургууль амарч, хөл хорихоор нь хөдөө эрүүл агаарт байлгахаар эцэг рүү нь явуулсан. Хүүхдүүдийн тэтгэлгийн мөнгийг хүүхдүүддээ зарцуулдаг. Хүүхдүүд маань хамт байхдаа хоорондоо эвтэй, аз жаргалтай байдаг. Тиймээс би хүүхдүүдээ салгахгүй цуг өсгөх хүсэлтэй байна. Надад банкны болон машины зээл байхгүй. Би хүүхдүүдээ хаяж явдаггүй. Намайг ажилтай үед миний дагавар охин дүү нараа хардаг. Би сарын 700000 төгрөгийн цалинтай ажил хийдэг. Иймд хүүхдүүдийн асрамжийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.   

            Хэнтий аймгийн Бор*******Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шийдвэрээр:  Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар Б*******ын нэхэмжлэлтэй Г*******т холбогдох “Охин А*******, Ц*******, О******* нарын асрамжийг өөрчлөн тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дахь хэсэгт зааснаар мөн хуулийн 26.2*******т заасан үүргээ биелүүлэхийг, энэ үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Г*******т, эцэг Б******* нарт тус тус даалгаж, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт заасан хүүхдийн эрхийг хангах үүргээ биелүүлэхийг эх Г*******, эцэг Б******* нарт тус тус даалгаж, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэгт зааснаар эцэг, эх тусдаа амьдрах, гэрлэлтээ цуцлуулсан нь тэднийг Хүүхдийн эрхийн тухай хуулийн 10.1*******д заасан үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүйг эх Г*******, эцэг Б******* нарт тайлбарлаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 7 дугаар сарын 08*******ны өдөр С******* нэрээр төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, улсын орлого болгохоор тус тус заан шийдвэрлэжээ.

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ю.Нямсүрэн давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2*******т заасан “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн шаардлагатай нийцээгүй бөгөөд хэргийн үйл баримт, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй байна.

Шүүхээр хүүхдүүдийн асрамжийн асуудлыг шийдвэрлүүлснээс хойш хүүхдүүд “ээжтэй хамт байхад хэцүү, загнаж, зоддог, мөн ээжийн дагавар охин Д зоддог, ээж анхаарал хандуулдаггүй” гэж хэлж эцгийнхээ асрамжид байсан бөгөөд энэ нь ч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогддог.

            2020 оны 8 дугаар сарын 05*******ны өдөр хүүхдүүдийн саналыг асуусан тэмдэглэлд А*******: “...ээж Г******* анхаарал халамж сайн тавьдаггүй, байнга загнаж, зоддог, том эгч хүртэл загнаж зоддог, зодуулахаар өвддөг /уйлав/, цаашдаа аавтайгаа байна...” гэсэн /хх*******н 47х/, Ц******* “...би аавтайгаа амьдрахаар өдөр болгон нүүр угааж, үс самнаж, хоол хийж өгдөг, ээж хоол хийж өгдөггүй. Би аавтайгаа хамт амьдармаар байна...” гэсэн /хх*******н 50х/ хариулт өгсөн.

            Хүүхдүүдийн өмнө нь суралцаж байсан болон одоо суралцаж байгаа Ерөнхий боловсролын сургуулиудын анги удирдсан багш нартай уулзаж хүүхдүүдийн суралцах эрх, асран хамгаалагч нарын зүгээс хүүхдүүдэд тавьж буй анхаарал, халамжийн талаар судалж, уулзахад:

            Хариуцагч Г*******ийн асрамжид байх хугацаанд явж байсан Бор*******Өндөр сумын Ерөнхий боловсролын багш нар болох С “...А*******н ар гэрийн зүгээс тавих анхаарал, халамж хараа хяналт сул, энэ нь эргээд хүүхдүүдийг эрсдэлд оруулж болзошгүй нөхцөл гарч ирдэг...” гэжээ. Багш Н “...Ц******* хичээл сургалтын хувьд хоцрогдолтой, мөн ар гэрээс анхаарал хяналт сул учир тухайн хүүхдийг идэвхжүүлэх орчин нөхцөлгүй гэдэг нь харагдаж байна. Ээж Г******* нь ажил хийдэг учир анхаарч халамжилдаггүй...” гэжээ.

            Нэхэмжлэгч Б*******ын асрамжид байх хугацааны буюу одоо суралцаж байгаа Дорноговь аймгийн Алтанширээ сумын Ерөнхий боловсролын сургуулийн анги удирдсан багш нар болох А, О, Б нарын зүгээс эцэг Б*******ын хамтран амьдарч байгаа С******* нь хүүхдүүдийг нь сургуульд нь хариуцлагатай хүргэж өгч авах, анхаарал халамж тавьж байгаа байдал, гэрийн даалгавар, хувийн ариун цэвэр сайн байлгадаг талаарх тайлбарыг өгсөн байдаг.

            Хариуцагч Г******* шүүх хуралдаанд “Хүүхдүүдээ заримдаа хайхардаггүй орхидог байсан нь үнэн. Өөрийнхөө хамаатны хүүхдүүдээр харуулдаг, цаашдаа ч хамаатны хүүхдүүдээ гуйж харуулна” гэсэн тайлбарыг өгсөн.

            Хэнтий аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас гэр бүлийн ерөнхий мэдээлэл, хүүхдийн ахуйн нөхцөл, бололцоо, өсч бойжиж буй орчин, аюулгүй байдал, эцэг, эхийн хүүхэдтэйгээ харилцах харилцаа, хүүхдэд тавих халамж, сэтгэл зүйн байдал, ёс суртахууны байдал, давуу ба сул талуудыг судалж 2020 оны 9 дүгээр сарын 28*******ны өдөр дүгнэлт гаргасан бөгөөд дүгнэлт гаргасан  бөгөөд хүүхдүүдийн сэтгэл зүйн дүгнэлтэд: Охин А*******, Ц******* нарын дүгээс аав болон аавын хамтран амьдарч байгаа С******* нар руу чиглэсэн тэдэнд хандах хандлага, сэтгэл хөдлөлийн эерэг харилцаа давамгайлсан байдаг бол том охин Анударийн хувьд ээжтэйгээ сэтгэл хөдлөлийн сөрөг харилцаатай, дунд охин Ц*******н хувьд сөрөг бүх асуултын хариултыг ээждээ өгсөн, ээжтэйгээ сөрөг харилцаатай, ээж надад анхаарал тавьдаггүй, ээж дээрээ очихыг хүсэхгүй байна, ээжээс айдаг. Бага охин О*******н хувьд ээжийгээ гэр бүлийн тоонд оруулахаас татгалзаж, тоглоомоос хассан, ээждээ хандах хандлага сөрөг харилцаатай харагдаж байна.

            Анхан шатны шүүхээс хүүхдүүдийн саналдаа хэлж буй нөхцөл байдлууд, шинжээчийн дүгнэлт, хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэгт үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй ба шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж байна. Учир нь хүүхдүүд шүүхэд гаргасан саналаа тайлбарлахдаа ч, шинжээчийн багийнханд ч өөрсдийн нас сэтгэхүйн хэмжээгээрээ чадах, чадахаараа зохигчид болох эцэг, эхийнхээ хайр халамж, хүчирхийлэл үйлддэг эсэхийг тайлбарласан байдгийг шүүх анхаарч үзэлгүй хүүхдийн асрамжийг өөрчлөх ноцтой үндэслэл шалтгаан байхгүй байна гэж дүгнэсэн.

            Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2*******т “Хүүхэд эрүүл өсч бойжих, аюулгүй орчинд амьдрах, аливаа хүчирхийллээс ангид байх эрхтэй”, 5.3*******т “Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг, эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх, эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан, тусдаа амьдрах үед хэнтэй нь амьдах тухай үзэл бодол, саналаа илэрхийлэх эрхтэй” гэж тус тус заасан. Хүүхдүүд “өдөрт хоолгүй байдаг, ээждээ болон түүний дагавар охин Д нарт загнуулдаг, зодуулдаг” талаар хэлдэг. Хүүхдүүд өөрийнхөө хүссэн газраа айх айдасгүй, сэтгэл санаа, бие мах бодийн хүчирхийлэлгүй, ая тухтай орчинд аз жаргалтай, эрүүл саруул, энх  тунх инээд хөөртэй амьдрах хамгийн чухал асуудал, нөгөөтээгүүр өсвөр насанд хүрч яваа охидыг хамаатан нэрийн дор хэн ч хамаагүй завтай хүүхдүүдээр харуулдаг гэсэн нь хэр оновчтой, зохистой талаар хүүхдийн эрх ашгийн үүднээс харж бодох, шийдэх асуудал мөн. Хариуцагч Г******* өмнө нь өөр эрэгтэйтэй хамтран амьдарч байгаад жил гаруй хугацааны дараа салсан, гэр бүлийн амьдрал тогтворгүй, түүний ажил хөдөлмөр эрхлээд хүүхдүүдээ харж хандаж чаддаггүй гэх боловч хэдэн цагаар, хаана, ямар ажил хөдөлмөр эрхэлдэг болох нь хавтаст хэрэгт нотлогдоогүй, энэ талаараа шүүх хуралдаанд ч тодорхой тайлбарлаж чаддаггүй, хүүхдүүдийг өөр дээрээ байлгаж тэтгэлэг авахын тулд л явж байгаа нь илт харагддаг.

            Хүүхдийн эрхийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1*******д “Хүүхэд гэмт хэрэг, зөрчил, хүчирхийлэл, бие мах бодийн шийтгэл, сэтгэл санааны дарамт, үл хайхрах байдал болон мөлжлөгийн аливаа хэлбэрээс нийгмийн бүх орчинд хамгаалагдах эрхтэй” гэж заасан байх бөгөөд хүүхдийн эрх ашиг хөндөгдөхөөс өмнө урьдчилан сэргийлэх талаар хуульд тусгасан байдаг. Ээж ажил хөдөлмөр эрхэлдгээсээ болоод хүүхдүүддээ анхаарал халамжгүй, үл хайхраад байгаа нь тогтоогдохгүй байхад аавыг хөдөө мал маллаж амьдардаг, малаа малчнаар харуулдаг гэх боловч энэ талаарх баримтыг шүүхэд өгөөгүй гэж үзсэн нь үндэслэлгүй байна. 2020 оны 11 дүгээр сарын 06*******ны өдөр анхан шатны шүүхийн шийдвэр гарсны дараа Г******* Б*******ынд хүүхдүүдээ авахаар ирэхэд охид “ээжтэйгээ явахгүй, Бор*******Өндөрт очихгүй, аавтайгаа байна” гэсэн боловч Г******* хүүхдүүдийн эрхийг зөрчиж уурлаж, загнаж улмаар чирч /Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлд заасан хүүхдүүдэд  хүсээгүй үйлдлийг нь хүчээр хийлгэхээр зөрчил гаргасан/ хүчээр авч явах оролдлого хийж, улмаар сургуулийн захиралтай ярьж хүүхдүүдээ авч явах талаар хэрүүл маргаан үүсгэсэн учир Б******* цагдаагийн байгууллагад хандаж Алтанширээ сумын хэсгийн төлөөлөгч Ууганбаяр хүүхдүүдийн өөрсдийнх нь юу хүсч байгааг тогтооно гэж үзээд зөвхөн А*******, Ц*******, О******* нартай ганцаарчлан уулзаж ярилцахад А*******, Ц******* нар нь “Б*******тай байна, ээжтэйгээ байхгүй, хамт явахгүй” гэсэн учраас энэ байдлыг Г*******, Б******* нарт ойлгуулж тайлбарласнаар А*******, Ц******* нар аав Б*******ындаа үлдсэн ба Оюундарийг эх Г******* нь авч явсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.               

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангажээ.

            Нэхэмжлэгч Б******* нь хариуцагч Б.Г*******т холбогдуулан “охин А*******, Ц******* нарын асрамжийг өөрчлөн тогтоолгох”*******оор нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “охин О*******н асрамжийг өөрчлөн тогтоолгох”*******оор нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт “...нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй...” гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгч Б******* нь “охин О*******н асрамжийг өөрчлөн тогтоолгох”*******оор нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн нь хууль зөрчөөгүй байна.

            Хэнтий аймгийн Бор*******Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 08*******ны өдрийн 78 дугаартай шийдвэрээр Б*******, Г******* нарын гэрлэлтийг цуцалж, охин А*******, Ц*******, О*******, хүү Б.Д******* нарыг эх Г*******ийн асрамжид үлдээж, эцэг Б*******аар тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэжээ.

            Нэхэмжлэгч Б******* нь нэхэмжлэлийн шаардлагадаа: “...2020 оны 4 дүгээр сараас хойш охин А*******, Ц*******, О******* нар аавынхаа гэрт миний асрамжид байгаа, ээж Г*******т очихгүй, хамт байхад хэцүү байдаг, загнадаг гэж хэлдэг. Ээж нь хүүхдүүдээ огт хайхардаггүй, асаргаа халамж муу, ариун цэвэрт нь анхаардаггүй, усанд оруулж, хувцсыг нь угааж өгдөггүй, тэтгэлгийн мөнгийг хүүхдүүдэд зарцуулдаггүй автомашины зээлд өгчихдөг зэргээр хүүхдүүдийн эрх ашиг зөрчигдөж байх тул хүүхдүүдийн асрамжийг өөрчилж өгнө үү” гэжээ.

            Хариуцагч Г******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Би өөрийн хүүхдүүд болох Ц*******, А*******, О******* нарыг 2019  оны 12 дугаар сард Короновирус дэгдэж, сургууль амарч, хөл хорио тогтоохоор нь хөдөө эрүүл агаарт байлгахаар эцэг Б******* руу нь явуулсан. Би хүүхдүүдээ салгахгүй цуг өсгөх хүсэлтэй байна. Надад банкны болон машины зээл байхгүй, хүүхдүүдээ хаяж явдаггүй тул хүүхдүүдийн асрамжийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

            Анхан шатны шүүх хүүхдэд тавих эцэг эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, эцэг, эхийн ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэх, сурч хүмүүжих эрхээ эдлэх, аюулгүй орчинд эрүүл саруул өсөж торних боломжтой байдлыг нь бүрэн бодитойгоор тогтоолгох үүднээс шинжээчээр Хэнтий аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрыг томилж дүгнэлт гаргуулжээ.

            Зохигчдын гэрлэлтийг цуцалж, асрамж, тэтгэлэг тогтоосон шүүхийн шийдвэр гарснаас хойших хугацаанд эх Г******* нь цаашид хүүхдүүдээ харж хандах, өсгөх болон сурган хүмүүжүүлэх боломжгүй гэх онцгой буюу ноцтой шалтгаан, үндэслэл тогтоогдоогүй болох нь Хэнтий аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, нэхэмжлэгч Б******* нь Г*******ийн хүүхдүүддээ тавих анхаарал халамж муу, хүүхдийн тэтгэлгийг зориулалтаар ашигладаггүй зээлийн төлөлтөд зарцуулдаг гэх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2*******т зааснаар нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаж буй үндэслэлийг бодит байдалд нийцсэн, үнэн зөв болохыг баримтаар нотолж шүүхэд ирүүлээгүй гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.

            Нэхэмжлэгч Б******* нь Дорноговь аймгийн Алтанширээ сумын 1 дүгээр багт мал маллаж амьдардаг, малаа малчнаар харуулдаг тул хүүхдүүдтэйгээ хамт байх боломжтой гэх боловч энэ талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, хөдөө, сумын төвд хоёр гэртээ учир хүүхдүүддээ өдөр тутам анхаарал тавих тал дээр учир дутагдалтай, хамтран амьдрагч С******* нь хүүхдүүдийн хамт сумын төв дээр амьдардаг, шинээр гэр бүлийн амьдрал зохиож байгаа нь хүүхдүүдийг эрсдэлд учруулах магадлалтай болох нь Хэнтий аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын шинжээчийн дүгнэлтээр /хх*******н 68*******81х/ тогтоогдож байна.

            Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт “Гэрлэгчид энэ хуулийн 14.5*******д заасны дагуу тохиролцоогүй бол хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээх ...асуудлыг шүүх шийдвэрлэнэ” гэж заасан, нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаж буй үндэслэлүүд хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоогүй байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ю.Нямсүрэнгээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1*******т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           

1. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Хэнтий аймгийн Бор*******Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 29*******ний өдрийн 157/ШШ2020/00244 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4*******т заасныг баримтлан нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2*******т зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5*******д заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

                       

           

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.ДЭНСМАА

                                     ШҮҮГЧИД                                           О.БААТАРСҮХ                                    

                                                                                                    Я.АЛТАННАВЧ