Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 306/шш2025/00010

 

 

2025 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 306/ШШ2025/00010

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Цогзолмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 3 дугаар баг, **** хүсэлттэй,

 

Хүсэлтийн шаардлага: Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ****үг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч ****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга **** нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хүсэлт гаргагч *** шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

1.1. Би ***тэй 2009 онд гэр бүл болоод 2024 онд гэрлэлтээ цуцлуулсан. **** нь 2019 онд БНСУ-руу ажиллахаар явсан юм. Ажиллах хугацаандаа тэндээ өөр гэр бүл, хүүхэдтэй болчихсон гэдэг шалтгаанаар гэрлэлтээ цуцлуулсан. 5 жил тусдаа байх хугацаанд хүүхдүүддээ тэтгэмж өгч байгаагүй, хичээлийн хэрэгсэл ч юм уу, ямар нэгэн дэмжлэг, туслалцаа байгаагүй. Хүүхдийн тэтгэмж тогтоолгохоор 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд****үд холбогдуулан нэхэмжлэл гаргасан. 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар ****д холбогдох хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хаяг тодорхойгүй улмаас хүлээн авахаас татгалзсан тул ***г эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаж байна гэв.

 

2. Хүсэлт гаргагчаас: Нэхэмжлэл, Говьсүмбэр аймгийн Татварын газрын албан бичиг, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Ерөнхий боловсролын тавдугаар сургуулийн захирлын 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 149, 150 дугаар албан бичиг, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэлт дуусгавар болсны бүртгэлийн лавлагаа, ****нарын төрсний бүртгэлийн лавлагаа, Энхтусдэм ӨЭМТ-ийн тодорхойлолт, Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.07.18-ны өдрийн 04/141 дүгээр албан бичиг, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.10.01-ний өдрийн 3895 дугаар албан бичиг, мэдэгдэх хуудас, Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай 134/ШЗ2024/00807 дугаар захирамж зэргийг шүүхэд гаргаж өгсөн.

 

3. Хүсэлт гаргагчийн хүсэлтээр: ****үгийн оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагааг,

 

4. Шүүх: Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2024.12.04-ний өдрийн 355 дугаар албан бичгийг тус тус бүрдүүлсэн.

 

ҮНДЭСЛЭХ нь: 

 

1. Хүсэлт гаргагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй.

 

2. Хүсэлт гаргагч **** нь 2008 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн охин ***, 2015 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн хүү ****ьд нарт хүүхдийн тэтгэлэг тогтоолгох гэтэл *** нь бүртгэлтэй хаягтаа оршин суудаггүй, хаана байгаа нь тодорхойгүй байх тул эрэн сурвалжлуулна гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1., 155.2. зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжуулах тухай хүсэлтийг өөрийн оршин байгаа газрын шүүхэд гаргаж болно гэж заажээ. 

 

4. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд **** нь Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн лавлагаагаар Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 1 дүгээр баг, 7-13 тоот хаягт албан ёсны бүртгэлтэй боловч Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 355 дугаар албан бичигт: Ихшавь овогт **** нь 1 дүгээр баг, 7-13 тоотод хаягийн бүртгэлтэй боловч 2018 онд БНСУ-руу гарсан, хаягтаа амьдардаггүй нь үнэн болно гэжээ.

 

5. Иймд, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох **** овогт ****-г эрэн сурвалжлуулах тухай **ын гаргасан хүсэлтийг хангаж, түүний оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтэст даалгах нь зүйтэй байна.

 

6. ***** овогт ***** нь 1989 онд төрсөн, ***** регистрийн дугаартай, Говьсүмбэр аймаг, Шивээговь сум, 1 дүгээр баг, **** тоот хаягт албан ёсны бүртгэлтэй, утас:**** түүний ээж ****а нь Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 12 дугаар байрны ***** тоотод оршин суудаг, утас:****, түүний дүү ***нь Дүнжингарав худалдааны төвийн гэрлэн дохиотой уулзварт байрладаг Сувдан соёо шүдний эмнэлэгт ээж ****агийн хамт ажилладаг, утас: **** гэж хүсэлт гаргагч шүүх хуралдаанд тайлбарласан болно.

 

7. Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан ****лын гаргасан хүсэлтийг хангаж, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ****-г эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасныг баримтлан ****/-г эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтэст даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. *** *овогт ***** нь 1989 онд төрсөн, **** регистрийн дугаартай, Говьсүмбэр аймаг, Шивээговь сум, 1 дүгээр баг, **** тоот хаягт албан ёсны бүртгэлтэй, утас:****, түүний ээж **** нь Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 12 дугаар байрны ****тоотод оршин суудаг, утас:***түүний дүү **** нь Дүнжингарав худалдааны төвийн гэрлэн дохиотой уулзварт байрладаг Сувдан соёо шүдний эмнэлэгт ээж ***ийн хамт ажилладаг, утас: **** гэж хүсэлт гаргагч шүүх хуралдаанд тайлбарласан болохыг дурдсугай

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ   П.ЦОГЗОЛМАА