Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 306/шш2025/00014

 

 

2025 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 306/ШШ2025/00014

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Цогзолмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 4 дүгээр хороо, ****

 

Хүсэлтийн шаардлага: Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд *** нарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А*** шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П***нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хүсэлт гаргагч *** ХК-ийн Говьсүмбэр салбар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч ***г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

1.1. Зээлдэгч нар нь 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр №ЗГ/202249787035 дугаартай зээлийн гэрээ, №БГХ202249787035 дугаартай барьцаат зээлийн гэрээ байгуулан өмнөх зээлийн үлдэгдэл 16,460,135.26 төгрөг дээр нэмэгдүүлж 13,000,000 төгрөг, нийтдээ 29,460,135.26 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 14.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар зээлж авсан. Зээлийн барьцаанд гэрийн эд хогшил болох телевизор-1 ширхэг, хөргөгч-1 ширхэг, хивс-1 ширхэг зэрэг хөдлөх хөрөнгүүдийг барьцаалсан. 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 134/ШЗ2024/00372 дугаар шүүхийн шийдвэрээр хаягтаа амьдран суудаггүй тул хэргийг хэрэгсэхгүй болгосон. Зээлдэгч зээлээ төлөхгүй зээлийн гэрээ байгуулах үед оршин сууж байсан хаягтаа амьдрахгүй байгаа тул эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаж байна. 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 23,121,768 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 4,199,123 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 323,592 төгрөг, нийт 27,644,483 төгрөг төлөгдөөгүй зээлийн үлдэгдэлтэй байна.

 

Иймд Зээлдэгч *****нар нь ХААН банк ХХК-иас зээл авах үед оршин сууж байсан Говьсүмбэр аймаг, Шивээговь сумын 2 дугаар баг, Сэвхүүл 1 гудамж 47 тоот хаягтаа амьдрахгүй, зээлийн гэрээний үүргээ удаа дараа зөрчиж 486 хоног зээлээ төлөхгүй, оршин суугаа газар нь тодорхой бус байгаа учир эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоож өгнө үү гэжээ.

 

2. Хүсэлт гаргагчаас: Хүсэлт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэлүүд, ****банк ХК-ийн гүйлгээний баримт, 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн ЗГ/202249787035 дугаар Зээлийн гэрээ 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн №БГХ/202249787035 дугаар Барьцаат зээлийн гэрээ Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 10 дугаар албан бичиг, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, зээлийн бүртгэлийн карт, Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн Хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай 134/ШЗ2024/00372 дугаар захирамжийг шүүхэд гаргаж өгсөн.

 

3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр: *** нарын иргэний үнэмлэхийн лавлагааг,

 

4. Шүүх: Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 2 дугаар багийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 650, 651 дүгээр албан бичгийг бүрдүүлсэн.

 

ҮНДЭСЛЭХ нь: 

 

1. Хүсэлт гаргагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй.

 

2. Хүсэлт гаргагч ****банк ХК нь зээлдэгч нараас зээлийн үлдэгдэл төлбөрийг гаргуулах гэтэл **** нар нь бүртгэлтэй хаягтаа оршин суудаггүй, хаана байгаа нь тодорхойгүй байх тул эрэн сурвалжлуулна гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.2-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжуулах тухай хүсэлтийг өөрийн оршин байгаа газрын шүүхэд гаргаж болно гэж заажээ. 

 

4. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд **** нар нь Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн лавлагаагаар Говьсүмбэр аймаг, Шивээговь сум, 2 дугаар баг, Сэвхүүлийн 1-47 тоотод оршин суух, албан ёсны бүртгэлтэй боловч Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын, 2 дугаар багийн Засаг даргын 650, 651 дүгээр тодорхойлолтуудад дээрх хаягт оршин суудаггүй талаар дурьдсан байна.

 

5. Иймд, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох **** нарыг эрэн сурвалжлуулах тухай ХААН банк ХК-ийг төлөөлж, Говьсүмбэр салбарын гаргасан хүсэлтийг хангаж, түүний оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтэст даалгах нь зүйтэй байна.

 

6. **** нь 2000 онд төрсөн, 25 настай, эрэгтэй, *** регистрийн дугаартай, Говьсүмбэр аймаг, Шивээговь сум, 2 дугаар баг, Сэвхүүлийн ***тоотод оршин суух албан ёсны бүртгэлтэй, утас: ***, ээжийнх нь утас:****, ээжийнх нь ах ****, Шивээговь суманд амьдардаг,

 

**** нь 2003 онд төрсөн, 22 настай, эмэгтэй, **** регистрийн дугаартай, Говьсүмбэр аймаг, Шивээговь сум, 2 дугаар баг, Сэвхүүл *** тоотод оршин суух албан ёсны бүртгэлтэй, утас: *** ээжийнх нь утас: ****1, ээжийнх нь ах ***, Шивээговь суманд амьдардаг гэж хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарласан болно.

 

7. Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан**** банк ХК-ийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч ***гийн гаргасан хүсэлтийг хангаж, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ***нарыг эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасныг баримтлан **** нарыг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтэст даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

6. 6. **** нь 2000 онд төрсөн, 25 настай, эрэгтэй, **** регистрийн дугаартай, Говьсүмбэр аймаг, Шивээговь сум, 2 дугаар баг, Сэвхүүлийн *** тоотод оршин суух албан ёсны бүртгэлтэй, утас: *** ээжийнх нь утас: ***1, ээжийнх нь ах ***, Шивээговь суманд амьдардаг,

 

*** нь 2003 онд төрсөн, 22 настай, эмэгтэй, *** регистрийн дугаартай, Говьсүмбэр аймаг, Шивээговь сум, 2 дугаар баг, Сэвхүүл *** тоотод оршин суух албан ёсны бүртгэлтэй, утас: ***, ээжийнх нь утас: ***, ээжийнх нь ах ***р, Шивээговь суманд амьдардаг гэж хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарласан болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ   П.ЦОГЗОЛМАА