| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 311/2025/00067/И |
| Дугаар | 311/ШШ2025/00050 |
| Огноо | 2025-01-31 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 311/ШШ2025/00050
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Т.Балжинням би,
Нэхэмжлэгч: ..........ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Завхан аймгийн .......... сумын ........ багт оршин суух хаягтай ........... овогт ..........,
Хариуцагч:.......... овогт ........... нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт нийт 23,083,444.03 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ......... нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:
Зээлдэгч .............. нар ......... банктай 2020 оны 2 дугаар сарын 06-ны өдөр ............ дугаартай Малчны зээл-ийн гэрээг байгуулан 10,000,000 төгрөгийг сарын 18 хувийн хүүтэйгээр 24 сарын хугацаатай зээлсэн. Зээлдэгч нар 2020 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс мөн оны 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд үндсэн зээлд 50,000 төгрөг, хүүд 897,876.70 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 128.28 төгрөг төлж, үндсэн зээлийн үлдэгдэл 9,950,000ж авсан.
...Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, зээл төлөх үүргээ биелүүлээгүй, төлбөрийн хуваарийг олон сараар зөрчсөн зээлээ төлөхгүй байгаа тул банк шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байна....
Иймд иргэн ......... нараас малчны зээл болон нотариатын зардлын 23,083,444 төгрөг 03 мөнгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч .......... нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие ......... нь ................. сумын тооцооны төвөөс талийгаач нөхрийн хамт зээл авсан нь үнэн бөгөөд нөхөр .............. нь өвчний учир 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр нас барсны улмаас зээлийн төлбөрийг төлөх боломжгүй нөхцөл байдалтай болсон. ...........ын нэхэмжилсэн зээлийн төлбөр 23,038,944 төгрөг 03 мөнгийг бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна. Жич: Талийгаач нөхрийн нас барсны гэрчилгээ болон нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээг хавсаргав гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч ........... нь хариуцагч ............. нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 23,083,444.03 төгрөгийг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Зээлдэгч .............., түүний хамтран үүрэн гүйцэтгэгч ........... нар нь ............... салбараас 2020 оны 2 дугаар сарын 06-ны өдөр .............дугаар Малчны зээл-ийн гэрээ байгуулж, уг гэрээгээр 10,000,000 төгрөгийг, мөн 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр .......... дугаар Малчны зээл-ийн гэрээ байгуулж, уг гэрээгээр 5,050,000 төгрөгийг нэмсэн, мөн 2022 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр дахин .......... дугаар Малчны зээл-ий гэрээ байгуулж, уг гэрээгээр 11,000,000 төгрөгийг нэмж, нийт 25,000,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэйгээр 24 сарын хугацаатай зээлсэн байна. Улмаар 2024 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн ......... дугаартай зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ байгуулан зээлийн гэрээний төлбөрийн хуваарьт сар бүр төлөх нөхцөлтэйгөөр өөрчлөлт оруулсан болох нь хэрэгт авагдсан барьцаат зээлийн гэрээнүүдээр тогтоогдож байгаа ба талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүсчээ.
Хэдийгээр 2024 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн .......... дугаартай зээлийн гэрээгээр хугацаа 2026 оны 7 дугаар сарын 25-ны өдөр дуусахаар байгуулагдсан байх боловч зээлдэгч ........... нь 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр нас барсан байна.
Тухайн зээлийн гэрээгээр зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлийн төлбөрийг сар бүр эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх, хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлдэгчийн нэгэн адил эрх эдэлж, үүрэг хүлээхээр тохиролцсон байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран зээлдэгч ..............нь нэхэмжлэлийн шаардлага болох 23,083,444.03 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн тайлбарыг тус шүүхэд ирүүлсэн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч .............улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 273,367 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч .......... 136,683.5 төгрөгийг, төрийн сангийн орлогоос 136,683.5 төгрөг тус тус гаргуулж, нийт 273,367 төгрөгийг нэхэмжлэгч .............. олгох нь зүйтэй байна гэж үзээд
ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 74, 75 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар нэхэмжлэгч ......... нэхэмжлэлтэй .......... холбогдох зээлийн гэрээний үүрэгт 23,083,444.03 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ............. бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч 273,367 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч .............. 136,683.5 төгрөгийг, төрийн сангийн орлогоос 136,683.5 төгрөг тус тус гаргуулж, нийт 273,367 төгрөгийг нэхэмжлэгч ......... олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар энэхүү захирамжийг хариуцагч ............. нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг сануулсугай.
ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ