Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 166

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Олзод даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Тунгалаг,

улсын яллагч Б.Ганбулган,

шүүгдэгч А.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1706007880369 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, А.Б

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч А.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутагт байх УС 15-ын 2 дугаар байрны орцонд иргэн З.Адъяаг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн байцаалтад хохирогч З.Адъяагийн: “...2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр ах Ганбаатарын гэрт байж байтал багын найз Б нэг танихгүй хүний хамтаар ирээд “би эхнэрийнхээ хавиргыг хугалчихлаа, мөнгө хэрэгтэй байна, мөнгө өг” гэсэн. ...би “надад мөнгө алга, дүүг ирэхээр өгье, хоёр цагийн үед ирчих байх” гэсэн. Тэгээд тэр хоёр явсан. ...Би найз Батхишиг рүү залгаад “мөнгө байна уу” гэхэд “яасан” гэхээр нь “Б өрөө нэхээд дарамтлаад байна” гэтэл Батхишиг “Б надад өртэй тэрэндээ суутгачих гээд хэлчих” гэсэн. Удалгүй Б над руу залгахаар нь Батхишигийн хэлснийг хэлтэл Б “чи ямар даварсан пизда вэ би чамайг хаа байгаа газар чинь очиж ална” гэсэн. Мэндсайханы гэрт Мэндсайхан Баатархуяг бид гурав 1 шил архи хувааж уугаад бид гурав тэдний орцноос гарч байтал өөдөөс Б нэг найзтайгаа ирж таараад учир зүггүй миний цээж рүү гараараа цохиод, тухайн үед би 3 настай хүүгээ тэвэрчихсан явж байсан ба хүүхэд уйлахаар нь Мэндсайхан тэврээд орцноос гарсан. Б миний цээж рүү гараараа цохиж унагаагаад унасан хойно миний цээжин дээр дэвссэн. Тэр үед хажууд Баатархуяг байсан бөгөөд салгах гэтэл Б Баатархуяг руу дайрсан. Тэгээд Баатархуяг зугтаагаад явчихсан. ...Тэгээд мөн дахин намайг орцны өмнө унагааж ар нуруу уруу өшиглөж дэвссэн. Би зугтаагаад Мэндсайханы гэр лүү ороод дотроос нь хаалгаа түгжээд цагдаа дуудсан юм...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-14-15/,

 

Мөрдөн байцаалтад А.Б-ы яллагдагчаар: “...Надад сонсгосон ялын агуулгыг ойлгосон, зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би найз З.Адъяатай өр авлаганы асуудлаас болж маргалдан түүний биед хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Адъяа надтай сайн дураар эвлэрсэн, би хохирол төлбөр барагдуулсан тул хөнгөн ял шийтгэл оноож өгнө үү...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-33/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн шинжээчийн №9698 тоот:

  1. З.Адъяа-н биед 6, 8, 9-р хавирганы далд хугарал, цээжний зөөлөн эдийн няцрал, уруулын дотор салстад язарсан шарх, хамрын зөөлөн эдийн няцрал, нуруунд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.  
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
  4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
  5. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шинжээч эмч Ц.Нандинцэцэг гэсэн дүгнэлт /хх-19/,

 

А.Б-ы хувийн байдлын талаарх: иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-23/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-24/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Б: “Энэ хэрэг нь 7 дугаар сарын 28-ны өдөр болсон. Хохирогч надад өртэй байсан. Би удаа дараа нэхсэн боловч өгөхгүй байсан. Ингээд мөнгө нэхэхэд “шинэ хуулиас өмнө мөнгө олдохоо больсон шүүхээр ороод ав” гэсэн. Ингээд шүүхээр ороход байхгүй байсан. Тэгээд сүүлд нь ийм зүйл болсон. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэж мэдүүлэв.

 

I. Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч А.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутагт байх УС 15-ын 2 дугаар байрны орцонд иргэн З.Адъяаг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Мөрдөн байцаалтад хохирогч З.Адъяагийн: “... Б над руу залгахаар нь Батхишигийн хэлснийг хэлтэл Б “чи ямар даварсан пизда вэ, би чамайг хаа байгаа газар чинь очиж ална” гэсэн. Мэндсайханы гэрт Мэндсайхан Баатархуяг бид гурав 1 шил архи хувааж уугаад бид гурав тэдний орцноос гарч байтал өөдөөс Б нэг найзтайгаа ирж таараад учир зүггүй миний цээж рүү гараараа цохисон. Тухайн үед би 3 настай хүүгээ тэвэрчихсан явж байсан ба хүүхэд уйлахаар нь Мэндсайхан тэврээд орцноос гарсан. Б миний цээж рүү гараараа цохиж унагаагаад унасан хойно миний цээжин дээр дэвссэн. Тэр үед хажууд Баатархуяг байсан бөгөөд салгах гэтэл Б Баатархуяг руу дайрсан. Тэгээд Баатархуяг зугтаагаад явчихсан. ...Тэгээд мөн дахин намайг орцны өмнө унагааж ар нуруу луу өшиглөж дэвссэн би зугтаагаад Мэндсайханы гэр лүү ороод дотроос нь хаалгаа түгжээд цагдаа дуудсан юм...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-14-15/,

 

Мөрдөн байцаалтад А.Б-ы яллагдагчаар: “...Надад сонсгосон ялын агуулгыг ойлгосон, зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би найз З.Адъяатай өр авлаганы асуудлаас болж маргалдан түүний биед хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Адъяа надтай сайн дураар эвлэрсэн, би хохирол төлбөр барагдуулсан тул хөнгөн ял шийтгэл оноож өгнө үү...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-33/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн шинжээчийн №9698 тоот: З.Адъяа-н биед 6, 8, 9-р хавирганы далд хугарал, цээжний зөөлөн эдийн няцрал, уруулын дотор салстад язарсан шарх, хамрын зөөлөн эдийн няцрал, нуруунд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шинжээч эмч Ц.Нандинцэцэг гэсэн дүгнэлт /хх-19/,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Б-ы: “Энэ хэрэг нь 7 дугаар сарын 28-ны өдөр болсон. Хохирогч надад өртэй байсан. Би удаа дараа нэхсэн боловч өгөхгүй байсан. Ингээд мөнгө нэхэхэд “шинэ хуулиас өмнө мөнгө олдохоо больсон шүүхээр ороод ав” гэсэн. Ингээд шүүхээр ороход байхгүй байсан. Тэгээд сүүлд нь ийм зүйл болсон. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэж мэдүүлсэн мэдүүлэг зэрэг болно.

 

Улсын яллагчаас шүүгдэгч А.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасныг хүлээн авч эрүүгийн хуулийн тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв. Шүүгдэгч нь улсын яллагчаас гаргасан гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүйг тэмдэглэх нь зүйтэй.

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 (дөрвөн зуу) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлт гаргаж,

Шүүгдэгч А.Б нь улсын яллагчийн саналаар оногдуулсан эрүүгийн хариуцлагатай мэтгэлцээгүй болно.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Шүүгдэгч А.Б-д эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.  

 

Шүүхээс улсын яллагчийн дүгнэлт болон шүүгдэгчийн гаргасан саналыг хүлээн авч, А.Б нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон, мөн хохирогч З.Адъяа нь гомдол саналгүй зэрэг байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

 

III. Бусад асуудлаар:

 

Эрүүгийн 1706007880369 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хэрэгт шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус  дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. А.Б-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Б-ыг 400 /дөрвөн зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар А.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг  1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.

4. А.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, А.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             С.ОЛЗОД