| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 140/2025/00005/И |
| Дугаар | 311/ШШ2025/00052 |
| Огноо | 2025-02-03 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 311/ШШ2025/00052
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: ...................ын нэхэмжлэлтэй,
........... нарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцлээ.
Шүүх хуралдаанд: ........., нарийн бичгийн дарга ......... нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч ............... шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус ........ ........., хамтран үүрэг гүйцэтгэгч ........ нартай 2024 оны 2 дугаар сарын 14-ний өдөр ......... дугаартай зээлийн гэрээ байгуулан эргэлтийн хөрөнгийн зориулалтаар 50,000,000 төгрөгийн зээл олгосон. Зээлдэгч ........., хамтран үүрэг гүйцэтгэгч ......... нар нь 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн .......... тоот зээлийн үндсэн зээл, хүүгийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарьт заасны дагуу бүрэн төлөлгүй хүсэлт гаргах өдрийн байдлаар 64 хоног хугацаа хэтрүүлээд байна. ....... нь зээлдэгч .............нарын бүртгэлтэй хаягаар очиход байхгүй ба хаана байгааг нь олж мэдэх боломжгүй болоод байна. Мөн ...........төрсөн эгч ........., төрсөн ах ....... нараас .......... хаана оршин сууж байгаа талаар холбоо тогтоох гэсэн боловч түүний хаана оршин сууж байгааг бид мэдэхгүй. Өөртэй нь холбоо барь, бидэнд хамаагүй гэсэн учраас шүүхэд хандаж байна.
Иймд иргэн ........ нарыг эрэн сурвалжилж оршин суугаа газрын хаягийг тогтоож, албадан ирүүлж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч ......... хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
Хүсэлт гаргагч ......... нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-д зааснаар хариуцагчийн эрэн сурвалжлуулахаар шүүхэд хүсэлт гаргах эрхтэй болно.
............ нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох .......... нарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Иргэн ............ нар нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байна.
Хүсэлт гаргач ............ нь .......... нарыг тухайн үед зээл авах үеийн хаяг болох Завхан аймгийн ............ сумын ...........баг, ....... тоот оршин суугч гэсэн боловч энэхүү хаягт оршин суудаггүй байна гэх тайлбарыг шүүхэд ирүүлсэн.
Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ............. нарыг эрэн сурвалжлах үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Хүсэлтийн дагуу ........... нарын оршин суугаа хаягийг олж тогтоох үүргийг Завхан аймгийн ........т даалгах нь зүйтэй байна.
Маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ........... нарын хаягийг дээрх хаягуудаас буюу эгч ........ утас: ........, ах ..........утас: .......... гэсэн дугааруудаас тодруулах боломжтойг дурдах нь зүйтэй гэж үзээд
ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 ДУГААР ЗҮЙЛИЙН 133.1.9-Д ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ............/, ............. нарыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ............. нарыг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэж энэ тухай хүсэлт гаргагч ............. мэдэгдэхийг Завхан аймаг дахь ................ даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулга бүрэн эхээрээ бичгийн хэлбэрээр гарах ба ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ