Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 311/ШШ2025/00055

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Т.Балжинням би,

Нэхэмжлэгч: ........ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Завхан аймгийн . оршин суух хаягтай .............,

Хариуцагч: Завхан аймгийн ........ сумын .............. тоот хаягт оршин суух, ............овогт ... нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 49,393,426 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ............ нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:

............. нь ......... банктай 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр ........ тоот зээлийн гэрээ байгуулан 50.000.000 /хорин сая төгрөг/-ийг жилийн 22,8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлсэн

Иймд иргэн ........ нараас зээлийн төлбөр 49,393,426 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч .... шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Миний бие ......... нар нь ........ын нэхэмжилсэн 49,393,426 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байгаа болно гэжээ.

Хариуцагч ........ нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие ..........гийн ...... дахь зээлийн 49,393,426 төгрөгийн зээлийг бүрэн төлөхөө хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч .......... нь хариуцагч ...... нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 49,393,426 төгрөгийг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч ..........ын нэхэмжилсэн 49,393,426 төгрөгийг хариуцагч .............нар нь бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн тайлбарыг тус шүүхэд ирүүлсэн байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч .......... улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 404,917 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ........ нараас 202,458.5 төгрөгийг, төрийн сангийн орлогоос 202,458.5 төгрөгийг тус тус гаргуулж, нийт 404,917 төгрөгийг нэхэмжлэгч ........... олгох нь зүйтэй байна гэж үзээд

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 74, 75 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар нэхэмжлэгч ........... нэхэмжлэлтэй ........нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 49,393,426 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч ......... нар бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч ...........н улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 404,917 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ........ нараас 202,458.5 төгрөгийг, төрийн сангийн орлогоос 202,458.5 төгрөгийг тус тус гаргуулж, нийт 404,917 төгрөгийг нэхэмжлэгч ...........т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар энэхүү захирамжийг хариуцагч .............. нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг сануулсугай.  

 

 

ШҮҮГЧ  Т.БАЛЖИННЯМ