| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Будын Отгонсүрэн |
| Хэргийн индекс | 143/2024/00429/И |
| Дугаар | 143/ШШ2025/00001 |
| Огноо | 2024-12-23 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 23 өдөр
Дугаар 143/ШШ2025/00001
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар ******* ******* ******* овогт *******ийн *******ыг 1986 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 10 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл Өмнөговь аймгийн Булган сумын Туяа нэгдлийн барилгын бригадад барилгачнаар, 1986 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 1987 оны 03 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл Өмнөговь аймгийн Булган сумын 5 дугаар цэцэрлэгт галчаар, 1987 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Өмнөговь аймгийн Булган сумын Туяа нэгдлийн барилгын бригадад барилгачнаар, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Хайрхан ХК-д барилгачнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНСҮРЭН