Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 2023/ДШМ/491

 

      2023            5             09                                        2023/ДШМ/491

 

М.Ххолбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Гэрэлбаатар,

хохирогч Б.М,  

шүүгдэгч М.Х, түүний өмгөөлөгч Ж.Буджав,

нарийн бичгийн дарга Б.Зэнээмэдрээ нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 2023/ШЦТ/258 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.Х гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 2209025390184 дугаар хэргийг 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 М.Х, 

Шүүгдэгч М.Х нь Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Ойчдын 1-99-б тоотод буюу гэртээ байхад нь Б.Мыг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж банкнаас мөнгөө авах гэтэл татан авалтын хэмжээ хүрэхгүй байна гэж хуурч 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрөөс 5 дугаар сарын 07-ны өдрийн хооронд 5 удаагийн үйлдлээр 6.800.000 төгрөгийг иргэн Б.Аэзэмшлийн “Хаан” банкны 5185100008 дугаар дансаар шилжүүлэн авсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: М.Хишиг-Эрдэнийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.    

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Улаан овогт Мөнхжаргалын М.ХЭрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.М.Х6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Хоногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Хэс 6.650.000 төгрөг гаргуулан хохирогч Б.Мт олгож, шүүгдэгч М.Х нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шүүгдэгч М.Хавсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч М.Х давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...ү.” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Буджав тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Түүнд оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгнө үү.” гэв.

Хохирогч Б.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч хохирол, төлбөрөө төлнө гэвэл хорих ялыг өөрчлөхөд татгалзах зүйлгүй.” гэв.

Прокурор Ц.Гэрэлбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гэж үзэж байна. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн шинж байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзаж хорих ял оногдуулсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч М.Хишиг-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв. 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч М.Х нь Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо Ойчдын 1-99-б тоотод буюу гэртээ байхад нь Б.Мыг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж банкнаас мөнгөө авах гэтэл татан авалтын хэмжээ хүрэхгүй байна гэж хуурч 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрөөс 5 дугаар сарын 07-ны өдрийн хооронд 5 удаагийн үйлдлээр 6.800.000 төгрөгийг иргэн Б.Аэзэмшлийн “Хаан” банкны 5185100008 дугаар дансаар шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч Б.Мын “....” /хх 24-25/,

яллагдагчаар М.Х өгсөн “....” /хх 6-7/ гэх мэдүүлгүүд,

хохирогч Б.Мын “Хаан” банкны 5041521871 дугаар дансны хуулга /хх 16/, Б.АХаан банкны 5185100008 дугаар дансны хуулга /хх 36-40/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 41/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч М.М.Хзохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ. 

Шүүгдэгч М.Х “...Хорих ялыг хөнгөрүүлж, зорчих эрх хязгаарлах ялаар сольж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.

Шүүгдэгчид оногдуулах ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэхээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байх ёстой.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч М.Х Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэсэн хэдий ч түүний анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа хувийн байдал, хохирогчид учруулсан хохирол төлбөрөөс 650.000 төгрөгийг төлсөн, үлдсэн хохирол төлбөрөө нөхөн төлөхөө илэрхийлсэн, хохирогчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан анхан шатны шүүхээс оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял болгон өөрчлөх үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 2023/ШЦТ/258 дугаар шийтгэх тогтоолд дээр дурдсан үндэслэлээр өөрчлөлт оруулж, шүүгдэгч М.Х гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авсныг дурдаж байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 2023/ШЦТ/258 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

- 2 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.М.Х6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.М.Х1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

- “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан М.Х 2023 оны 3 дугаар сарын 14-ний өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 09-ний өдрийг хүртэлх цагдан хоригдсон 56 хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцон /56х15000=840.000/ эдлэх ялаас нь хасаж /1.000.000-840.000=160.000/, түүний торгох ялын хэмжээг 160.000 төгрөгөөр тогтоосугай.” гэсэн,

- “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Х нь оногдуулсан торгуулийн ялын 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөс төлөөгүй үлдсэн 160.000 төгрөгийг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.” гэсэн,

- “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Х нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг түүнд сануулсугай. ...” гэсэн тус тус нэмэлт заалтуудыг оруулсугай. 

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгож, бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

4. Шүүгдэгч М.Х нь 650.000 төгрөгийн хохирол төлсөн болохыг дурдаж, түүнийг нэн даруй сулласугай.

5. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Т.ӨСӨХБАЯР

 

ШҮҮГЧ                                                            Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

            ШҮҮГЧ                                                            Б.АРИУНХИШИГ