| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Будын Отгонсүрэн |
| Хэргийн индекс | 143/2024/00424/И |
| Дугаар | 143/ШШ2025/00010 |
| Огноо | 2024-12-30 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 30 өдөр
Дугаар 143/ШШ2025/00010
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар ******* овогт *******ийн *******ыг 1977 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс 1978 оны 02 дугаар сарын 14-ний өдрийг дуустал Түлш-Эрчим хүчний үйлдвэрийн Яамны харьяа Өмнөговь аймаг дахь Таван толгойн нүүрсний уурхайд конторын цэвэрлэгчээр, 1978 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 1978 оны 05 дугаар сарын 20-ны өдрийг дуустал Түлш-Эрчим хүчний үйлдвэрийн Яамны харьяа Өмнөговь аймаг дахь Таван толгойн нүүрсний уурхайд өрөмдөгчийн дагалдангаар, 1981 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 10-ны өдрийг дуустал Өмнөговь аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын оёдлын 1 дүгээр ээлжид ачигчаар, 1985 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг дуустал Өмнөговь аймгийн Нийтийн аж ахуйн Барилга, цахилгаан, сантехникийн засварын ангид нормчноор тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Э.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНСҮРЭН