Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 141/ШШ2025/00023

 

 

2025 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 141/ШШ2025/00023

Завхан айма

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан би нэхэмжлэгч.............. хот............ дүүрэг, .............-1 , .............6, ...............цамхагт байрлах ............ХХК-аас ирүүлсэн, хариуцагч ..........аймгийн ..................сумын ........ баг хаягаар оршин суух Х........ овогт Б-ын П-д холбогдох “Зээлийн гэрээний үүрэг 11,323,330.2 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгт хариуцагчийн хариу тайлбарыг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:  

Нэхэмжлэгч .............. ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “... Зээлдэгч Б.П нь ............ ХК-тай 2019-06-26-ны өдөр ..................тоот зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулан 9,934,729.79 /есөн сая есөн зуун гучин дөрвөн мянга долоон зуун хорин ес зууны далан ес/ төгрөгийн Цалингийн зээлийг жилийн 16.8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар зээлсэн. Зээлдэгч нь 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүргийн үндсэн зээлийн төлбөрт 6,160,639 төгрөг, зээлийн хүүд 903,631 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 832 төгрөг, нийт 7,065,103 төгрөг төлсөн байх ба зээлийн эргэн төлөлтийн хуваарьт хугацааг хэтрүүлсэн тул зээлээ төлөхийг шаардаж утсаар холбогдох, зээл төлөх мэдэгдэл хүргүүлэх зэрэг арга хэмжээнүүдийг авсан боловч зээлээ төлж дуусгаагүй болно. Иймд банк талуудын хооронд байгуулсан гэрээнүүдийн холбогдох заалтууд болон Иргэний хуулийн 451- дүгээр зүйлийн 415.1, 453 дугаар зүйлийн 453.1, банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3 дахь заалтуудыг тус тус үндэслэн      

Хариуцагчид холбогдуулан ...........................тоот зээлийн гэрээний үүрэгт 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар

Үндсэн зээлийн төлбөрт -4,639,360.58 төгрөг,

Зээлийн хүүгийн төлбөрт 6,094,835.43 төгрөг,

Нэмэгдүүлсэн  хүүгийн төлбөрт 566,134.19 төгрөг,

Нотариатын зардалд – 23,000 төгрөг нийт 11,323,330.2 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна...” гэжээ.  

Хариуцагч Б.П нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа “... Б овогтой П миний бие тус нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.Төлж барагдуулна...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:  

Нэхэмжлэгч .......... ХХК-аас ирүүлсэн, хариуцагч Б.П-д холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэгт 11,323,330.2 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.       

Хариуцагч Б.П нь шүүхэд гаргасан анхны тайлбараараа нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснөө илэрхийлсэн байна.     

Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 196,123 төгрөгийн тал хувь болох  98,061.5 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.П-оос 98,061.5  төгрөгийг тус тус гаргуулж,  нэхэмжлэгч .............. ХХК-д  олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч .................ХХК-аас ирүүлсэн, хариуцагч Б.П-д холбогдох “Зээлийн гэрээний үүрэгт 11,323,330.2 төгрөг гаргуулах тухай”  нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.     

2. Хариуцагч  Б.П нь “Зээлийн гэрээний үүрэг болох 11,323,330.2 төгрөгийг хүлээн зөвшөөрсөн болохыг дурдсугай.    

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 196,123 төгрөгийн тал хувь болох  98,061.5 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.П-оос 98,061.5  төгрөгийг тус тус гаргуулж,  нэхэмжлэгч .............ХХК-д тус тус олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай. 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                    Б.УРТНАСАН