| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 310/2025/00055/И |
| Дугаар | 310/ШШ2025/00072 |
| Огноо | 2025-02-11 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 11 өдөр
Дугаар 310/ШШ2025/00072
| 2025 оны 02 сарын 11 өдөр | Дугаар 310/ШШ2025/00072 | Дундговь аймаг |
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 758, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1-д тус тус зааснаар хариуцагч ******* овогт******* // нь******* ХХК /РД:/-д 1045462 /нэг сая дөчин таван мянга дөрвөн зуун жаран хоёр/ төгрөгөөс 2025 оны 03 сарын 20-ны өдөр 200000 /хоёр зуун мянган/ төгрөгийг, 2025 оны 04 сарын 05-ны өдөр 200000 /хоёр зуун мянган/ төгрөгийг, 2025 оны 04 сарын 20-ны өдөр 200000 /хоёр зуун мянган/ төгрөгийг, 2025 оны 05 сарын 05-ны өдөр 200000 /хоёр зуун мянган/ төгрөгийг, 2025 оны 05 сарын 20-ны өдөр үлдэх 245462 /хоёр зуун дөчин таван мянга дөрвөн зуун жаран хоёр/ төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 29642 /хорин есөн мянга зургаан зуун дөчин хоёр/ төгрөгөөс 14821 /арван дөрвөн мянга найман зуун хорин нэгэн/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 14821 /арван дөрвөн мянга найман зуун хорин нэгэн/-ийг, хариуцагч*******оос 14821 /арван дөрвөн мянга найман зуун хорин нэгэн/-ийг тус тус гаргуулан******* ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.
ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ