Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 19

 

 

 

 

 

 

 

 

2020 оны 10 сарын 20 өдөр          Дугаар 226/МА2020/00019                              Хэрлэн сум

 

  Х*******гийн хүсэлттэй

иргэний хэргийн талаар

 

 

226/2020/00019/И

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч Б.Сүхгомбо, Я.Алтаннавч нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд нээлттэйгээр,   

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,    

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г******* нарыг оролцуулан

            Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 12*******ны өдрийн 635 дугаар шийдвэртэй Х*******гийн хүсэлттэй “Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай иргэний хэргийг хүсэлт гаргагчийн итгэмжлэгдэн төлөөлөгч Г*******ийн давж заалдах гомдлоор 2020 оны 9 дүгээр сарын 07*******ны өдөр хүлээн авч, шүүгч Я.Алтаннавчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Хүсэлт гаргагч Х******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 1987 оны 5 дугаар сарын 11*******ний өдрөөс 1990 оныг дуустал Хэнтий аймгийн Дадал сумын “Х” нэгдэлд ногоочноор, 1991 оны 01 дүгээр сарын 01*******ний өдрөөс 1992 оныг дуустал Хэнтий аймгийн Дадал сумын “Х” нэгдлийн “О” бригадад хоньчноор ажиллаж байгаад нэгдэл тарж хувийн мал аж ахуйтан болсон. Иймд миний Хэнтий аймгийн Дадал сумын “Х” нэгдэлд 1987 оны 5 дугаар сарын 11*******ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31*******ний өдрийг дуустал ногоочин, хоньчноор ажиллаж байсан байдлыг минь тогтоож өгнө үү” гэжээ.

            Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г******* шүүхэд гаргасан тайлбартаа: Х******* нь 1987 оны 5 дугаар сарын 11*******ний өдрөөс 1990 оныг дуустал Хэнтий аймгийн Дадал сумын “Х” нэгдэлд ногоочноор, 1991 оны 01 дүгээр сарын 01*******ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31*******ний өдрийг дуустал Хэнтий аймгийн Дадал сумын “Х” нэгдлийн “О” бригадад малчнаар ажиллаж байгаад чөлөөлөгдсөн. Иймд Х*******гийн дээрх хугацааны ажилласан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.

            Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6*******д зааснаар Б овогт Ч*******н Х******* нь Хэнтий аймгийн Дадал сумын “Х” нэгдэлд 1987 оны 5 дугаар сарын 11*******ний өдрөөс 1989 оны 6 дугаар сарын 30*******ны өдрийг хүртэлх хугацаанд ногоочноор ажиллаж байсан байдлыг тогтоож, үлдсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1*******д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр тус тус заан шийдвэрлэжээ.  

            Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г******* давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх хууль зүйн ач холбогдол бүхий нөхцөл байдлыг буруу тогтоож, ач холбогдол бүхий нотлох баримтыг зохих ёсоор үнэлж үзээгүй.

            Х*******гийн Хийн дэвтэрт бичигдсэн цалин хөлсний тэмдэглэл бүхий кассын тэмдэг дарсан 2 хуудас баримт, 1993 оны 12 дугаар сарын 25*******ны өдөр “Х” ХХК*******ийн захирал Д*******н 1993 оны 12 дугаар сарын 27*******ны өдрийн 47 тоот тушаал Хийн дэвтрийн 9 дүгээр хуудсанд бичигдсэн, аймгийн архиваас авсан 47 тоот тушаалын хуулбар, Б*******н Б, Ц*******н Б, Д*******н Ц нарын 3 гэрч “ Х*******г 1990 оныг дуустал ногоочин, 1990*******1992 оныг дуустал малчин байсан” гэдгийг гэрчилж мэдүүлэг өгөөд байхад нотлох баримтаар үнэлж үзээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Х*******гийн ажилласан байдлыг зөвөөр тогтоож өгнө үү” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

            Х******* нь Хэнтий аймгийн Дадал сумын “Х” нэгдэлд 1987 оны 5 дугаар сарын 11*******ний өдрөөс 1990 оныг дуустал хугацаанд ногоочноор, 1991 оны 01 дүгээр сарын 01*******ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31*******нийг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлаа тус тус тогтоолгохоор хүсэлт гаргажээ.

            Анхан шатны шүүх Х*******гийн Хэнтий аймгийн Дадал сумын “Х” нэгдэлд 1987 оны 5 дугаар сарын 11*******ний өдрөөс 1989 оны 6 дугаар сарын 30*******ны өдөр хүртэлх хугацаанд ногоочноор ажиллаж байсан байдлыг тогтоож, хүсэлтээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

            Х******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгуулахаар гаргасан хүсэлтдээ Хэнтий аймгийн архивын тасгийн 2008 оны 6 дугаар сарын 28*******ны өдрийн 541 дугаартай цалингийн түүвэр /хх*******н 5х/, Хийн дэвтрийн хуулбар /хх*******7,8,18х/, Хэнтий аймгийн Дадал сумын “Х” хувьцаат компанийн ерөнхий захирлын 1993 оны 12 дугаар сарын 27*******ны өдрийн 47 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалын хуулбар, гэрч Б*******н хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх*******27******* 31х/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг хавсаргаж шүүхэд ирүүлжээ.

            Хэргийн  баримтуудаас үзэхэд Х******* нь 1987 оны 5, 6, 7, 8, 9, 1988 оны 7, 8, 12, 1989 оны 4, 6 дугаар саруудад цалин хөлс авч байсан нь 2018 оны 6 дугаар сарын 28*******ны өдрийн 541 дугаартай Хэнтий аймгийн архивын тасгаас ирүүлсэн цалингийн түүврээр тогтоогдож байх тул түүнийг Хэнтий аймгийн Дадал сумын “Х” нэгдэлд 1987 оны 5 дугаар сарын 01*******ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31*******ний өдрийг дуустал хугацаанд ногоочноор ажиллаж байсан гэж үзэх үндэслэлтэй байна. Харин Х*******г 1990 онд тус сумын “Х” нэгдэлд ногоочноор ажиллаж байсан гэх баримт хавтаст хэрэгт авагдаагүй байх тул энэ хугацааны ажиллаж байсан байдлыг тогтоох боломжгүй байна. 

             Х******* нь 1968 онд төрснийг Хийн дэвтэрт нь 1961 онд төрсөн гэж зөрүүтэй бичсэн боловч уг дэвтэрт дээрх 1991, 1992 онд цалин хөлс авч байсан болон “1993 оны 12 дугаар сарын 25*******ны өдөр ажлаас чөлөөлөгдөв” гэсэн бичилтүүдийн гарын үсэг, бичгийн хэв нь тухайн үед түүнтэй хамт ажиллаж байсан гэрч Б*******н хөдөлмөрийн дэвтэрт хийгдсэн бичилттэй ижил, мөн “...А, Б, О багийн малчин гишүүдийг компанийн гишүүнээс 12 дугаар сарын өдрөөс эхлэн чөлөөлсүгэй” гэсэн Хэнтий аймгийн Дадал сумын “Х” хувьцаат компанийн ерөнхий захирал Д*******н 1993 оны 12 дугаар сарын 27*******ны өдрийн 47 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалын тамга тэмдэг, гарын үсэгтэй тохирч байх тул Х*******г Хэнтий аймгийн Дадал сумын “Х” нэгдэлд 1991 оны 01 дүгээр сарын 01*******ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31*******ний өдрийг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан гэж үзэх үндэслэлтэй байна.

            Анхан шатны шүүх “ажилд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал, цалин хөлсний талаарх лавлагаа хэрэгт авагдаагүй, Хийн дэвтэрт төрсөн он зөрүүтэй байх тул нотлох баримтаар үнэлэхгүй” гэж дүгнэн Х*******гийн 1989 оны 7 дугаар сарын 01*******ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31*******нийг, 1991 оны 01 дүгээр сарын 01*******ний өдрөөс 1992 оны 12 сарын 31*******ний өдрийг дуустал хугацааны ажилласан байдлыг тогтоолгох хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2*******т зааснаар хэргийн оролцогчоос гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж хэргийг шийдвэрлэнэ” гэсэн заалттай нийцэхгүй байна.

            Иймд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулж, Х*******гийн Хэнтий аймгийн Дадал сумын “Х” нэгдэлд 1987 оны 5 дугаар сарын 01*******ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31*******ний өдрийг дуустал хугацаанд ногоочноор, 1991 оны 01 дүгээр сарын 01*******ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31*******ний өдрийг дуустал хугацаанд малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

            Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй байна.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2*******т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

             1. Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 12*******ны өдрийн ШШ2020/00635 дугаартай шийдвэрийн 1 дэх заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6*******д зааснаар Б овогт Ч*******н Х*******г Хэнтий аймгийн Дадал сумын “Х” нэгдэлд 1987 оны 5 дугаар сарын 11*******ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31*******ний өдрийг дуустал хугацаанд ногоочноор, 1991 оны 01 дүгээр сарын 01*******ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31*******ний өдрийг дуустал хугацаанд малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож, хүсэлтээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилсүгэй.

 

2. Шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3*******д заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г*******ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

           

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2*******т зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5*******д заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

.

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.ДЭНСМАА

                                     ШҮҮГЧИД                                           Б.СҮХГОМБО

                                                                                                    Я.АЛТАННАВЧ

 

 

.