Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 2023/ДШМ/530

 

 

   2023            5             18                                         2023/ДШМ/530

 

Г.Дхолбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Я.Болортуяа,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Ц, түүний өмгөөлөгч С.Чинбат,

яллагдагч Г.Д, түүний өмгөөлөгч Ц.Мандал,  

нарийн бичгийн дарга Б.Сэргэлэн нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Шинэхүү даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 2023/ШЗ/872 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Я.Болортуяагийн бичсэн 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 9 дүгээр эсэргүүцлийг үндэслэн Г.Дхолбогдох 22060000038 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Г.Д,

- Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 367 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 10 жил 01 сарын хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,

- Дүүргийн Эрүүгийн хэргийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 175 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгэгдсэн.

Яллагдагч Г.Д нь Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шархадны 15 дугаар гудамжны 273 тоотод гэртээ 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 23 цагийн орчимд согтуурсан үедээ хохирогч Б.Бтодорхой шалтгаангүйгээр толгой хэсэгт нь архины шилээр 2 удаа цохиж, заазуураар баруун хацар, шанаа, дух, зүүн хөмсөг, эрүү, хүзүү, зүүн сарвуунд зүсэж шарх гэмтэл учруулж алахыг завдсан,

дээрх орон зай, цаг хугацаанд үргэлжилсэн үйлдлээр хохирогч М.Отодорхой шалтгаангүйгээр толгой, хүзүү хэсэгт нь гурилын илдүүр модоор удаа дараа цохиж, хүзүү хэсэгт нь заазуураар 3 удаа, хүзүүний ар хэсэгт 2 удаа цохиж, зүсэж, баруун хацар, баруун завж хэсэгт хатгаж, олон тооны хөнгөн, хүндэвтэр, хүнд гэмтэл, шарх үүсгэж онц харгис хэрцгийгээр алсан буюу хүнийг алах гэмт хэргийг хоёр хүний эсрэг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Г.Дийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.6-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр баталсан Шүүх шинжилгээний /шинэчилсэн найруулга/ тухай хуулийн Үзэл баримтлалын Нэгд. Хуулийн төсөл боловсруулах үндэслэл, шаардлагын талаар “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ” гэж заасан бөгөөд хохиролд эдийн бус хохирлын нэг болох сэтгэцэд учирсан хор уршиг хамаарахаар заасан байна. Дээрх зүйлс нь эдийн засгийн эргэлтэд арилжааны зүйл болдоггүй тул энэ хохирлын хэмжээг хэрхэн тооцох, барагдуулах талаарх эрх зүйн зохицуулалт дутмаг байгаагаас гэмт хэргийн улмаас хохирсон иргэд өөрт учирсан хохирлоо бодитой, бүрэн төлүүлэх эрхээ эдэлж чадахгүй хохирсон хэвээр байна. Нэг талаас Монгол Улсад гэмт хэргийн улмаас хохирсон иргэдийн амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо зөвхөн нотлох баримтад тулгуурлан эмчилгээ, оршуулга, тээврийн зардлын баримтыг харгалзан хохирлыг тооцож байна. Өөрөөр хэлбэл зөвхөн учирсан бодит хохирлыг шүүхээс тооцож байгаа бол эдийн бус хохирол болох сэтгэцэд учирсан хор уршгийг тодорхойлох, нөхөн төлбөрийн хэмжээг хэрхэн тооцох нь тодорхойгүй байгаагаас нийтлэг байдлаараа хор уршгийг тооцолгүй орхигдуулж байна. ...” гэж,

Хоёр. Хуулийн төслийн зорилго, ерөнхий бүтэц, зохицуулах харилцаа, хамрах хүрээг “...Шүүх шинжилгээний тухай хуулийн төслийн зорилт нь шүүх шинжилгээ хийх, хүрээлэн байгаа орчны болон сэтгэцэд учирсан хор уршигт үнэлгээ тооцох, шинжилгээ хийх эрх олгох үндэслэл, журам болон шүүх шинжилгээний байгууллагын тогтолцоо, чиг үүрэг, алба хаагчийн эрх зүйн байдлыг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино..., ...Сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлөх төлбөрийг тогтоох үнэлгээг шүүхээс хэрэглэхдээ сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлбөрийн хэмжээг тогтоох жишиг аргачлалыг баримтлах, уг аргачлалыг батлах субъектийг тодорхой болгоно...” гэж тус тус тодорхойлжээ.

Шүүх шинжилгээний тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт “...Энэ хуулийн зорилт нь шүүх шинжилгээ хийх, хүрээлэн байгаа орчны хохирлыг тооцох, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох, шүүх шинжилгээ хийх үндэслэл, журам болон шүүх шинжилгээний байгууллагын тогтолцоо, чиг үүрэг, алба хаагчийн эрх зүйн байдлыг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино...” гэж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “...Шинжилгээний байгууллага Эрүүгийн хуулийн Аравдугаар бүлэг /Хүний амьд явах эрхийн эсрэг/, ...-д заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргана...” гэж тус тус заажээ.

Иймд Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.1 дэх заалтад “...хохирогч нь энэ хуулийн 40.1-д заасан гэмт хэргийн хохирогч байх, эсхүл хохирогч нас барсан бол хохирогчийн гэр бүлийн гишүүн байх...” гэж заасан байх тул гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах шаардлагатай.

Хавтаст хэргийн 80 дахь талд хохирогч Б.Б нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээг Цэргийн Төв эмнэлэгт үзүүлсэн талаар мэдүүлэг болон бусад баримт авагджээ. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх заалтад “...гэмт хэрэг зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад...” эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлыг нөхөн төлүүлэх талаар тусгажээ. Иймд хохирогч Б.Бгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан талаарх холбогдох баримтыг Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргуулж, зохих этгээдийг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилж, гэм хорын хохирлыг нэхэмжлэх эсэх талаар тодруулах шаардлагатай. Яллагдагч Г.Дийн холбогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнд гэмт хэргийн ангилалд хамаарах тул гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг нэг мөр тогтоох нь зүйтэй гэж шүүхээс үзлээ. Иймд эрүүгийн 2206000003846 дугаартай хэргийн нотолбол зохих байдлыг бүрэн тогтоолгохоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2 дахь заалтад “...шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх бол...” гэж заасныг үндэслэж яллагдагч Г.Дхолбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Прокурор Я.Болортуяа бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгчийн захирамжийн тодорхойлох хэсэгт “Шүүх шинжилгээний тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1 дэх хэсэгт энэ хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөнө гэж заасан. Иймд Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.1 дэх заалтад “хохирогч нь энэ хуулийн 40.1-д заасан гэмт хэргийн хохирогч байх, эсхүл хохирогч нас барсан бол хохирогчийн гэр бүлийн гишүүн байх” гэж заасан байх тул гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах шаардлагатай” гэж дүгнэжээ.

Шүүх шинжилгээний тухай хууль нь 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр батлагдаж, 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр зохицуулсан боловч Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин зургаадугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Монгол Улсын хуулийг Улсын Их Хурал албан ёсоор нийтлэх бөгөөд хэрэв хуульд өөрөөр заагаагүй бол ийнхүү нийтэлснээс хойш арав хоногийн дараа хүчин төгөлдөр болно.” гэж, Хууль тогтоомжийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт “Хууль тогтоомжийг Улсын Их Хурлын Тамгын газар "Төрийн мэдээлэл" эмхэтгэлд нийтэлнэ.” гэж тус тус заасны дагуу Улсын Их Хурлын “Төрийн мэдээлэл” эмхэтгэл №05-д 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр албан ёсоор нийтэлснээс хойш 10 хоногийн дараа буюу 2023 оны 02 дугаар сарын 11- ний өдрөөс хууль хүчин төгөлдөр болсон.

Тус хэрэгт хохирогч Д.Б хохирол, хор уршигт баримтаар 453.327 төгрөг нэхэмжилсэн, хохирогч М.Оын хууль ёсны төлөөлөгч М.Цгоос хохирол, хор уршигт баримтаар 6.020.978 төгрөг нэхэмжилсэн бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгохоор мөрдөгч, прокурорт хүсэлт гаргаагүй, Шүүх шинжилгээний тухай хуулийн 80.6 дугаар зүйлд зааснаар сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчилсан тул прокуророос 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Ийнхүү яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн хэрэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаар болон хохирол, хор уршигтай холбоотой асуудлаар талуудаас хүсэлт, гомдол гаргаагүй, сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалт мөрдөгдөж эхлээгүй байхад шүүгч өөрийн санаачилгаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг зарлаж, гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах шаардлагатай гэж дүгнэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй гэж дүгнэх хууль зүйн үндэслэлтэй байна. Шүүгчийн захирамжийн Тодорхойлох хэсэгт “...хохирогч Б.Бгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан талаарх холбогдох баримтыг Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргуулж, зохих этгээдийг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилж, гэм хорын хохирлыг нэхэмжлэх эсэх талаар тодруулах шаардлагатай...шүүх эрүүгийн 2206000003846 дугаартай хэргийн нотолбол зохих байдлыг бүрэн тогтоолгохоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2 дахь заалтад “...шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх бол...” гэж заасныг үндэслэж, яллагдагч Г.Дхолбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэв” гэж дүгнэжээ.

Тус хэрэгт Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Ө.Ганпүрэв нь мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хохирогч Д.Бд учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг тогтоох зорилгоор Цэргийн төв эмнэлэг рүү 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 286-2/24 дугаартай албан бичиг хүргүүлж, хохирогч Д.Б өвчний түүхийг гаргуулан авахад, эрүүл мэндийн даатгалын сангаас 2.135.200 төгрөгийн хөнгөлөлт эдэлсэн нөхцөл байдал тогтоогдсон хэдий ч мөрдөн шалгах ажиллагааны явцад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар аливаа хүн, хуулийн этгээдээс гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг нөхөн төлүүлэх, сэргээлгэхээр шаардлага гаргаагүй тул иргэний нэхэмжлэгчийг тогтоох үндэслэлгүй гэж үзсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа” гэдэгт шүүхээс шүүгдэгчийг цагаатгах болон шийтгэх шийдвэрийн аль нэгийг гаргахад нөлөөлж болохуйц гэж үзсэн ажиллагаанууд хамаарахаар заасан бөгөөд иргэний нэхэмжлэгчээр тогтоогдвол зохих этгээд тодорхой байгаа тохиолдолд шүүх тухайн оролцогчийг өөрийн шийдвэрээр тогтоож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж болох талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тодорхой зохицуулсан, шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тухайн асуудлаар хүн, хуулийн этгээдээс шаардлага гаргасан тохиолдолд шүүхээс иргэний нэхэмжлэгчийг тогтоох боломжтой байх тул шүүхийн нөхөн гүйцэтгэх боломжтой ажиллагаанд хамаарна гэж үзэж байна. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 2023/ШЗ/872 дугаартай шүүгчийн захирамж нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлагад нийцээгүй буюу Захирамжлах хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгосон, 2023 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс хүчин төгөлдөр болсон Шүүх шинжилгээний тухай хуулийг үндэслэсэн, тус хуульд сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчилсан байхад мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр үндэслэлгүйгээр прокурорт буцаасан байх тул хүчингүй болгож өгнө үү.” гэв.

Яллагдагч Г.Дийн өмгөөлөгч Ц.Мандал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Манай үйлчлүүлэгч Г.Д нь М.Оын амь насыг хохироосон, Б.Бд гэмтэл учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Мөн мөнгөн дүн, хохирол, хор уршгийн талаар маргадаггүй. Өмгөөлөгчийн зүгээс тусгайлан гаргах саналгүй. Шүүхийн шийдвэрийг даган биелүүлнэ.” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Ц тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

Хохирогчийн өмгөөлөгч С.Чинбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын бичсэн эсэргүүцлийг ойлгож байна. Хохирогчийн зүгээс өөрийнхөө хамгийн дотны хүнийг алдсан, дахиж хэзээ ч босож ирэхгүй. Нэгэнт хүний амь насыг үнэлье гэсэн хууль байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг зөв гэж үзсэн.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ прокурор Я.Болортуяагийн бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

            Баянзүрх дүүргийн прокурорын газраас яллагдагч Г.Д нь Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шархадны 15 дугаар гудамжны 273 тоотод гэртээ 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 23 цагийн орчимд согтуурсан үедээ хохирогч Б.Бтодорхой шалтгаангүйгээр толгой хэсэгт нь архины шилээр 2 удаа цохиж, заазуураар баруун хацар, шанаа, дух, зүүн хөмсөг, эрүү, хүзүү, зүүн сарвуунд зүсэж шарх гэмтэл учруулж алахыг завдсан,

            дээрх орон зай, цаг хугацаанд үргэлжилсэн үйлдлээр хохирогч М.Отодорхой шалтгаангүйгээр толгой, хүзүү хэсэгт нь гурилын илдүүр модоор удаа дараа цохиж, хүзүү хэсэгт нь заазуураар 3 удаа, хүзүүний ар хэсэгт 2 удаа цохиж, зүсэж, баруун хацар, баруун завж хэсэгт хатгаж, олон тооны хөнгөн, хүндэвтэр, хүнд гэмтэл, шарх үүсгэж онц харгис хэрцгийгээр алсан буюу хүнийг алах гэмт хэргийг хоёр хүний эсрэг үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.6-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно. ...” гэж тус тус заасан зохицуулалтын хүрээнд мөрдөгч, прокурор хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.

            Дээрх шүүгчийн захирамжаар “...Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх заалтад “...гэмт хэрэг зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад...” эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлыг нөхөн төлүүлэх ажиллагааг хийх шаардлагатай гэж үзсэн нь үндэслэлтэй.

            Хохирогч Б.Бгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан талаарх холбогдох баримтыг Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргуулж, зохих этгээдийг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилж, гэм хорын хохирлыг нэхэмжлэх эсэх талаар тодруулах шаардлагатай байна.

            Хохирогч Б.Бгийн Цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн талаарх баримт өвчний түүх прокурорын яллах дүгнэлт үйлдэхээс өмнө хэрэгт авагдсан /2хх 13-35/  ба иргэний нэхэмжлэгч тогтоох асуудлыг мөрдөн шалгах ажиллагааны шатанд тогтоож шийдвэрлэх боломжтой байсан тул энэ асуудлыг шалган тогтоох шаардлагатай.

            Харин Шүүх Шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6-д “Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.” гэж хуульчилсан тул анхан шатны шүүхийн дагаж мөрдөж эхлээгүй хуулийн заалтаар ажиллагаа хийлгэхээр буцаасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах гэсэн ажиллагааг хийх шаардлагагүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ. Энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй.

            Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 2023/ШЗ/872 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Я.Болортуяагийн бичсэн эсэргүүцлийн 1 дэх үндэслэл болох “...Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалт мөрдөгдөж эхлээгүй байхад шүүгч гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах шаардлагатай гэж дүгнэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй ...” гэсэнг хүлээн авч, бусад хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

            1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 2023/ШЗ/872 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Я.Болортуяагийн бичсэн 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 9 дугаартай эсэргүүцлийн нэг дэх үндэслэлийг хүлээн авч, бусад хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.    

2. Яллагдагч Г.Дурьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Д.ОЧМАНДАХ

ШҮҮГЧ                                                 Д.МӨНХӨӨ

 

ШҮҮГЧ                                                 Б.АРИУНХИШИГ