Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 314/ШШ2025/00034

 

 

 

 

 

 

 

 

2025           01             20                                                 314/ШШ2025/00034

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Мөнхтуяа даргалж

 

Хүсэлт гаргагч: Ө аймгийн А сумын ......... оршин суух, 1964 онд төрсөн, 60 настай, Г хүсэлттэй, 

“Ажиллаж байсан байдлаа тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Т.Г, нарийн бичгийн дарга Н.Анужин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. ТГ нь “Ажиллаж байсан байдлаа тогтоолгох”-ыг хүссэн хүсэлтийг тус шүүхэд гаргасан бөгөөд үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

 

2. Хүсэлт гаргагч Т.Г шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Тарагт сумын дунд сургуулийг 1980 онд төгсөж Төв аймагт 1 жил суралцаад төгссөн. 1983-1986 он хүртэл цэргийн алба хаасан. Цэргээс халагдаж ирээд 1986 оны 10 дугаар сараас Б сумын Ахуй үйлчилгээнд химийн машинистаар 1990 оны 8 дугаар сар хүртэл ажилласан. Тухайн үеийн хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн тул намайг Б сумын Ахуй үйлчилгээнд 1987 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл машинистаар, Б сумын “Сүхбаатарын зам” нэгдэлд 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүртэл малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

3. Хүсэлт гаргагчаас дараах баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн: хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхний хуулбар, улсын тэмдэгтийн хураамжинд 70200 төгрөг төлсөн баримт, Өвөрхангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн тэтгэврийн байцаагчийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн зөвлөмж, Өвөрхангай аймгийн Архивын тасгийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 126 дугаартай архивын лавлагаа, 1987 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн Б сумын Ахуй үйлчилгээний төвийн даргын №16 дугаартай тушаал, 1989 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Өвөрхангай аймгийн Б сумын НАА Ахуй үйлчилгээний төвийн даргын №13 дугаартай тушаал, Өвөрхангай аймгийн Б сумын НАААҮ-ийн төвийн ажилчин ба албан хаагчдын 1988 оны жилийн үр дүнгийн шагнал олгосон жагсаалт, 1981 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Өвөрхангай аймгийн Тарагт сумын МБНН “Хөдөлмөр” нэгдлийн зөвлөлийн даргын №59 дугаартай тушаал, Батлан хамгаалахын төв архивын хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаа, Өвөрхангай аймгийн Б сумын “Сүхбаатарын зам” нэгдлийн 1990 оны 10 дугаар сарын хөдөлмөрийн хөлс олгох хүснэгт зэргийг баримтуудыг гаргаж өгсөн.

4. Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтээр Ц.Лхавгасүрэн, Т.Долгордулам нараас гэрчийн мэдүүлэг авсан.

            

           Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Т.Г нь “Ажиллаж байсан байдлаа тогтоолгох”-ыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

 

2. Хүсэлт гаргагч Т.Г дараах үндэслэлээр шаардах эрхээ “...хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн...” гэж  тодорхойлон тайлбарлаж байна.

3. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон хүсэлт гаргагчийн гаргасан тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдож байна.

4. Хүсэлт гаргагч Т.Г нь Б сумын Ахуй үйлчилгээнд 1987 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл машинистаар, Б сумын “Сүхбаатарын зам” нэгдэлд 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүртэл малчнаар ажиллаж болох нь Өвөрхангай аймгийн Архивын тасгийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 126 дугаартай архивын лавлагаа, Б сумын Ахуй үйлчилгээний төвийн даргын 1987 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн №16, 1989 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн №13 дугаартай тушаалууд, Өвөрхангай аймгийн Б сумын НАААҮ-ийн төвийн ажилчин ба албан хаагчдын 1988 оны жилийн үр дүнгийн шагнал олгосон жагсаалт, 1981 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Өвөрхангай аймгийн Тарагт сумын МБНН “Хөдөлмөр” нэгдлийн зөвлөлийн даргын №59 дугаартай тушаал, Өвөрхангай аймгийн Б сумын “Сүхбаатарын зам” нэгдлийн 1990 оны 10 дугаар сарын хөдөлмөрийн хөлс олгох хүснэгт, гэрч Ц.Лхавгасүрэн, Т.Долгордулам нарын мэдүүлэг зэргээр тус тус нотлогдож байна. 

 

5. Иймд хүсэлт гаргагч Т.Г Б сумын Ахуй үйлчилгээнд 1987 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл машинистаар, Б сумын “Сүхбаатарын зам” нэгдэлд 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүртэл малчнаар ажиллаж байсныг тогтоолгох тухай хүсэлтийг хангаж хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна. 

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Г Б сумын Ахуй үйлчилгээнд 1987 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл машинистаар, Б сумын “Сүхбаатарын зам” нэгдэлд 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүртэл малчнаар ажиллаж байсныг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шийдвэр гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

                       

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Д.МӨНХТУЯА