Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 314/ШШ2025/00035

 

 

 

 

 

 

 

 

2025           01             20                                                 314/ШШ2025/00035

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Мөнхтуяа даргалж

 

Хүсэлт гаргагч: Ө аймгийн У сумын 7 дугаар багт оршин суух, 1969 онд төрсөн, 55 настай, Ц хүсэлттэй,

“Ажиллаж байсан байдлаа тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Л, нарийн бичгийн дарга Н.Анужин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Ц.Ц нь “Ажиллаж байсан байдлаа тогтоолгох”-ыг хүссэн хүсэлтийг тус шүүхэд гаргасан бөгөөд үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

 

2. Хүсэлт гаргагч Ц.Цийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Л шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Ц.Цийг 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Ө аймгийн У сумын Өрнөлт нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Ингээд өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтрээ гээгдүүлсэн тул улсад ажилласан хугацаа нь ажилласан жилд орж тооцогдохгүй хохироод байна. Иймд Ц.Цийг 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Ө аймгийн У сумын Өрнөлт нэгдэлд малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

3. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Л шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Өнөөдрийн шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Ц.Цийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Ц.Ц нь Ө аймгийн У сумын “Өрнөлт” нэгдэлд 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан. Ингээд өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн тул заавал шүүхээр орж ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай гэсэн Нийгмийн даатгалын хэлтсийн зөвлөмжийн хуудасны дагуу шүүхэд хандсан. Иймд Ц.Цийг Ө аймгийн У сумын “Өрнөлт” нэгдэлд 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.

4. Хүсэлт гаргагчаас дараах баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн: хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхний хуулбар, улсын тэмдэгтийн хураамжинд 70200 төгрөг төлсөн баримт, 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Ц.Цийн олгосон итгэмжлэл, Өвөрхангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн тэтгэврийн байцаагчийн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн зөвлөмж, Ө аймгийн У сумын “Өрнөлт” нэгдлийн 1985 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн цалингийн тооцооны хүснэгт, 1987 оны 10 дугаар сарын цалин тавьж олгох хүснэгт, Батлан хамгаалах яамны батлан хамгаалах төв архивын 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 04/254 дугаартай архивын лавлагаа, Өвөрхангай аймгийн архивын тасгийн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 213 дугаартай архивын лавлагаа, Ө аймгийн У сумын “Өрнөлт” нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1985 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 17 дугаартай тушаал, Цэрэнготовын Цийн №0601950 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга, нийгмийн даатгалын Улсын ерөнхий байцаагч Д.Зоригтын 2020 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн баталгаажилтын хуудас зэргийг баримтуудыг гаргаж өгсөн.

 

5. Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтээр Я.Хишигжаргал, Г.Ганболд нараас гэрчийн мэдүүлэг авсан.

            

           Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Ц.Цийн нь “Ажиллаж байсан байдлаа тогтоолгох”-ыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

 

2. Хүсэлт гаргагч Ц.Ц дараах үндэслэлээр шаардах эрхээ “...хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн...” гэж  тодорхойлон тайлбарлаж байна.

3. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон хүсэлт гаргагчийн гаргасан тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдож байна.

4. Хүсэлт гаргагч Ц.Ц нь Ө аймгийн У сумын “Өрнөлт” нэгдэлд 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл малчнаар ажиллаж болох нь Ө аймгийн У сумын “Өрнөлт” нэгдлийн 1985 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн цалингийн тооцооны хүснэгт, 1987 оны 10 дугаар сарын цалин тавьж олгох хүснэгт, Өвөрхангай аймгийн архивын тасгийн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 213 дугаартай архивын лавлагаа, Ө аймгийн У сумын “Өрнөлт” нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1985 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 17 дугаартай тушаал, Цэрэнготовын Цийн №0601950 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга, нийгмийн даатгалын Улсын ерөнхий байцаагч Д.Зоригтын 2020 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн баталгаажилтын хуудас, гэрч Я.Хишигжаргал, Г.Ганболд нарын мэдүүлэг зэргээр тус тус нотлогдож байна.

 

5. Иймд хүсэлт гаргагч Ц.Цийг Ө аймгийн У сумын “Өрнөлт” нэгдэлд 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл малчнаар ажиллаж байсныг тогтоолгох тухай хүсэлтийг хангаж хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ногоонбаатар овгийн Цэрэнготовын Цийг Ө аймгийн У сумын “Өрнөлт” нэгдэлд 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл малчнаар ажиллаж байсныг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шийдвэр гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

                       

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Д.МӨНХТУЯА