| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаа Ариунхишиг |
| Хэргийн индекс | 1906066683816 |
| Дугаар | 2023/ДШМ/529 |
| Огноо | 2023-05-18 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., |
| Улсын яллагч | Я.Болортуяа |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 05 сарын 18 өдөр
Дугаар 2023/ДШМ/529
2023 5 18 2023/ДШМ/529
Н.Бхолбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Я.Болортуяа,
шүүгдэгч Н.Б, түүний өмгөөлөгч Т.Даваажав,
нарийн бичгийн дарга Б.Сэргэлэн нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Олзод даргалж, шүүгч С.Аюушжав, шүүгч Ц.Мөнхтулга нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2023 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 2023/ШЦТ/398 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.Бгийн өмгөөлөгч Т.Даваажавын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Н.Бхолбогдох эрүүгийн 16066683816 дугаартай хэргийг 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Н.Б
сарын 05-ны өдрийн 158 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,
сарын 29-ний өдрийн 221 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар 1 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ялаар,
сарын 03-ны өдрийн 208 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн.
Шүүгдэгч Н.Б нь 2019 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Олимп” хотхоны 411 дугаар байрны 47 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Б.Г“өөрийг нь шоронгийн хоригдол, дахиж харьцахгүй гэж ярьсан байна” хэмээн хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Н.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Н.Бг зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Н.Б6 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Боногдуулсан 6 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бгийн урьд шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан, цагдан хоригдсон нийт 111 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, хохирогч Б.Г энэ гэмт хэргийн улмаас цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэг хадгалах хугацаанд хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Бурьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Н.Бгийн өмгөөлөгч Т.Даваажав давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Н.Б нь анхан шатны шүүх хуралдаанд прокуророос яллах дүгнэлт үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчилснийг хүлээн зөвшөөрч гэм буруутай үйлдэлдээ гэмшиж байгаа. Миний үйлчлүүлэгч Н.Б нь хүнд өвчинтэй хорих ангийн эмнэлэгт удаа дараа хэвтэн эмчлүүлж байгаа билээ. Н.Б гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, гэмт хэргийн хохирол төлсөн. Н.Б нь биеийн эрүүл мэндийн хувьд хүнд өвчинтэй байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан хорих ялын доод хэмжээгээр ял оногдуулж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 398 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.” гэв.
Шүүгдэгч Н.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие хийсэн хэрэгтээ гэмшиж, маш их харамсаж байна. Шүүхийн энэрэнгүй ёсыг бодож хань, үр хүүхдэдээ эцгийн үүргийг биелүүлэх хугацааг минь ойртуулж, ял эдлэх хугацааг багасгаж өгнө үү гэж эрхэм шүүгч нараас гуйж байна.” гэв.
Прокурор Я.Болортуяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдолд бичгээр прокурорын тайлбар гаргасан. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Н.Бг зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар хорих ял оногдуулсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн тохиолдолд хорих ялыг 5-12 жилийн хугацаагаар оногдуулахаар заасан. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс анхан шатны шүүхээс оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хамгийн багаар оногдуулж өгнө үү гэсэн байр суурийг илэрхийлж байна. Хяналтын прокурорын зүгээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Учир нь, шүүхээс эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу шударга ёсны зарчимд нийцүүлсэн. Дан ганц хохирогчид учруулсан хохирол, хор уршгийг төлж барагдуулсан, гэм буруугаа хүлээсэн зөвшөөрсөн асуудал яригдахгүй. Тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж чанар, мөн шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн арга, хэлбэрийг зайлшгүй харгалзсаны үндсэн дээр эрүүгийн хариуцлагыг шударга ёсны зарчимд нийцүүлж оногдуулна. Анхан шатны шүүхээс шүүгдэгчид 6 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан гол үндэслэл нь түүний хувийн байдал. Тодруулбал, шүүгдэгч Н.Б нь урьд 2006 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, 2009 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах, 2012 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар зэвсэг хэрэглэж танхайрсан гэсэн зүйл ангиудаар ял эдэлж байсан. Энэхүү шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзаж эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэл болж байна. Анхан шатны болон өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгчээс гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ухамсарлаж байна гэж ярьдаг. Гэтэл хавтаст хэрэгт тусгагдсан болон урьд ял шийтгэл эдэлж байсан тогтоолуудыг авч үзэхэд энэ нөхцөл байдал нь улам хүндэрсэн буюу өнөөдрийн шүүх хуралдаанд хэлэлцэж байгаа гэмт хэрэг нь зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан учраас хувийн байдлыг харгалзан үзсэн. Мөн шүүгдэгч нь хохирогчид зэвсэг хэрэглэж эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсан даруй анхан шатны тусламж үзүүлээгүй. Хохирол, хор уршгийг төлж барагдуулсан ч цаашид хохирогчийн зүгээс эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа тул хохирол, хор уршгийг бүрэн арилсан гэж үзэхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Н.Бгийн өмгөөлөгч Т.Даваажавын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн үйл баримт, түүний гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Шүүгдэгч Н.Б нь 2019 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Олимп” хотхоны 4 дугаар байрны 47 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Б.Г“өөрийг нь шоронгийн хоригдол, дахиж харьцахгүй гэж ярьсан байна” хэмээн хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан болох нь:
хохирогч Б.Гийн “... /хх 13-17, 96-97/,
гэрч Х.Э “...Б. ...” /хх 136/,
Н.Бгийн яллагдагчаар мэдүүлсэн “...бид 2 өглөө сэрэхдээ шал согтуу байсан ба Б.Гийн биед намайг гэмтэл учруулсан гэсэн. Би Б.Гийн биед учирсан гэмтлийг хүлээн зөвшөөрч байна. ...” /хх 110-111/ гэх мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 62 дугаартай “...2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хүний биед хийсэн Шүүх эмнэлгийн №13348 тоот дүгнэлт тухайн үедээ үндэслэлтэй байна. Б.Гийн биед зүүн мөрний дээд хэсгийн мөрний сүлжээ гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, зүүн гарын хөдөлгөөн их хэмжээгээр хязгаарлагдмал, мэдрэхүй алдагдаж, булчингийн хүчний сулрал, булчингийн хатингаршил, зүүн бугалганд зүсэгдсэн шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.5.20.4-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг 40 хувь алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх 38-43/,
гэмтэл согог судлалын үндэсний төв “Өвчний түүх” /хх 25-36/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Н.Бг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Анхан шатны шүүх шүүгдэгч Н.Бгийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан хорих ялыг 6 жил 6 сарын хугацаагаар оногдуулсан нь түүний үйлдсэн гэмт хэргийн хэр хэмжээнд тохирсон төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино.” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцжээ.
Н.Бгийн хувьд хохирогч Б.Гийн баримтаар нэхэмжилсэн хохирлыг төлсөн хэдий ч хохирогчид хөдөлмөрийн чадвар 40 хувь алдагдсан хор уршиг үлдсэн, шүүгдэгч Н.Бгийн урьд удаа дараа хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэгт ял шийтгэгдэж байсан хувийн байдал, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлж, саад учруулсан зэрэг нөхцөл байдалд шүүхээс оногдуулсан ялын хэмжээ бүрэн тохирсон гэж давж заалдах шатны шүүх дүгнээд шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Даваажавын гаргасан ял багасгах талаарх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзэв.
Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 2023/ШЦТ/398 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Бгийн өмгөөлөгч Т.Даваажавын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Н.Б нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 2023/ШЦТ/398 дугаар шийтгэх тогтоол гарснаас хойш буюу давж заалдах шатны шүүхээр хэргийг хянан хэлэлцсэн 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 58 /тавин найм/ хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялын хугацаанд оруулж тооцох нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ
ШҮҮГЧ Д.МӨНХӨӨ
ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ