Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 128/ШШ2024/0663

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дамдинсүрэн би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “” ХХК,

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.,

Маргааны төрөл: Ашигт малтмалын ашиглалтын MV-00022******* дугаар тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан шийдвэр нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ц нароролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Нэхэмжлэгч “” ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан “Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 202******* оны 06 дугаар сарын 22-ны өдрийн дугаар шийдвэрийг хүчингүй болгож, MV-00022******* дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг даалгах” тухай нэхэмжлэл гаргасан байна.

1.1. Шүүх хуралдаан дээр “Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 202******* оны 06 дугаар сарын 22-ны өдрийн дугаар шийдвэрийг илт хууль бусад тооцуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилжээ.

  1. Түлш эрчим хүчний сайдын зөвлөлийн 199******* оны 0******* дугаар сарын 02-ны өдрийн 04 дүгээр тогтоолыг үндэслэн ******* аймгийн ******* сумын нутагт Баянцагааны нүүрсний ордыг ашиглах 199******* оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн ******* дугаар “Ашигт малтмалын орд газрыг үйлдвэрлэлийн аргаар ашиглуулах зөвшөөрлийн гэрчилгээг”-г ******* аймгийн Засаг даргын Тамгын газарт 5 жилийн хугацаагаар олгожээ.
  2. 1997 оны 06 дугаар сарын 05-ны өдөр батлагдсан Ашигт малтмалын тухай хууль мөн оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан дээрх зөвшөөрлийг “” ХХК-ийн нэр дээр 1997 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр шинэчлэн бүртгэсэн байна.
  3. Мөн Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулга 2006 оны 07 дугаар сарын 08-ны өдөр батлагдсантай холбогдуулан 2007 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 22*******А дугаар ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийг *******0 жилийн хугацаатайгаар нэхэмжлэгчид олгосон байна.
  4. Нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрлийг сунгуулах тухай 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөр огноолсон өргөдлийг үйлчилгээний хөлсөнд 2,000,000 төгрөг төлсөн баримтын хамт 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр бүртгэжээ.
  5. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 202******* оны 06 дугаар сарын 22-ны өдрийн дугаар шийдвэрээр “” ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын ашиглалтын MV-00022******* дугаар тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзаж, өргөдлийн бүртгэлээс хасчээ.
  6. Нэхэмжлэгч дээрх шийдвэрийг эс зөвшөөрч тус шүүхэд 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдөр гагасан нэхэмжлэлд захиргааны хэрэг үүсгэсэн байна.
  7. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “Манай компани нь ******* аймгийн ******* сумын Баянцагаан нэртэй газарт орших *******,4 гектар талбайд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшдэг юм. Төлбөр төлснөөр жил бүр тусгай зөвшөөрлийн хугацааг сунгадаг боловч Ашигт малтмал газрын тосны газрын кадастрын албаны даргаас 2021 онд хугацаа сунгуулах хүсэлт материал хүргүүлснээс хойш сунгагдахгүй ТЭЗҮ шинэчлэн батлуулах, Байгаль орчны нарийвчилсан үнэлгээг шинэчлэн хийх, дагалдах бусад материал бүрдүүлэх шаардлага тавьж улмаар тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй элдэв шалтаг тоочиж, эсвэл хариу өгөхгүй байсаар сүүлдээ Баянцагааны уурхай нэрээр аймгийн Засаг дарга, орон нутгийн захиргаатай гэрээ байгуулан ажилласан 199******* оноос эхлэн тооцож Ашигт малтмалын ашиглалтын MV-00022******* дугаартай тусгай зөвшөөрлийн *******0 дахь жилийн хугацааг сунгуулахаар хүсэлт гаргасан гэж үзэн Кадастрын хэлтсийн даргын 202******* оны 06 дугаар сарын 2*******-ны өдрийн 10/*******211 дугаартай албан бичгээр “...202******* оны 06 дугаар сарын 22-ны өдрийн дугаар шийдвэрээр тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан... болохыг мэдэгдэж байна” гэсэн хариуг хүлээн авсан.

Ингээд дахин Ашигт малтмалын Газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга Д. Баярмагнайд хандан 202******* оны 07 дугаар сарын 18-ны өдрийн А/*******7, 202******* оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 49 дугаартай албан бичиг хүргүүлсэн. Энэ албан бичгүүдэд “байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэж, байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах” нь манай компаниас хамааралгүй шалтгаанаар хойшилж, удааширч байгаа, мөн “” ХХК-тай ажлын гэрээ байгуулан ТЭЗҮ-г хийлгэж байтал дээрх албан бичиг ирж ойлгомжгүй байдал үүссэн, мөн энэ тухай асуудлаар Байгаль орчин аялал жуулчлалын, Уул уурхай хүнд үйлдвэрийн сайтуудад болон Нүүрсний судалгааны хэлтсийн дарга М.М******* нарт хандан гаргасан хүсэлтийн хариуг хүлээж байгаа…” тухайгаа тайлбарласан байсан боловч 202******* оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 10/6107 дугаартай албан бичгээр хариуг ирүүлэхдээ “...зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа 202******* оны 11 дүгээр сарын 19-ны өдрөөр дуусгавар болсон тул... сунгах боломжгүй байна” гэсэн хариуг ирүүлсэн.

Анх Түлш эрчим хүчний яамны шийдвэрээр ******* аймгийн Баянцагааны нүүрсний орд газрыг үйлдвэрлэлийн аргаар ашиглах эрхийг 5 жилийн хугацаатайгаар ******* аймгийн аргын газарт 199******* онд олгосоны дагуу орон нутагтай гэрээ байгуулж тухайн орд газарт нүүрсийг далд уурхайн аргаар ашиглах Баян цагааны нүүрсний уурхай нэрээр ажлыг гүйцэтгэж байсан. Энэ үед лиценз, тусгай зөвшөөрөл авч уурхай ажиллуулах эрх зүйн орчин бүрдээгүй байсан.

Харин 1997 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Ашигт малтмалын тухай хуулийн дагуу ашигт малтмалыг ашиглах лиценз олгох болоход тухайн орд газарт ашиглалт малтмал ашиглах эрх олгосон лицензийг “” ХХК авсан ба улмаар ******* аймгийн Засаг даргын 1997 оны 11 дүгээр сарын *******0-ны өдрийн 112 дугаартай захирамжаар дээрх солбилцол бүхий *******,******* га газрыг нүүрсний ордыг нээж уурхай байгуулахад зориулан манай компанид олгосон.

1997 оны Ашигт малтмалын тухай хууль 2006 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар хүчингүй болж шинэчлэн найруулсан Ашигт малтмалын тухай хуулиар ашигт малтмал ашиглах эрх олгосон баримт бичгийг ашиглалтын тусгай зөвшөөрөл гэж гэрчилгээ олгох болсон. Нэхэмжлэлд хавсаргасан гэрчилгээний хувьд шинэчлэн найруулсан хуулийн дагуу ашиглалт явуулах эрх олгосон гэрчилгээг шинээр 2007 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр авсан. Энэ гэрчилгээнд зөвшөөрлийн нийт хугацаа бичигдэж, харин хэзээ олгосон, хэзээ дуусах тухай мэдээлэл бичигдэггүй юм байна.

Ашигт малтмалын тухай хуулийн /2006 оны/ 4 дүгээр зүйлийн 4.1.21.”тусгай зөвшөөрөл эзэмшигч” гэж энэ хуулийн дагуу ашигт малтмал эрэх, хайх, ашиглах эрх авсан, эсхүл түүнийг энэ хуульд заасан нөхцөл, журмын дагуу шилжүүлэн авсан хуулийн этгээдийг; хэлнэ гэж заасан тул ашигт малтмалын ашиглалтын лиценз, тусгай зөвшөөрөл эзэмшигчээр “” ХХК гэж бүртгэгдсэн 1997 оноос эхлэн тооцож *******0 жилийн хугацааг 2027 онд дуусах ёстой юм.

Гэтэл хариуцагч нь энэ хугацааг 199******* он гэж тооцож, улмаар тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан шийдвэр гаргасан нь манай компаний эрх ашгийг зөрчиж байна гэж үзэн энэ маргааныг хуулийн хүрээнд шүүхээр шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байгаа. Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч манай “” ХХК нь 2024 оныг хүртэл тусгай зөвшөөрлийн жилийн төлбөрүүдийг тасралтгүй төлсөөр ирсэн болно.

Нэхэмжлэлдээ хариуцагчийг “Ашигт малтмал, Газрын тосны газрын Кадастрын хэлтэс” гэж хэлтсийг дарга нь төлөөлөх эрхтэй гэж ойлгон нэрлэн заасан байсан юм. Гэтэл Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4. “Нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдох захиргааны үйл ажиллагааг хэрэгжүүлсэн захиргааны байгууллага, албан тушаалтныг хариуцагч гэнэ” гэж зааснаар захиргааны байгууллагаас гадна албан тушаалтан хариуцагч байж болохоор хуульчилсан байна.

Иймд манай нэхэмжлэлд заасан маргаан бүхий захиргааны актыг хэлтсийн дарга нь гаргасан тул хариуцагчаа “Ашигт малтмал, Газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга” гэж харж тодруулж байна. Мөн тусгай зөвшөөрөл авсан хугацааг нэхэмжлэлд нотлох баримтаар хавсаргасан гэрчилгээнд заасан хугацаагаар биш, харин 1997 он гэж тодруулж байна.

Иймд бусад эрх бүхий этгээдийн эс үйлдэхүйгээс шалтгаалж ТЭЗҮ-гээ хугацаанд хийлгэж чадаагүй байгаагаа тайлбарласаар байхад манай тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах хүсэлтийг татгалзаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй гэж үэж байгаа тул “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн 202******* оны 06 дугаар сарын 22-ны өдрийн дугаар шийдвэрийг хүчингүй болгож, МV-00022******* дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг даалгах” шийдвэр гаргаж өгнө үү.” гэжээ.

  1. Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн гол агуулга нь компанийн ******* аймгийн Баянцагааны ордны А/22******* дугаар лицензийн 28 дахь жилийн төлбөрийг төлөх асуудлыг манайд тавиад, тэгээд тэр лиценз сунгагдах хугацааны материал өгч байх тэр асуудал гарч ирсэн. *******0 жилээр дуусах, 28 дахь жил дээр энэ лицензийн шаардлагууд тавигдаад сунга гэсэн. Тэгээд сүүлд нь энэ асуудлыг бид нар буцаагаад асуудал болгоод ярихад та нар буруу тооцсон байна, 1994 оноос тооцоод 2024 он гэхэд *******0 жил нь дуусна гэсэн ийм асуудал яригдсан. Гэтэл лиценз маань 1997 оны хуулиар шинээр манайд гэж компанид олгогдсон лиценз юм. Тиймээс энэ *******0 жил нь 2027 онд дуусах байсан. Дуусах хугацаанаас өмнө бид нарт хугацааг буруу тооцсон гэх шаардлага тавиад ийм байдлаар манай лицензийг сунгах боломжгүй гэсэн. Буруу тооцсон талаар Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтэст очихоор хүлээж авах боломжгүй байсан учраас бид яах ч аргагүй шүүхээр энэ асуудлаа үнэн зөвийг нь олуулъя гэсэн хүсэлтэй байна.

Анх энэ лицензийг аваад уурхай байгуулах уулын малтлагуудын ажлуудыг явуулаад түүнээс хойш энэ лицензтэй холбоо бүхий ТЭЗҮ сунгах гэсэн асуудлууд хойшлогдоод энэ хугацаанд бид нар үйл ажиллагаа явуулаагүй, явуулах боломжгүй. Ямар нэгэн бичиг баримтын бүрдэл дутуу тул үйл ажиллагаа явуулах нь хууль бус гээд ердөө үйл ажиллагаа явуулахгүй хүмүүсээ ажилгүй, өөрсдийнх нь амьдралынх нь боломжоор арга замаа хайцгаая гэдэг байдлаар ажилчдадаа тараачихсан. Тэгээд манаач сахиултай ийм байдлаар бэлтгэгдсэн уулын малталтуудын чанар ерөнхийдөө үйл ажиллагаа явуулахгүй бол далд уурхайд бас нэг жоохон муудах асуудлууд тулаад байгаа. ******* аймагт өгөөж өгөх ганц яах вэ, ашигт малтмал дээр бид нарт зарим нэгэн шаардлага тавигдах нь танайх энэ жижигхэн *******,4 га газарт юугаа хийх вэ дээ гэдэг. Үгүй *******,4 га газар дээр бид нар боломжийн хэмжээний 1 сая орчим тонн нүүрсний нөөц байгаа. Энэ нөөц ******* аймгийн ойрын 20-40 жилийн хэрэгцээ шаардлагыг хангаад байх боломжтой. ******* аймагт өнөөдөр хэрэгтэй гэдэг тайлбарыг бид өгдөг юм. Тэгээд энийг хүлээж авдаггүй юм билээ. Бид нарын яриад байгаа гол асуудал нь 1994 он гэдгээр тооцоод манайхыг энэ *******0 жил гэж буруу тооцсон хугацаа яг лиценз нэхэмжлэгч компани өөр дээрээ хууль ёсны авсан нь 1997 он байгаа юм. Тэгээд 2027 онд энэ асуудал *******0 жил, тэгээд 2025 оноос 28 дахь жилийн лицензийн материал бүрдүүлэх асуудал явсан. Гэхдээ энэ хугацаанд бид нар зүгээр байгаагүй. Мэргэжлийн компаниудтай ТЭЗҮ-г шинээр боловсруулж ашигт малтмалын газрын мэргэжлийн зөвлөлөөр оруулах асуудлуудаа бид нар бэлтгүүлж байсан. Мөн нарийвчилсан үнэлгээг хийлгээд, нарийвчилсан үнэлгээний хугацааг хуучирсан байсан учраас шинээр хийлгэх гээд өгөөд, энэ асуудлууд явж байх хугацаанд бид нарт үл ойлгогдох байдлаар танай лицензийг сунгаж болохгүй гэхээр бид нар тэр газруудаар юм хийлгэх боломжгүй болчхоод байгаа юм. Хэдэн төгрөг урьдчилаад өгчихсөн. Хийлгэхээр цуцалчихвал бид нарт хүндрэлтэй асуудлууд тулгараад байна. Тиймээс шүүхэд хандсан.” гэв.

  1. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “”” ХХК нь Ашигт малтмалын тухай хууль 1997 онд анх гарсан, тэгээд 2007 онд шинэчлэн өөрчлөгдсөн тус хуулийн дагуу нэхэмжлэгч тусгай зөвшөөрлүүдийг журмынх нь дагуу авсаар ирсэн. Хамгийн сүүлд 2007 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газар байх үед авсан А-22******* зөвшөөрөл. Энэ бол *******0 жилийн гэрчилгээний хугацаатай эзэмших зөвшөөрөл байгаа. Манай үйлчлүүлэгчийн маргаж байгаа гол үндэслэл нь Ашигт малтмал, газрын тосны газрын 202******* оны 06 дугаар сарын 22-ны өдрийн дугаар газрын даргын шийдвэр бүхий энэ захиргааны акт нь дээрх энэ хугацаануудыг харгалзаж үзээгүй. 1997 оныхоо хугацаагаар авсан ч 2007 оны хугацаагаар тооцсон ч гэсэн тусгай зөвшөөрлийн хугацаа дуусах хугацаа болоогүй байсан. Энэ талаар 202******* оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 27 дугаартай ашигт малтмал, газрын тосны газрын хэлтсийн даргын шийдвэрийг олон эрх бүхий албан тушаалтнуудад манайх хүсэлтүүдээ гаргасан. Тус захиргааны давж заалдах шатны шүүхийн шийдвэрт заасан тогтоолд заасан энэ үндэслэлүүд байгаа. Хамгийн сүүлийн хугацаа *******0 жилийн хугацаагаар олгосон Ашигт малтмал, газрын тосны газрын зөвшөөрөл. Гэрчилгээний хугацаагаар тооцоход 20*******7 онд хугацаа дуусахаар байна. *******0 жилийн хугацааг 202******* онд дууссан гэдэг хугацааг тооцож, 199******* онд анх ******* аймагт олгосон зөвшөөрлийн гэрчилгээгээр хугацааг тооцсоныг үндэслэлгүй, буруу тооцсон гэж үзэж байна. Нэхэмжлэгч компанийн тусгай зөвшөөрлийн *******0 жилийн хугацаа дуусаагүй байсан. Мөн компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдаж захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байхгүй гэдэг үндэслэлээр Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан илт хууль бус захиргаа акт гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсан юм.” гэв.
  2. Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “... ******* аймгийн ******* сумдын нутаг “*******” нэртэй газарт байрших *******.4 гектар ашигт малтмалын ашиглалтын МВ-00022******* дугаартай тусгай зөвшөөрлийг анх Геологи, уул уурхайн кадастрын албаны даргын 199******* оны 11 дүгээр сарын 19-ний өдөр олгогдсон ******* дугаар тусгай зөвшөөрлийг 1997 оны 09 дүгээр сарын 19-нд шинэчлэн бүртгэж 22******* дугаар тусгай зөвшөөрөл олгосон байна. 

Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5-д “Өргөдөл гаргасан этгээд тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөрийг энэ хуулийн 26.*******.2, 26.*******.*******-т заасны дагуу хийснээс хойш ажлын ******* өдөрт багтаан төрийн захиргааны байгууллага ашиглалтын тусгай зөвшөөрлийг *******0 жилийн хугацаагаар олгож, тусгай зөвшөөрөл болон уурхайн талбайг тусгай зөвшөөрлийн болон түүний зураг зүйн бүртгэлд бүртгэнэ.” гэж заасны дагуу хугацааг тооцож АМГТГ-ын Кадастрын бүртгэлийн систем /*******/-д бүртгэгдсэн байна. “” ХХК нь ******* аймгийн ******* сумын Баянцагаан нэртэй ашигт малтмалын ашиглалтын МВ-00022******* дугаар тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулахыг хүссэн ******* дугаартай гаргасан ба тус өргөдлийг хянан үзэхэд байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ болон байгаль орчны менежментийн төлөвлөгөөг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлж батлуулаагүй, байгаль орчныг хамгаалах арга хэмжээнд шаардагдах тухай жилийн зардлын 50 хувьтай тэмцэх хэмжээний мөнгөн хөрөнгийг холбогдох дансанд байршуулаагүй, уурхай эхлүүлэх тухай улсын комиссын актыг ирүүлээгүй байх тул Кадастрын хэлтсийн даргын 202******* оны 06 дугаар сарын 22-ны өдрийн дугаар шийдвэрээр тусгай зөвшөөрлийг хугацааг сунгахаас татгалзаж, өргөдлийг бүртгэхээс хасаж шийдвэрлэсэн.

Ашигт малтмалын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д "Ашиглалтын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 2-оос доошгүй жилийн өмнө түүнийг эзэмшигч нь Төрийн захиргааны байгууллагаас баталсан маягтын дагуу хугацаа сунгуулах тухай өргөдөл гаргаж, түүнд дараахь баримт бичгийг хавсаргана" гэж заасан ба 28.1.*******-д Байгаль орчныг ханд дараахь баримт бичихийг энэ хуулийн *******9 дүгэр зүйлд заасны дагуу хянасан тухай баримт.”-ыг ирүүлээгүй.

Мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д “Ашиглалтын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахдаа тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ болон байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад батлуулахаар хүргүүлнэ.” гэж заасны хэрэгжүүлээгүй байсан. 

Үүний дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 202******* оны 06 дугаар сарын 22-ны өдрийн дугаар шийдвэрээр тусгай зөвшөөрлийг хугацааг сунгахаас татгалзаж, өргөдлийг бүртгэхээс хасаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй шийдвэр байна. Иймд Кадастрын хэлтсийн даргын 202******* оны 06 дугаар сарын 22-ны өдрийн дугаар шийдвэрийн хүчингүй болгож, МV-00022******* дугаар тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар 106.*******.14 заасны дагуу бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

  1. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байгаа. Илт хууль бус захиргааны акт тооцуулах гээд 202******* оны 06 дугаар сарын 22-ны өдрийн дугаар захиргааны актыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлага гаргасан юм байна. Захиргааны акт гаргах эрх, үндэслэл байгаагүй гэж байгаа. Үүнийг Ашигт малтмалын тухай хуулиар эрхийг тодорхой заагаад өгчихсөн. Ашигт малтмалын тусгай журам сунгах, олгох эрх нь Кадастрын хэлтсийн даргад тус хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т тодорхойлоод өгчихсөн. Гэвч нэхэмжлэгч компаниас Ашигт малтмалын тухай зөвшөөрөл сунгуулах өргөдлийг 2022 онд гаргасан байдаг. Ашигт малтмалын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д 2-оос доошгүй жилийн өмнө сунгуулах өргөдлөө гаргана гэж заагаад өгчихсөн. Үүний дагуу сунгуулах өргөдлөө гаргачихсан, тэрний дагуу Ашигт малтмалын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1-д юу бүрдүүлэхийг заачихсан. Хайгуулын үйлчилгээний хувьд тусгай зөвшөөрлийн төлбөр төлсөн баримтууд, тэгээд мөн Байгаль орчны хамгаалах хэмийн төлөвлөгөө, биелэлтийг Ашигт малтмалын тухай хуулийн *******0 дугаар зүйлийн *******0.9-д заасны дагуу хянуулж, батлуулсан тухай баримт гэж байдаг. Нэхэмжлэгч компаниас мөн хуулийн 1 дүгээр зүйлийн 1.*******-д заасан шаардлагыг хангуулж тус газарт ирүүлээгүй байдаг. Байгаль орчны нөлөөлөх байдлын, байгаль орчин менежментийн төлөвлөгөө болон Уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн тусгай төв, байгаль орчны асуудал зүйн төрийн төв байгууллагад батлуулаагүй, байгаль орчныг хамгаалах арга хэмжээнд шаардагдах тухайн жилийн заалтын 50%-тай тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгийг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд байршуулаагүй, уурхайн эхлүүлэх улсын комиссын акт тус тус ирүүлээгүй үндэслэлээр 202******* оны 06 дугаар сарын 22-нд татгалзаж шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч компани 2022 онд хүсэлт гаргасан байдаг. Байгаль орчны хэмжээндээ төдийгүй мөн нарийвчилж үнэлгээгээ батлуулах гээд Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хүргүүлсэн. Мэргэжлийн байгууллагаар цаг хугацаа авч байгаад хангаж жоохон сунгаж өгнө үү гэсэн байдлаар хүсэлтүүдийг гаргасан.

Ашигт малтмалын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т төрийн захиргааны байгууллага нь энэ хуулийн 28.1-д заасан өргөдлийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор хүлээж авах уу, авахгүй юу гэдэг шийдвэрийг захиргааны байгууллага гаргах ёстой. Захиргааны байгууллага сонсох ажиллагаа хийгээд ерөнхийдөө Байгаль орчны яам харгалзаж үзэж бараг 2 жилийн дараа шийдвэрээ гаргасан байдаг. Нэхэмжлэгч компанид уг нь тодорхой хугацааг олгосон 15 хоногийн дотор шийдэх ёстой байсныг 2 жилийн дараа манайх боломжоор хангаж шийдвэрлэж өгсөн. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.6-д заасны дагуу 202******* оны 06 дугаар сарын 22-ны өдрийн дугаар шийдвэрийг илт хууль бус захиргааны акт биш гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй асуудлаар анх хугацааг буруу тооцсон гэдэг асуудлаар маргаад байх шиг байна. Хавтаст хэргийн 195 дугаар хуудсанд байж байгаа нэхэмжлэгчээс Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын Геологи уул уурхайн албаны кадастрын албанд гээд ашигт малтмалын орд ашиглах тусгай зөвшөөрлийг шинэчлэн бүртгэх тухай өргөдлийг манайд гаргасан байдаг. Энэ өргөдөлд манайх 199******* оны 11 дүгээр сарын 19-ний 0******* дугаар бүхий Ашигт малтмалын орд ашиглах тусгай зөвшөөрлийг нэхэмжлэгч компани ******* аймгийн ******* сумын Баянцагаан нүүрсний орд ашиглах ашигт малтмалын ордны *******,******* гектар уул уурхайн эдлэлийг 1997 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хүчин төгөлдөр болсон Ашигт малтмалын тухай хуулийн дагуу шинэчлэн бүртгэж өгнө үү гэсэн өргөдлийг гаргасан байдаг. Өмнө нь 199******* онд Ашигт малтмалын тухай хууль батлагдаагүй байсан. Ашигт малтмалын тухай хууль 1997 оны 07 дугаар сарын 01-нд батлагдаад ашигт малтмалын хайгуул ашиглалтын тусгай зөвшөөрлийг ерөнхийдөө шинэчлэн бүртгэх ажиллагаа Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст явагдсан. Үүний дагуу энэ компани шинэчлэн бүртгэж өгнө үү гэсэн байдлаар манайх 199******* оны 11 дүгээр сарын 19-нд авсан. Шинэчлэн бүртгэж өгнө үү гэсэн байдлаар өргөдлөө гаргасан. Үүний дагуу бүх ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг анх олгосон хугацаагаар шинэчлэн бүртгэсэн байгаа. Кадастрын системүүд дээр холбогдох хууль журмын дагуу шинэчлэн бүртгэсэн эсвэл шинээр олгох хуулийн зохицуулалт байхгүй байгаа. Шинэчлэн бүртгэх гэсэн өргөдлийн маягтыг батлаад энэ маягтын дагуу шинэчлэн бүртгэж өгөөч гэсэн аж ахуйн хүсэлтэд анх олгосон хугацаагаар нь шинэчлэн бүртгээд явсан. Нэхэмжлэгч 1997 оны 07 дугаар сарын 01-нээс шинэчлэн бүртгэх ёстой байсан гээд байх шиг байна. Үүнд ямар нэгэн байдлаар ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгосон тийм шийдвэр байхгүй. Анх олгосон норм нь шинэчлэн бүртгээд явсан байгаа. Захиргааны ерөнхий хуулийн 45.1-д заасны дагуу илт хууль бус захиргааны акт нь кадастрын даргын шийдвэр биш гэж үзэж байна.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн хүрээнд хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

  1. Нэхэмжлэгч шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа “Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 202******* оны 06 дугаар сарын 22-ны өдрийн дугаар шийдвэрийг илт хууль бусад тооцуулах” гэж өөрчилсөн тул тус нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэв.
  2. Ашигт малтмалын тухай (1997 оны) хуулийн 18 дугаар зүйлийн 8.”Өргөдөл гаргасан этгээд лицензийн эхний жилийн төлбөрийг хийснээс хойш ажлын ******* өдрийн дотор Геологи, уул уурхайн кадастрын алба нь лицензийг 60 жилийн хугацаатайгаар олгож, лиценз болон уурхайн талбайг лицензийн болон зураг зүйн бүртгэлд бүртгэж тэмдэглэнэ.”, Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5.“Өргөдөл гаргасан этгээд тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөрийг энэ хуулийн 26.*******.2, 26.*******.*******-т заасны дагуу хийснээс хойш ажлын ******* өдөрт багтаан төрийн захиргааны байгууллага ашиглалтын тусгай зөвшөөрлийг *******0 жилийн хугацаагаар олгож, тусгай зөвшөөрөл болон уурхайн талбайг тусгай зөвшөөрлийн болон түүний зураг зүйн бүртгэлд бүртгэнэ.”, Ашигт малтмалын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд “2006 оны 7 дугаар сарын 8-ны өдөр батлагдсан Ашигт малтмалын тухай хуулийг дагаж мөрдөхөөс өмнө тухайн үед мөрдөгдөж байсан хууль тогтоомжийн дагуу олгогдсон хайгуулын болон ашиглалтын хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөл /лиценз/-ийг шинээр батлагдсан хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 сарын хугацаанд уг хуульд заасан журмын дагуу шинэчлэн бүртгэнэ.” гэж заажээ.

2.1. Тодорхойлох хэсэгт дурдсанчлан маргаан бүхий тусгай зөвшөөрлийг 199******* онд анх ******* аймгийн Засаг даргын Тамгын газрын нэр дээр олгосон байх бөгөөд 1997 онд Ашигт малтмалын тухай хууль батлагдсантай холбогдуулан тус хууль батлагдахаас өмнө Түлш, эрчим хүчний сайдын олгосон тусгай зөвшөөрлийг төрийн захиргааны байгууллага хуулийн дагуу нэхэмжлэгч хуулийн этгээдийн нэр дээр шинэчлэн бүртгэсэн байна. 

2.2. Улмаар 2006 онд Ашигт малтмалын тухай хуулийн шинэчлэн найруулга болон тус хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль батлагдсантай холбогдуулан тус хуульд заасан журмын дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын хэрэг эрхлэх газар 2007 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр ашигт малтмал ашиглалтын 22*******А дугаар тусгай зөвшөөрлийг *******0 жилийн хугацаатайгаар олгожээ. 

2.*******. Дээрх хуулийн заалт болон үйл баримтаас үзвэл 1997 оны болон одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Ашигт малтмалын тухай хуульд тус хуулиудыг дагаж мөрдөхөөс өмнө олгосон аливаа тусгай зөвшөөрлийн хугацааг шинээр тоолохоор зохицуулаагүй ба харин Ашигт малтмалын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар 2006 оны 7 дугаар сарын 8-ны өдөр батлагдсан Ашигт малтмалын тухай хуулийг дагаж мөрдөхөөс өмнө тухайн үед мөрдөгдөж байсан хууль тогтоомжийн дагуу олгогдсон хайгуулын болон ашиглалтын хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлийг уг хуульд заасан журмын дагуу шинэчлэн бүртгэхээр зохицуулсан байна.

2.4. Үүнээс үзвэл аливаа тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан журмын дагуу мөн зүйлийн 26.5-д заасан хугацаагаар шинэчлэн бүртгэх ба нэхэмжлэгчийн эзэмшиж байсан тусгай зөвшөөрлийн хугацааг анх олгосон 199******* оноос тооцохоор байх тул тусгай зөвшөөрлийн хугацааг шинэчлэн бүртгэсэн үеэс тоолно гэх нэхэмжлэгчийн үндэслэлийг хүлээн авах боломжгүй юм.

  1. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 202******* оны 06 дугаар сарын 22-ны өдрийн дугаар шийдвэрээр байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ болон байгаль орчны менежментийн төлөвлөгөөг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлж батлуулаагүй, байгаль орчныг хамгаалах арга хэмжээнд шаардагдах тухайн жилийн зардлын 50 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгийг холбогдох дансанд байршуулаагүй, уурхай эхлүүлэх тухай улсын комиссын актыг тус тус ирүүлээгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн MV-00022******* дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахаас татгалзаж, өргөдлийг өргөдлийн бүртгэлээс хассан байна.
  2. Ашигт малтмалын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.”Ашиглалтын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 2-оос доошгүй жилийн өмнө түүнийг эзэмшигч нь төрийн захиргааны байгууллагаас баталсан маягтын дагуу хугацаа сунгуулах тухай өргөдөл гаргаж, түүнд дараахь баримт бичгийг хавсаргана: … 28.1.*******.байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөний биелэлтийг энэ хуулийн *******9 дүгээр зүйлд заасны дагуу хянасан тухай баримт.”, *******8 дугаар зүйлийн *******8.1.”Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах талаар дараахь үүрэг хүлээнэ: … *******8.1.8.байгаль орчныг хамгаалах талаар хүлээсэн үүргээ биелүүлэх баталгаа болгон холбогдох сум, дүүргийн Засаг даргын нээсэн тусгай дансанд байгаль орчныг хамгаалах арга хэмжээнд шаардагдах тухайн жилийн зардлын 50 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгийг шилжүүлэх”, *******9 дүгээр зүйлийн *******9.1.”Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах талаар дараахь үүрэг хүлээнэ: *******9.1.1.энэ хуулийн 24.1-д заасан этгээд ашиглалтын тусгай зөвшөөрөл авахын өмнө, сонгон шалгаруулалтын журмаар ашиглалтын тусгай зөвшөөрөл авсан этгээд уг зөвшөөрөл авсны дараа байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэж, байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах;”, *******9.1.5.”энэ хуулийн *******9.1.1-д заасны дагуу боловсруулсан байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ болон байгаль орчны менежментийн төлөвлөгөөг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх;”, *******9.2.”Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн *******9.1.5, *******9.1.7.*******-т заасан баримт бичгийг хүлээн авснаасаа хойш *******0 хоногийн дотор хянан баталж тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлнэ.” гэж заажээ.
  3. Нэхэмжлэгч хуульд зааснаар ашиглалтын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 2-оос доошгүй жилийн өмнө буюу 2021 онд хугацаа сунгаалан сунгуулахаар хандсан байх бөгөөд тус өргөдөлдөө хуульд заасан хавсаргавал зохих байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ болон байгаль орчны менежментийн төлөвлөгөөг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлж батлуулаагүй, байгаль орчныг хамгаалах арга хэмжээнд шаардагдах тухайн жилийн зардлын 50 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгийг холбогдох дансанд байршуулаагүй, уурхай эхлүүлэх тухай улсын комиссын актыг тус тус ирүүлээгүй болох нь хэрэгт авагдсан баримт болон шүүх хуралдаан нэхэмжлэгчийн гаргасан тайлбараар тогтоогдож байна.
  4. Өөрөөр хэлбэл дээр дурдсан хуульд зааснаар ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэж, байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулж байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх үүрэгтэй ба нэхэмжлэгч тус үүргээ хэрэгжүүлж хуульд заасан үнэлгээ болон төлөвлөгөөг боловсруулаагүй тул тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан хариуцагчийн шийдвэр үндэслэлтэй бөгөөд хуульд нийцжээ.
  5. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6.“захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй;” гэж зааснаас үзвэл захиргааны акт гаргахдаа хуульд үндэслээгүй, хуулийн тодорхой заалтыг баримтлаагүй, хуулиар зохицуулаагүй, эрх олгоогүй үндэслэлээр иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан зэрэг эрх зүйн илэрхий алдаа гаргасан тохиодолд захиргааны актыг илт хууль бус гэж тооцох ба Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 202******* оны 06 дугаар сарын 22-ны өдрийн дугаар шийдвэрийг илт хууль бус гэж үзэх үндэслэлгүй болох нь дээр дурдсан үндэслэлүүдээр тогтоогдож байна.
  6. Иймд Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 202******* оны 06 дугаар сарын 22-ны өдрийн дугаар шийдвэрийг илт хууль бусад тооцуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.*******, 106.*******.14 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, Ашигт малтмалын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.*******, *******8 дугаар зүйлийн *******8.1.8, *******9 дүгээр зүйлийн *******9.1.1, *******9.1.5, Ашигт малтмалын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд заасныг тус тус баримтлан “” ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан “Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 202******* оны 06 дугаар сарын 22-ны өдрийн дугаар шийдвэрийг илт хууль бусад тооцуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
  2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                  Н.ДАМДИНСҮРЭН