| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 145/2025/00018/И |
| Дугаар | 314/ШШ2025/00045 |
| Огноо | 2025-01-22 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 314/ШШ2025/00045
2025 01 22 314/ШШ2025/00045
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Өаймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Мөнхтуяа би
Нэхэмжлэгч: ....... дүүргийн 8 дугаар хороо, .......... ......... тауэр, 8 дугаар давхарт байрлах,” ТБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өаймгийн ........ тоотод оршин суух, 1995 онд төрсөн, 29 настай, Х холбогдох,
“Зээлийн гэрээний үүрэг болох 1593987.16 төгрөг гаргуулах” тухай иргэний хэрэгт хариуцагч Б.Хгийн гаргасан тайлбарыг хүлээн авч
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “ТБ” ХХК-ийг төлөөлж М.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Б.Х нь 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр “ТБ” ХХК-тай №ЗГ2023102300749 тоот бүтээгдэхүүн зээлээр худалдан авах гэрээг байгуулж “Samsung А34” маркийн гар утсыг нийт 1298000 төгрөгийн зээлээр авсан ба зээлийн эргэн төлөлтийг 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 2025 оны 09 дүгээр сарын 30-ний өдрийг хүртэл 24 сарын хугацаанд сар бүр 74216 төгрөгийн төлөлт хийхээр тохирсон. Хариуцагч нь 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн зээлийн эргэн төлөлтийг огт төлөөгүй бөгөөд төлбөр төлөх үүрэг зөрчигдсөнөөс хойш “ТБ” ХХК нь хариуцагчид үүргийг нь байнга сануулж байсан ч үр дүн гарахгүй байх тул гэрээний 9 дүгээр зүйлийн 3-т заасныг үндэслэн гэрээг цуцалж, хариуцагч Б.Хгээс нийт 1593987.16 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Х шүүхэд гаргасан тайлбартаа: “ТБ” ХХК-аас 1593987.16 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ. 01 дүгээр сарын 15-ны өдөр зээлийн үлдэгдлээс 400000 төгрөгийг төлсөн. Одоо 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор үлдэгдэл мөнгийг төлж барагдуулна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Хариуцагчийн тайлбартай танилцсан бөгөөд 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр нэхэмжлэлд дурдсан 1596987.16 төгрөгөөс 400000 төгрөг төлөгдсөн байна. Үлдэгдэл төлбөрийг 2025 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлнө гэснийг хүлээн зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “ТБ” ХХК нь хариуцагч Б.Хд холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэг болох 1593987.16 төгрөг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Х нь нэхэмжлэлийн шаардлага болох 1593987.16 төгрөгнөөс 400000 төгрөгийг төлж үлдэгдэл 1193987.16 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбар гаргасныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-д зааснаар “ТБ” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 1593987.16 төгрөгийг хариуцагч Б.Х төлөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Б.Хгээс 20227 төгрөг, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 40454 төгрөгний 50 хувь болох 20227 төгрөгийг орон нутгийн орлогын 100100000941 тоот данснаас тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40454 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг хариуцагчид мэдэгдсүгэй.
4. Шүүгчийн захирамжид нэхэмжлэгч, хариуцагч нар давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА