Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 314/ШШ2025/00037

 

 

 

 

2025           01             20                                                 314/ШШ2025/00037

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Ө аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Мөнхтуяа би

Нэхэмжлэгч: Ө аймгийн ......... багт байрлах, “Төрийн Банк” ХК-ийн Ө салбарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ө аймгийн ...... тоотод оршин суух, 2000 онд төрсөн, 24 настай, Н холбогдох,

“Зээлийн гэрээний үүрэг болох 4365089.78 төгрөг гаргуулах” тухай иргэний хэрэгт хариуцагч М.Нгийн гаргасан тайлбарыг хүлээн авч

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгчийг төлөөлж Б.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М.Н нь Төрийн банкны Ө салбараас 7500000 төгрөгийн гэрээт цалингийн зээлийг 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 80/764 тоот зээлийн гэрээ байгуулан авсан. Зээлийн барьцаанд цалингийн орлого, 39 инчийн телевизийг тус тус барьцаалсан. Зээлдэгч М.Н нь зээлийн төлбөрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар буюу 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар зээлийн төлбөрт үндсэн зээлд 3359213.99 төгрөг, зээлийн хүү 2110705.35 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 91029.66 төгрөг төлсөн байна. Зээлдэгч М.Н нь барьцаат зээлийн гэрээний 4.1-ийг зөрчин зээл болон хүүгийн төлбөрийг бүрэн төлөх үүргээ биелүүлээгүй байгаа ба банкны ажилтнуудын тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй зээлийн гэрээний үүргээ зөрчсөөр байна. Иймд банк иргэний хооронд байгуулсан зээлийн гэрээг үндэслэн зээлийг хугацаанаас нь өмнө дуусгавар болгож, 2024 оны 12 дугаар 23-ны өдрийн байдлаар нийт 4365089.78 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч М.Н шүүхэд гаргасан тайлбартаа: Надад холбогдуулан Төрийн Банк нэхэмжлэл гаргасан. М.Н миний бие нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Би одоогоор ажилдаа орох боломжгүй /төрөх гэж байгаа/ учир төлбөрөө 10 сарын дотор хувааж төлөх боломжтой байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц шүүхэд гаргасан хүсэлтэндээ:  Миний бие хариуцагч М.Нгийн шүүхэд гаргасан хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч “Төрийн Банк” ХК-ийн Ө салбар нь хариуцагч М.Нд холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэг болох 4365089.78 төгрөг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ. 

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М.Н нь нэхэмжлэлийн шаардлага болох 4365089.78 төгрөг төлөхийг зөвшөөрсөн тайлбар гаргасныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.    

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-д зааснаар “Төрийн Банк” ХК-ийн Ө салбарын гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 4365089.78 төгрөгийг хариуцагч М.Н төлөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч М.Нгоос 42395.5 төгрөг, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 84791 төгрөгний 50 хувь болох 42395.5 төгрөгийг орон нутгийн орлогын 100100000941 тоот данснаас тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 84791 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

 3. Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг хариуцагчид мэдэгдсүгэй.

            4. Шүүгчийн захирамжид нэхэмжлэгч, хариуцагч нар давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

  

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Д.МӨНХТУЯА