| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдоны Очмандах |
| Хэргийн индекс | 2203003970541 |
| Дугаар | 2023/ДШМ/486 |
| Огноо | 2023-05-09 |
| Зүйл хэсэг | 27.10.4.1., |
| Улсын яллагч | Б.Одонтуяа |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 2023/ДШМ/486
Ц.Дд холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Одонтуяа,
шүүгдэгч Ц.Дий өмгөөлөгч Ц.Одмаа, Г.Оргилмаа,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 2023/ШЦТ/346 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Одмаа давж заалдах гомдол гаргасныг үндэслэн шүүгдэгч Ц.Дд холбогдох 2203003970541 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
тоотод оршин суух, ял шийтгэлгүй.
Ц.Д нь 2022 оны 7 дугаар сарын 4-нөөс 5-нд шилжих шөнө 03 цаг 00 минутын үед Д дүүргийн 00 дугаар хороо, “3333” төвийн урд замд Тоёота Приус 20 маркийн 0000 УББ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөДий дүрмийн 3.4-д заасан “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтанд заасан эвдрэл, гэмтэл техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсвэл согтууруулах ундаа, ...хэрэглэсэн, ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, “ 12.2 Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.”, 12.3 Жолооч хөДд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсний улмаас явган зорчигч Ж.Жыг мөргөж, амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн прокурорын газраас: Ц.Дийг үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:
Шүүгдэгч Ц.Дийг согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн жолооч хөДий аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар Ц.Дий тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ц.Дд оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Ц.Дий тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан хугацааг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолж, шүүгдэгч Ц.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Г нь энэ гэмт хэргийн улмаас цаашид гарах гэм хорын зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сиди-г хэрэг хадгалах хугацаанд хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, иргэний бичиг баримт хураагдан ирээгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Одмаа нь гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэг. Шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, согтууруулах ундаа хэрэглэсэн гэх дүгнэлтийн тухайд:
Шүүгдэгч Ц.Дөөс хэргийн газар драгер багажаар хоёр удаа үлээлгэн үзэхэд согтолтын зэрэг 0.00% байна гэж гарсан байхад хэрэг болсноос хойш 5 орчим цагийн дараа авсан цусны шинжилгээнээс 3.9 бүхэл буюу "согтолтын хүнд зэрэгтэй" гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан байдаг. Согтолтын зэрэгтэй холбоотой хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шинжээчийн шүүх хурал дээр өгсөн мэдүүлэг зэрэг нь хэргийн бодит байдлын талаар өөр хоорндоо зөрүүтэй, эргэлзээ бүхий байхад шүүх энэ нөхцөл байдлыг харгалзаж үзээгүй, эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх зарчмыг баримтлаагүй байна.
Хэрэв олон цагийн дараа өгсөн цусны шинжилгээ дээр 3.9 бүхэл согтолтын хүнд зэрэгтэй гарсан нь үнэн бол осол болох цаг мөчид шүүгдэгчийн согтолтын зэрэг тэрнээс илүү хүнд зэрэгтэй, ухаангүй, үнэр болон гадаад байдлаар согтуу гэдэг нь илт, драгер багажаар хэмжиж байгаа нийт 3 өөр мөрдөгч, шинжээч, хөндлөнгийн нийт 9 гэрч шууд хараад мэдэх боломжтой драгерууд зөв ажиллаж байгаа эсэхэд эргэлзэх, эсхүл эрүүлжүүлэх арга хэмжээ авах ёстой билээ. Гэтэл эрүүл гэдгийг хүлээн зөвшөөрөөд 3 өөр баримтад дурдан, 9 хөндлөнгийн гэрчээр баталгаажуулсан байдаг. Түүнчлэн Шүүх хуралдааны явцад шүүгчийн "өглөө 7:45-д цусны шинжилгээ авахад 3.9 бүхэл гарсан. Яагаад ингэж зөрүүтэй гардаг вэ? Ингэж гарах тохиолдол байдаг уу?” гэсэн асуултад Шинжээч " ...шинжилгээ авсан хуруу шилний ариун байдлаас шалтгаална” гэж мэдүүлснийг” огт харгалзаж үзээгүй. Иймд "согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ” гэмт хэрэг үйлдсэн гэх шүүхийн дүгнэлтийг үндэслэлгүй гэж үзэн шийтгэх тогтоолд тусгагдсан дараах дүгнэлт нэг бүрээр дор үгүйсгэх үндэслэлээ оруулав.
Шүүхийн шийтгэх тогтоолын 5 дахь талын 3 дахь догол мөрний төгсгөлд шүүх "...өөрөөр хэлбэл, ишнжээч нарын 3453, 3454 тоот дүгнэлтүүдэд дурдагдаж буй цус нь нэг эх сурвалжийн буюу нэг хүний цус болох нь тогтоогдож байна" гэж дүгнэсэн нь шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн дараах нотлох баримтаар нотлогдохгүй байна.
Шинжээч шүүх хуралд өгсөн мэдүүлэгтээ дараах байдлаар мэдүүлдэг бөгөөд тус нотолгоог үгүйсгэх ямар ч нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.
Өмгөөлөгчийн "...Дөөс авсан цус таны дүгнэлт хийсэн цус мөн гэж хэлж чадах уу?” гэхэд шинжээч "Хараад хэлж чадахгүй” гэв,
Өмгөөлөгчийн "... 3453 гэсэн хатаасан цус байгаа юу?” гэхэд шинжээч “Байгаа” гэв.
Өмгөөлөгчийн "...Цусны шинжилгээний хатаасан хэсэгт таны дүгнэлтийн дугаар байгаа юу?” гэхэд шинжээч “Байгаа” гэв,
Улсын яллагч “...Энэ тохиолдол дээр хуруу шилтэй хавсарч ирсэн тэмдэглэл байсан уу?” гэхэд шинжээч “Байгаагүй” гэв.
Улсын яллагч “...Хадгалагдаж байгаа үлдэгдэл хатаасан цусан дээр хэд гэсэн дугаар байгаа вэ?” гэхэд шинжээч “Миний гаргасан шинжилгээний 3453 гэсэн дугаараар хадгалагдсан байх ёстой” гэв.
Мөн Шинжээчийн 3454 тоот дүгнэлт ("Цусны бүлэг тогтоосон дүгнэлт” гэх)-д ямар шилтэй цус хэрэглэгдсэн нь тодорхойгүй, зураг авч баталгаажуулаагүй, 3453 тоот согтолтын зэрэг тогтоосон дүгнэлт ("Согтолтын зэрэг тогтооосон дүгнэлт” гэх)-тэй адил шилнээс цус авсан эсэх нь тодорхойгүй, энэ талаар нотлох баримт байхгүй байна.
Дээрхээс харахад 3453 тоот согтолтын зэрэг тогтоосон шинжилгээний цус тус дугаараараа тэмдэглэгдэн тусдаа дээжлэгдэх ёстой бөгөөд хэрэгт тийнхүү дээжлэгдсэн цус байхгүй, тийм ч учраас тус согтолтын зэрэг тогтоосон шинжилгээ нь Ц.Дий цус мөн байсан эсэх болон 3454 тоот цусны бүлэг тогтоосон шинжилгээний цустай нэг эх үүсвэртэй болох эсэх нь тодорхойгүй, нотлогдоогүй байна.
Шүүхийн шийтгэх тогтоолын 5 дахь талын сүүлчийн догол мөр болон 6 дахь талын эхний догол мөрөнд “миний гаргасан 3453 дугаартайгаар хадгалагдсан байх ёстой гэх шинжээч Д.Золзаяагийн тайлбар нотлогдохгүй байна” гэж дүгнэсэн нь шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн дараах нотлох баримтаар нотлогдохгүй буюу шүүгчийн уг дүгнэлтийг нотлох, эсхүл шинжээчийн уг мэдүүлгийг үгүйсгэх ямар ч нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.
Шүүхийн шийтгэх тогтоолын 6 дахь талын 2 дахь догол мөрний төгсгөлд шүүх "Ц.Д 24/эр гэж хаягласан G40873185 дугаартай цус бүхий хуруу шилнээс авч хатаасан цус нь 2022 оны 11 сарын 4-ний өдөр авсан шүүгдэгч Ц.Дий цустай ДНХ-ийн тогтоцын хувьд тохирч байгаа нь...” гэж дүгнэсэн нь шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтаар нотлогдохгүй байна. Учир нь 2022 оны 11 сарын 30-нд гаргасан 5548 тоот ДНХ тогтоох шинжилгээ ("ДНХ тогтоох дүгнэлт” гэх) хийлгэхдээ мөрдөн байцаагч 3454 буюу цусны бүлэг тогтоосон дүгнэлтийн үр дүнд хадгалагдсан цустай харьцуулсан ба тус дүгнэлтийг “Ц.Д 24/эр гэж хаягласан G40873185 дугаартай” цуснаас авч хийсэн гэх нотлох баримт хэрэгт огт авагдаагүй. Согтолтын зэрэг тогтоосон шинжилгээ нь Ц.Дий цус мөн байсан эсэх нь нотлогдоогүй. Шүүх 3454 болон 3453 гэх дүгнэлтүүд нэг эх сурвалжийн цусанд үндэслэсэн гэх үндэслэлгүй дүгнэлтээс үүдэлтэй байна.
Шүүхийн шийтгэх тогтоолын 6 дахь талын 2 дахь догол мөрний дунд хэсэгт шүүх “... нэг драггер багажаар 2 удаа согтуурлын зэргийг шалгахад...” гэж дүгнэсэн нь шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтаар нотлогдохгүй байна.
Хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанд шинжлэн судалсан зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол дээр тогтоосон акт, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл зэрэг гурван тусдаа этгээдийн
үйлдсэн, тус бүртээ хоёр хөндлөнгийн гэрч бүхий гурван тусдаа баримт бичиг байна. Түүнчлэн шүүгдэгч шүүх хуралдаанд “хоёр удаа драгер багажаар үлээлгэсэн” гэж мэдүүлсэн. Гэтэл эдгээр нотлох баримтууд болон мэдүүлэгт бүгд нэг драгер багаж ашиглагдсан гэдгийг тодорхойлоогүй, харин ч эсэргээрээ өөр өөр цаг хугацаанд, өөр өөр этгээдүүдийн үйлдсэн баримт бичгээр согтууруулах ундаа хэрэглээгүй гэж дүтнэсэн байгаагаас үзэхэд хэд хэдэн драгер багаж хэрэглэгдсэн гэж дүгнэх үндэстэй байна.
Шийтгэх тогтоолын 6 дахь талын 2 дахь догол мөрний төгсгөлд “...Шинжээчийн дүгнэлтийг үгүйсгэх, эсхүл амьсгалаар хэмжсэн нэг драгер багажийн удаа дараагийн үр дүнг дангаар үнэн зөвд тооцох нөхцөл байдал тогтоогдоогүй” гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дүгаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар “согтуурсан, мансуурсан үедээ үйлдсэн" гэж шийтгэсэн нь дээр дурдсан үндэслэлүүд дээр нэмээд дараах байдлаар нотлогдохгүй байна.
Шүүгчийн “өглөө 7:45-д цусны шинжилгээ авахад 3.9 бүхэл гарсан. Яагаад ингэж зөрүүтэй гардаг вэ? Ингэж гарах тохиолдол байдаг уу?” гэсэн асуултад шинжээч “...шинжилгээ авсан хуруу шилний ариун байдлаас шалтгаална” гэж мэдүүлснийг огт харгалзаж үзээгүй, дүтнэлт хийгээгүй, тус мэдүүлгийг үгүйсгэх баримт байхгүй байгааг харгалзаагүй, согтолтын зэргийг тодорхойлсон шинжээчийн дүгнэлт гаргахад а) ашиглагдсан цус нь солигдсон, эсхүл б) шилний ариун байдал алдагдсан байж болзошгүй нөхцөл байдлыг үгүйсгэсэн нэг ч нотлох баримт байхгүй байгааг харгалзаагүй хийсэн Шүүхийн дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй байна. Иймд Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дахь заалтын 1.1-1.4 дэх хэсгийг шүүх бүхэлд нь зөрчсөн байна.
Зохист хөДий хурдыг сонгож яваагүй гэх дүгнэлтийн тухайд:
Шүүхийн шийтгэх тогтоолын 8 дугаар талын эхний догол мөрөнд “...орчны нөхцөл байдлыг харгалзан тухайн цаг хугацаанд тээврийн хэрэгслийн зохист хөДий хурдыг сонгож явсан гэж үзэхээргүй..." гэж дүтнэсэн нь мөн үндэслэлгүй байна. Учир нь уг асуудлаар шинжээч томилсон, шинжилгээ хийлгэсэн байх боловч шинжээч хурдыг тогтоох боломжгүй тухай дүгнэсэн байх ба тээврийн хэрэгслийн хурдны талаар шүүгдэгчийн зөрүүтэй мэдүүлгийг бусад нотлох баримтаар баталгаажуулан тогтоогоогүй байхад шүүгч өөрөө тээврийн хэрэгсэлд учирсан гэмтэл болон хэргийн газрын үзлэгт үндэслэн хурд хэтрүүлсэн гэж дүгнэж байгаа нь учир дутагдалтай. Шүүх тийнхүү дүгнэлт гаргах мэргэшлийн ур чадвар бүхий этгээд гэж үзэх үндэсгүй байна.
Иймд шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар огт нотлогдохгүй байгаа Шүүхийн хийсэн дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй байна. Иймд Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.1-14 дэх хэсгийг шүүх мөн бүхэлд нь зөрчсөн байна.
Хоёр. Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн:
Шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй тухайд:
Хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн шүүгдэгч согтууруулах ундаа хэрэглэсэн болон хурд хэтрүүлсэн зэрэг нөхцөл байдлыг тогтоох нотлох баримт дээр дурдсанчлан тогтоогдохгүй бөгөөд эргэлзээ бүхий байхад шүүх Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгарүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно" гэснийг болон 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ" гэж тус тус заасан хуулийн заалтыг хэрэглээгүй байна.
Түүнчлэн, шүүгдэгч урд нь гэмт хэрэг огт үйлдэж байгаагүй, хохирогчтой хувийн харилцаагүй, огт танихгүй бөгөөд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлаар осол гаргасан. осол болмогц өөрөө түргэн дуудсан, хэргийн газрын үзлэг хийхэд хэмжих хэрэгслийг барих зэргээр тусалсан, хохирогчийн ар гэрт учирсан мөнгөн хохирлыг бүрэн барагдуулсан, хохирогч гомдолгүй тухай мэдүүлсэн, хохирогч өөрөө согтууруулах ундаа хэрэглэсэн буюу анхаарал болгоомж алдсан үедээ, явган хүний гарцгүй газраар гарсан нь осол болоход нөлөөлсөн зэрэг нөхцөл байдлыг огт үнэлэхгүйгээр ял оногдуулж Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т "тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т "гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн”, 1.4-т "хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” гэх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй байна.
Шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн тухайд:
Дээр дурдсанаар шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, эргэлзээ бүхий байхад шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн шийтгэх тогтоол үйлдсэн нь шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн байх ба Шүүх хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн шийдвэрлэх нь хэрэгт авагдсан нотлох баримт, хэргийн бодит байдалтай нийцэхээр байна.
Гурав. Хүсэлт:
Дээр дурдсанаар согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн, хурд хэтрүүлсэн гэх нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдохгүй байгааг харгалзан шүүгдэгч Ц.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн хэргийг шийдвэрлэж өгнө үү.
Түүнчлэн Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т "гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн”, 1.4-т "хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүгдэгч Ц.Дд хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү...” гэв.
Шүүгдэгч Ц.Дийн өмгөөлөгч Г.Оргилмаа тус шүүх хуралдаанд “...Тайлбаргүй...” гэв.
Прокурор Б.Одонтуяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээх саналтай байна. Согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, драйгер багажаар 0.00% гарсан байхад шинжээчийн дүгнэлтэд 3,9 гэж гарсан нь эргэлзээтэй байх тул хөнгөрүүлж өгнө үү гэх гомдлыг гаргасан байна. Анхан шатны шүүх “согтуурлын асуудлыг нэг мөр болгож, мөрдөн шалгах ажиллагааг бүрэн гүйцэт хангалттай хийсэн” гэж дүгнэсэн. ДНК-ийн шинжилгээг гаргахдаа сүүлд 11 дүгээр сард авсан Дий цустай харьцуулсангүй гэдэг. Монгол Улсад Тэнүүн гээд ДНК-ийн шинжилгээ хийдэг нэг л шинжээч байдаг. Д гэж хаягласан цуснаас аваад согтуурлын зэргийг шалгаад байгаа цус нь сүүлд авсан цустай тохирч байна гэх агуулгаар дүгнэлт гарсан. Анхан шатны шүүх хуралдаанд Золзаяа шинжээч эмч оролцоод яагаад ийм зөрүүтэй гарсан дээр үндэслэлтэй дүгнэлт хийсэн. Шилний ариун байдал алдагдсан, мөн шүүгдэгчийн насыг буруу бичсэн байсан нь эргэлзээ төрүүлж байна гэлээ. Шүүгдэгчийн биеэс цус авахдаа мөрдөгч тэмдэглэл үйлдсэн байдаг. Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмнэлгийн сувилагчаар Дий биеэс цусны дээж авхуулсан байдаг. Цусны бүлэг тогтоох шинжилгээг Тэнүүн шинжээч эмч хийсэн, согтуурлын зэргийг Золзаяа шинжээч эмч хийсэн. Нэг өдөр дүгнэлтүүд гарсан. Шүүгдэгч мэдүүлэхдээ “тухайн осол гарсаны дараа машинаа нэгдүгээр эгнээнд байрлуулж зогсоогоод бууж очоод хартал хүн мөргөсөн байсан. Цагдаа ирээд драйгер багажаар шалгахад 0,00% гэж гарсан” гэсэн. Шинжээч эмч Золзаяа мэдүүлэхдээ “драйгер багажаас илүүтэй цуснаас согтолтын зэрэг илүү үнэн зөв гарна” гэсэн байдаг. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 7 дугаар хуудсанд хурд хэтрүүлсэн гэх дүгнэлтийг хийгээгүй байдаг...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Ц.Д нь 2022 оны 7 дугаар сарын 4-нөөс 5-нд шилжих шөнө 03 цаг 00 минутын үед тээврийн хэрэгслийг Монгол Улсын Замын хөДий дүрмийн 3 дугаар зүйлийн 3.7-ийн “а”-д заасан “...Жолооч тээврийн хэрэгслийг согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно. ...“ гэсэн заалтыг зөрчин Тоёота Приус 20 маркийн 0000 УББ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Д дүүргийн 00 дугаар хороо, “3333” төвийн урд замд Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт заасан “...Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна. ...”, 12.3 дахь хэсэгт заасан “...Жолооч хөдөлгөөний аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. ...” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний зам хөндлөн гарч явсан явган зорчигч Ж.Жыг мөргөж, амь насыг нь хохироосон болох нь:
зам тээврийн осол дээр тогтоосон акт: “...тоормозны мөрний хэмжээ: мөргүй....” /1хх-ийн 10/,
“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 2022 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 999378 дугаар шинжээчийн дүгнэлт: “...Дээрх тээврийн хэрэгсэл нь хий-шингэн дамжуулгатай АВS тоормосны системтэй. Дээрх системүүдийн үед тээврийн хэрэгсэл тоормос гишгэхэд дээрх тоормосны мөр зам дээр үүсэх боломжтой...” /1хх-ийн 153-158/,
амь хохирогч Ж.Ж нь зам хөндлөн гарахаар өөрийн талын урсгалыг нэвтэрч гараад, дараагийн урсгалын 3 дугаар эгнээд мөргөгдсөн болохыг нотолж буй осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг /хх-ийн 11/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 1821 дугаар шинжээчийн дүгнэлт: “...Талийгаач Ж.Жын цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр их бага тархины аалзан хальсан доорх цус харвалт, ховдлууд дахь сул цус, гол судасны задрал, өрцний булчингийн урагдал, цээжний баруун хөндий дэх сул цус 900мл, элэгний няцрал, задрал, хэвлийн хөндий дэх сул цус 300мл, баруун бөөрний өөхөн эд дэх цус хуралт, ууц ясны баруун их бие дайрсан босоо салсан хугарал, зүүн сүүжний дэлбэн ясны хугарал, умдаг ясны хоёрлосон хугарал, хугарал орчмын булчин зөөлөн эд дэх цус хуралт, зүүн тохойн үений мултрал, баруун атгаал ясны ил хугарал, баруун шаант ясны ил хугарал, дух, цээж, хэвлий, зүүн гуя, нуруу, зүүн өвдөг, шагай, баруун өвдөг, шилбэ, баруун хөлийн шагайнд зулгаралт, зүүн нүдний зовхи, зүүн хацрын төвгөрт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн осол гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой амь насанд аюултай хүнд зэргийн, шинэ гэмтэл байна. Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нь дээрх тархи, цээж, хэвлий, аарцаг, мөчдийн хавсарсан хүнд гэмтлийн улмаас нас баржээ. Цусанд 1.6 промилли спиртийн зүйл илэрч байгаа нь согтолтын дунд зэрэгт хамаарна.” /1хх-ийн 112-123/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 3453 дугаар шинжээчийн дүгнэлт: “...Шинжилгээнд ирүүлсэн цус нь дээжийн хэмжээнд хүрэлцэж байсан тул тэнцэж байна. Ц.Д 24/эр гэж хаягтай цуснаас 3.9 промилли илэрч байна. Цусанд илэрсэн 3.9 промилли спиртийн агууламж нь согтолтын хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /1хх-ийн 145-147/,
2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 1202 дугаартай мөрдөгчийн магадлагаа: “...6.1 Тоуоtа Рrius-20 маркийн 0000 УББ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Ц.Д нь Монгол Улсын Замын хөДий дүрмийн ...“12.2. Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, “12.3. Жолооч хөдөлгөөний аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. ...” гэх мөрдөгчийн магадлагаа /1хх-ийн 176-177/,
Ц.Дий яллагдагчаар өгсөн “...Тоёота Приүс маркийн 0000 УББ дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод ганцаараа Ахудалдааны төвийн арын замаар ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш чиглэлтэй зорчих хэсгийн 3-р эгнээгээр 70-80 орчим км цагийн хурдтай ганцаараа явж байтал зорчих хэсгийн урдаасаа хойшоо чиглэлтэй нэг хүн зам хөндлөн гарч байгаа байдалтай гэнэт машины урд алхаад гараад ирсэн. Тэгээд би тоормосоо гишгээд тухайн хүнийг мөргөөд зогссон. ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 188/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч Ц.Дий согтууруулах ундаа хэрэглэсэн атлаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар зүйлийн 3.7-ийн “а”-д заасан “...Жолооч тээврийн хэрэгслийг согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно. ...“ гэсэн заалтыг зөрчин Тоёота Приус 20 маркийн 0000 УББ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Д дүүргийн 00 дугаар хороо, “3333” төвийн урд замд Замын хөДий дүрмийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт заасан “...Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна. ...”, 12.3 дахь хэсэгт заасан “...Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. ...” гэсэн заалтуудыг тус тус зөрчин зам хөндлөн гарч явсан явган зорчигч Ж.Жыг мөргөж, амь насыг нь хохироосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан “...согтуурсан үедээ Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон...” гэсэн шинжийг бүрэн агуулсан байна.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийсэн байна.
Анхан шатны шүүхийн хэргийн үйл баримт, гэмт хэргийн талаар хийсэн дүгнэлт үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан “...тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэсэн ялуудаас шүүх Ц.Дд хорих ялыг сонгож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан нь түүний үйлдсэн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн хэд хэдэн заалтыг зөрчиж, зам хөндлөн гарч явсан явган хүний амь нас хохироосон гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохирсон төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шудрага ёсны зарчим болон 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод тус тус нийцжээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Гд учирсан эд хөрөнгийн хохиролд 7,800,000 төгрөгийг төлсөн байх ба түүний цаашид гарах гэм хорын хохирлоо иргэний нэхэмжлэх эрхтэй болохыг шийтгэх тогтоолоор зааж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Одмаа нь “...Шүүгдэгч Ц.Дөөс хэргийн газар драгер багажаар хоёр удаа үлээлгэн үзэхэд согтолтын зэрэг 0.00% байна гэж гарсан байхад хэрэг болсноос хойш 5 орчим цагийн дараа авсан цусны шинжилгээнээс 3.9 бүхэл буюу "согтолтын хүнд зэрэгтэй" гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан байдаг. Согтолтын зэрэгтэй холбоотой хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шинжээчийн шүүх хурал дээр өгсөн мэдүүлэг зэрэг нь хэргийн бодит байдлын талаар өөр хоорндоо зөрүүтэй, эргэлзээ бүхий байгаа тул зүйлчлэлийг хөнгөрүүлэн зөвтгөж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлыг гаргажээ.
Хэргийн газар дээр үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 8/, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх20/ зэрэгт хэргийн газар дээр Ц.Дий согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг Драгер багажаар шалгахад 0,00% гарсан /хх-ийн 20/ байгаа ч түүний биеэс авсан цусанд хийсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 3453 дугаар химийн шинжээчийн шинжилгээгээр: “...Шинжилгээнд ирүүлсэн цус нь дээжийн хэмжээнд хүрэлцэж байсан тул тэнцэж байна. Ц.Д 24/эр гэж хаягтай цуснаас 3.9 промилли илэрч байна. Цусанд илэрсэн 3.9 промилли спиртийн агууламж нь согтолтын хүнд зэрэгт хамаарна...” /хх-ийн 145-147/ гэж тогтоогдсон байгаа тул 2022 оны 7 дугаар сарын 4-нөөс 5-нд шилжих шөнө 03 цаг 00 минутын үед тээврийн хэрэгслийг Ц.Дийг согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоодсон байна гэж үзэх үндэслэл болж байна.
Учир нь, Ц.Дий цусанд шинжилгээ хийх зорилгоор түүнээс 1 хуруу шилэнд 1 удаа цус авсан болох нь хүний биеэс биологийн дээж авсан тэмдэглэл /хх-ийн 29/-ээр болон шүүгдэгч Ц.Дий “...шинжилгээнд зориулж цус өгөхөд татгалзах зүйлгүй...” /1хх 34/ гэх тайлбараар тогтоогдсон ба энэхүү цусанд:
химийн шинжилгээ хийж 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 3453 дугаар “...Шинжилгээнд ирүүлсэн цус нь дээжийн хэмжээнд хүрэлцэж байсан тул тэнцэж байна. Ц.Д 24/эр гэж хаягтай цуснаас 3.9 промилли илэрч байна. Цусанд илэрсэн 3.9 промилли спиртийн агууламж нь согтолтын хүнд зэрэгт хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 145-147/-ийг,
биологийн шинжилгээ хийж Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 3454 дугаар “...Ц.Дөөс авсан гэх цус нь шинжилгээнд тэнцэж байна. Уг цус нь O/I/ бүлгийн харьялалтай байна...” гэх шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 143-145/-ийг гаргажээ.
Энэхүү Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжилгээнд шинжлэгдсэн цус Ц.Дийх болох нь шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 5548 дугаар “...Ц.Д гэж хаягласан ягаан өнгийн вакум хуруу шилтэй цусны ДНХ-ийн тогтоцыг тогтоов. №3454 дугаартай “Ц.Д гэж хаягласан хатаасан цусны ДНХ-ийн тогтоцыг тогтоов. Ц.Д гэж хаягласан шингэн цус болон №3454 дугаартай Ц.Д гэж хаягласан хатаасан цусны ДНХ-ийн тогтоц нь хоорондоо тохирч байна.” гэх шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 232-233/-ээр нотлогдсон байх тул химийн шинжилгээ хийсэн буюу Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 3453 дугаар цусанд спиртийн агууламж илэрсэн цусыг Ц.Дий цус биш байсан гэж үзэх үндэслэлгүй байна.
Тодруулбал, нэг хуруу шилэнд авсан Ц.Дий цусанд химийн шинжилгээг тусгай мэдлэг бүхий, мэргэжлийн химийн мэргэшсэн шинжээчийн хийсэн 2022 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 3453 дугаар шинжээчийн дүгнэлтийг эргэлзээтэй байна гэж үзэх, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүй байна.
Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Одмаагийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.
Шүүгдэгч Ц.Д нь шийтгэх тогтоол гарсан 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдрөөс магадлал гарсан 2023 оны 5 дугаар сарын 9-ний өдрийг хүртэлх хугацаанд энэ хэрэгтээ нийт 57 хоног цагдан хоригдсоныг эдлэх ялын хугацаанд оруулж тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 2023/ШЦТ/346 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Одмаагийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Дий 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 9-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 57 /тавин долоо/ хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЗОРИГ
ШҮҮГЧ О.ЧУЛУУНЦЭЦЭГ
ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ