Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 137/ШШ2025/00052

 

 

 

 

 

 

 

 

 

         2025         02           07                                          137/ШШ2025/00052                              

     

 

 

      Зохигчид эвлэрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

       

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Д.Цэдэнпэлжээ би

 

Нэхэмжлэгч: Д аймгийн З сумын  .... дугаар баг, Б гудамж .. тоотод оршин суух, Б овогт Х-ын Г /РД:..., утас:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Д аймгийн З сумын .... дүгээр баг, ..... тоотод оршин суух, Б овогт Л-ын М /РД:, утас:/-т холбогдох

 

 Гэрээний үүрэг 17,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч,  2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Х.Г-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Х.Г миний бие найз дүү болох Л.М-тай 2022 оны 04 сарын 29-ний өдөр худалдах худалдан авах гэрээг байгуулж, 10*6 харьцаатай сэндвич барилга, доторх гал тогооны тоног төхөөрөмж, ширээ сандлын хамт үйл ажиллагаа явуулах боломжтой объектыг нийт 20,000,000 төгрөгөөр худалдсан. Гэрээний үүргийн дагуу Л.М нь 2022 оны 04 сарын 28-нд 10,000,000 төгрөгийг миний Хаан банкны .... тоот данс руу шилжүүлж, үлдэгдэл 10,000,000 төгрөгийг 2 хувааж 2022 оны 07 сарын 05-нд 5,000,000 төгрөгийг 2022 оны 08 сарын 05-нд 5,000,000 төгрөгийг тус тус төлж дуусгахаар тохирсон боловч өнөөдрийг хүртэл үүргээ биелүүлээгүй байна. Миний бие өөрөө 2017 оноос эхэлж Солонгос хоолны газар ажиллуулж байсан, энэ үедээ М-тай танилцсан найз ах дүүс болсон. М нь өөрөө тогооч ба Голомтын банкны дээд талын рестораныг түрээслэн ажиллуулж байгаа ах надад кофе чанагчаа зарчих дүү нь хэдэн өдөр ажиллаж байгаад мөнгийг гаргаад егье гэсэн тул түүнд кофе чанагч машинаа 2,500,000 төгрөгөөр зарсан. Гэтэл мөн өнөөдрийг хүртэл кофе чанагч машины мөнгө болох 2,500,000 төгрөгийг төлөөгүй байна. Л.Мөнхбаяр нь үйл ажиллагаа явуулахад бэлэн бизнесийг худалдаж аваад Улаанбаатар хот руу булгаад авч явсан ба одоо цаашаа өөр хүнд зарсан байна. Иймээс худалдах худалдан авах гэрээний үүрэг 10,000,000 төгрөг, гэрээний 3.4-т заасны дагуу алданги 5,000,000 төгрөг, кофе чанагч машины үнэ 2,500,000 төгрөг нийт 17,500,000 төгрөгийг Л.М-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Л.М нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Миний бие Л овогтой М нь Г-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 17,500,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 2026 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл сар бүр 500,000 төгрөгөөр нийт 7,500,000 төгрөг төлнө. Үлдэгдэл 10,500,000 төгрөгийг 2026 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулах болно”  гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э шүүхэд гаргасан тайлбартаа: “...Х.Г-ийн нэхэмжлэлтэй Л.М-т холбогдох гэрээний үүрэгт 17,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн тайлбартай танилцаад хүлээн зөвшөөрч байна. Л.М нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн 2026 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл сар бүр 500,000 төгрөгөөр төлж нийт 7,000,000 төгрөг төлөхөөр, үлдэх 10,500,000 төгрөгийг 2026 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн дотор бүрэн төлж дуусгахаар хугацаа тохирсныг зөвшөөрч байна. Иймд хэргийг хуульд зааснаар хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү....гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х.Г нь хариуцагч Л.М-т холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 17,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э, хариуцагч Л.М нар нь харилцан тохиролцож хариуцагч Л.М нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд гэрээний үүрэгт 17,500,000 төгрөгийг 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн 2026 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл сар бүр 500,000 төгрөгөөр нийт 7,500,000 төгрөг, үлдэгдэл 10,500,000 төгрөгийг 2026 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн дотор бүрэн төлөхөөр тохиролцож эвлэрсэн болох нь хариуцагчийн хариу тайлбар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэргээр тогтоогдож байна. 

Зохигчид эвлэрсэн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Иймд зохигчид  эвлэрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Х.Г-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Л.М-т холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэг 17,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Л.М нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд гэрээний үүрэгт 17,500,000 төгрөгийг 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн 2026 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл сар бүр 500,000 төгрөгөөр нийт 7,000,000 төгрөг, үлдэгдэл 10,500,000 төгрөгийг 2026 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн дотор бүрэн төлөхөөр зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар  нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 245,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн  50 хувь буюу 122,725 төгрөгийг улсын орлогоос, мөн хураамжийн 50 хувь болох 122,725 төгрөгийг хариуцагч Л.М-аас тус тус гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

 

 3. Хариуцагч нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

                          

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Д.ЦЭДЭНПЭЛЖЭЭ