Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 312/ШШ2025/00197

 

 

 

 

 

2025 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 312/ШШ2025/00197

 

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг би, ******* нэхэмжлэлтэй ******* холбогдох Lexus-250 маркийн******* улсын дугаартай автомашины өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие ******* нь эхнэр ******* гэр бүлийн албан ёсны баталгаатай хамт амьдардаг. Хоёр охинтой. Гэр бүлийн маргаан сүүлийн жилүүдэд байнга гарах болж, намайг олон удаа цагдаад янз бүрийн шалтгаанаар гүтгэж гомдол өгсөөр өнөөдрийг хүрч байна. Зарим асуудалд би буруугүй болохоо нотолж чадахгүй хариуцлага хүлээсэн. Гэсэн хэдий ч гэрлэлтээ цуцлуулах асуудлыг хэн, хэн нь гаргаж байгаагүй болно. Гэрлэснээс хойш бий болсон хөрөнгүүдийг дангаараа эзэмшиж, ашиглах гэсэн эхнэр ******* хүсэлтээс болж, хэрүүл маргаан удаа дараа гарсан. 2024 оны 05 сард миний ээж ******* нь байр авах гээд чадаагүй, буцаагдсан мөнгөө надад автомашин авахад бэлэглэсэн бөгөөд уг мөнгө нь 20,000,000 төгрөг байсан. Тухайн мөнгөн дээр аас Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ-аас өгсөн 13,000,000 төгрөгийг нэмж, 30,000,000 төгрөгөөр Lexus-250 маркийн******* улсын дугаартай автомашиныг худалдан авч, эхнэр ******* нэр дээр тээврийн хэрэгслийн гэрчилгээ гаргуулсан. Тухайн тээврийн хэрэгслийг авснаас хойш уг автомашиныг надад огт хэрэглүүлэхгүй, түлхүүрийг нь огт өгөхгүй. Тухайн тээврийн хэрэгслийг жолоодох, ойр зуурын ажилд хэрэглэх гэхээр миний оруулсан мөнгийг өгч байж хэрэглэ, уна гэх байдлаар байнга маргаан үүсгэдэг, анхандаа би яагаад унах эрхгүй юм гэж муудалцдаг байсан. Мөнгийг маань өг гээд байнгын хөрөнгө оруулсан гэх 13,000,000 төгрөгөө нэхээд байсан тул цалингийн зээл авч 13,000,000 төгрөгийг нь түүнд өгсөн. Гэсэн нь энэ хөрөнгө бидний дундын хөрөнгө, чамд өгөхгүй, шүүхээр заргалдаад ав гэх зэргээр огт хэрэглүүлэхгүй өнөөдрийг хүрсэн. Гэтэл нь 2024 оны 12 сарын эхээс эхлэн зарж борлуулна гэх болсон ба Эрдэнэт зард зарна гэх зар тавьсныг хараад арга буюу шүүхэд хандаж байна. Тухайн тээврийн хэрэгсэл гэр бүлийн дундын хамтран өмчлөх хөрөнгө бөгөөд уг хөрөнгөөс өөрийн хувь хөрөнгийг эхнэр авсан атал өгөхгүй гэх тул тухайн хөрөнгийн өмчлөгчөөр ******* намайг тогтоох нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие ******* нь эхнэр болох ******* холбоотой машин өмчлөлийн тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд энэхүү асуудлаа аман байдлаар хэлэлцэж шийдвэрлэсэн тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* холбогдуулан Lexus-250 маркийн******* улсын дугаартай автомашиныг өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Нэхэмжлэгч ******* нь ******* холбоотой машин өмчлөлийн тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд энэхүү асуудлаа аман байдлаар хэлэлцэж шийдвэрлэсэн... гэх үндэслэлээр нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа талаарх хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байх тул нэхэмжлэгч ******* татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч ******* улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийн 35,100 төгрөгийг төрийн сангаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Хариуцагч ******* холбогдох Lexus-250 маркийн******* улсын дугаартай автомашиныг өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч ******* татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Нэхэмжлэгч ******* нь улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийн 35,100 төгрөгийг төрийн сангаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ