Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 312/ШШ2025/00190

 

 

 

 

 

2025 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 312/ШШ2025/00190

 

 

 

 

 

 

 

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг би, хүсэлт гаргагч ******* ******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч ******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: 2021 оны 9 сард миний том хүүгийн багийн найз ******* миний өмчлөлийн Солонгос улсад үйлдвэрлэсэн бага оврын ачааны Портер маркийн машиныг хадлангаа авахад хэрэглээд ирье гээд аваад явсан юм. Ингээд хэсэг хугацаанд алга болсон. Би машинаа нэхэхэд Энэ машиныг чинь худалдаж авъя одоо 600 000 төгрөг өгье, үлдсэнд нь 2 тугалтай үнээ өгье гэсэн. 2022 оны зун болоод үхрээ авъя гэхэд үнээ чинь 5 болсон, нэг үхэр нь тугалсан шүү гэсэн за одоо тугалтай үхрээ авъя гэхэд шүлхий өвчин гарсан эгч минь /найз минь/ энэ жил худлаа боллоо үхэр гаргахгүй ирэх жил аваарай эгч өсгөж өгч байгаа битгий санаа зов асуудалгүй гээд би за хүүгийн минь найз багадаа ирж очдог байсан тул итгэсэн. Жич 2023 он хавар үхрээ авий таньдаг айлд тавина гээд хэлчихсэн байгаа одоо машинтай очиж авий гэхэд ах эгч дээр байгаа нөгөөдүүл маань холбогдохгүй байна, хадландаа явсан, нүүж байгаа, хүүхэд нь өвчсөн гээд олон янзын шалтаг тоочих болсон. За одоо ******* минь наа тугалтай үхэр чинь худлаа боллоо тэрний оронд ерөөсөө мөнгийг нь өг гэхэд арай хийж утасдуулж, ойр ойрхон залгаж байж 2023 оны 10 сард 1 500 000 мянган төгрөг авсан. Сүүлдээ утсаа авахаа ч байсан. Хаягаа өөрчилсөн. Найз нөхдийн итгэлцлээс нь болж хүүтэйгээ маргалдах хэмжээнд хүртэл орсон. ******* овогтой ******* нь найз нөхөд, эгч дүүс гэсэн давуу байдал ашиглан миний итгэлийг эвдэж тухайн авто машиныг залилсан гэж үзэж байна. Иймд ******* эрэн сурвалжилж хаягийг тодруулах болон иргэн намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хүсэлт гаргагч ******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: ******* би иргэн ******* эрэн сурвалжлах хүсэлт гаргасан уг хүсэлтээсээ татгалзаж байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч ******* нь ******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан ба уг хүсэлтээсээ татгалзаж байгаа талаарх хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байх тул түүний татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Хүсэлт гаргагч ******* улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийн 35,100 төгрөгийг төрийн сангаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Хүсэлт гаргагч ******* ******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлтээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Хүсэлт гаргагч ******* улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийн 35,100 төгрөгийг төрийн сангаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ