Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 128/ШШ2024/0824

 

 

      Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

         баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

          Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Ганзориг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Түмэндэмбэрэл, нэхэмжлэгч Э.Б******* /цахимаар/, хариуцагч Г.Б*******/цахимаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У /цахимаар/ нарыг оролцуулан, Э.Бн нэхэмжлэлтэй, Налайх дүүргийн Сонгуулийн хороо, Налайх дүүргийн Сонгуулийн хорооны даргад тус тус  холбогдох захиргааны хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдааныг тус шүүхийн 2 дугаар танхимд нээлттэй хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э.Б******* урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “Нэгэнт Сонгуулийн дүн гарсан учир нэхэмжлэлээсээ татгалзаж байна” гэв.    

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Тус шүүх нэхэмжлэл гаргагч Э.Б*******эс, “Монгол Ардын намаас нэр дэвшигчдийг бүртгэсэн тухай Налайх дүүргийн Сонгуулийн хорооны тогтоолын 1 дүгээр тойрогт нэр дэвшигчээр Г******* Б*******, А******* Т******* нарыг бүртгэсэн хэсгийг хүчингүй болгуулах”-г хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авч, тус шүүхийн шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн ******* дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.

 

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “...нэхэмжлэгч нь ...нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах, ...эрхтэй”, 66 дугаар зүйлийн 66.1-д “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно” 66.2-т “Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ ...шүүх хуралдааны явцад нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзвал шүүх хуралдааны ажиллагааг дуусгаж, тэмдэглэлд тусгана” гэж тус тус заажээ.

 

3.Тус хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Э.Б******* 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн урьдчилсан хэлэлцүүлэгт нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг гаргаж, нэхэмжлэлээсээ татгалзсаны улмаас үүсэх үр дагаврыг ойлгож байгаагаа илэрхийлсэн тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

4.Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5-д заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан тохиолдолд нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгчид Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол уг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ алдах, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй талаар тайлбарлаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний үр дагаврыг танилцуулж, холбогдох баримтыг хэрэгт хавсаргасан болохыг тэмдэглэж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Э.Бн нэхэмжлэлтэй, Налайх дүүргийн Сонгуулийн хороо, Налайх дүүргийн Сонгуулийн хорооны даргад тус тус  холбогдох “Монгол Ардын намаас нэр дэвшигчдийг бүртгэсэн тухай Налайх дүүргийн Сонгуулийн хорооны тогтоолын 1 дүгээр тойрогт нэр дэвшигчээр Г******* Б*******, А******* Т******* нарыг бүртгэсэн хэсгийг хүчингүй болгуулахшаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Э.Бн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

3.Шүүгчийн захирамжийн хувийг хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарт мэдэгдэж, гардуулахыг шүүгчийн туслах М.Мөнхбатад даалгасугай.

4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар нэхэмжлэгч нь уг нэхэмжлэлийн шаардлагаар дахин нэхэмжлэл гаргах болон шүүгчийн энэхүү захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

                     ШҮҮГЧ                                 А.ГАНЗОРИГ