| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 142/2025/00038/И |
| Дугаар | 312/ШШ2025/00189 |
| Огноо | 2025-02-03 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 312/ШШ2025/00189
| 2025 оны 02 сарын 03 өдөр | Дугаар 312/ШШ2025/00189 |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг би, Жимобайл ХХК-ийн нэхэмжлэлтэй ******* холбогдох 583,805.16 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Жимобайл ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* нь 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдөр манай компанитай ******* тоот Гар утас төхөөрөмж, зээлээр худалдан авах гэрээ байгуулан Самсунг А13 загварын гар утас, ******* дугаарын хамт багц үйлчилгээг урьдчилгаа төлбөргүйгээр 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүртэл 12 сарын хугацаанд сар бүр 79,000 төгрөг төлөх нөхцөлөөр зээлээр худалдан авсан. Гэвч ******* нь сар бүрийн хуваарьт төлөлтийг төлөлгүй гэрээний үүргээ биелүүлэхээс сайн дураар зайлсхийж 389,094.77 мөнгөний үлдэгдэл төлбөртэй байгаа болно. Иймд багцын үлдэх төлбөр 389,094.77 мөнгө, гэрээний 3.4-т заасан гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 алданги 194,710.39 мөнгө нийт 583,805.16 мөнгийг *******ээс гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Жимобайл ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага 583,805.16 төгрөгийг бүрэн төлж биелүүлсэн. Иймд ******* холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Жимобайл ХХК нь хариуцагч ******* холбогдуулан 583,805.16 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Нэхэмжлэгч Жимобайл ХХК нь ******* нь нэхэмжлэлийн шаардлага 583,805.16 төгрөгийг бүрэн төлж биелүүлсэн... гэх үндэслэлээр нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа талаарх хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байх тул нэхэмжлэгч Жимобайл ХХК-ийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Жимобайл ХХК улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18,165 төгрөгийн 9,082.5 төгрөгийг төрийн сангаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч ******* холбогдох 583,805.16 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч Жимобайл ХХК татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Нэхэмжлэгч Жимобайл ХХК-ийн нь улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18,165 төгрөгийн 9,082.5 төгрөгийг төрийн сангаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ