Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 312/ШШ2025/00188

 

 

 

 

 

2025 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 312/ШШ2025/00188

 

 

                       

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг би, Омни капитал ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй******* холбогдох 700,179 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Омни капитал ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* овогтой ******* 2024 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 18819 тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн. 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 620,000 төгрөгийг 60 хоногийн хугацаатай 4.9 хувийн хүүтэй ******* тоот зээл, зээлийг Хаан банк дахь ******* тоот дансанд зээлдэгч ******* нь шилжүүлэн авсан. Хариуцагч ******* нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, ******* тоот зээл 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдөр дууссан тул *******аас нийт 700,179 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Омни капитал ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага 700,179 төгрөгийг бүрэн төлж биелүүлсэн. Иймд******* холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Омни капитал ББСБ ХХК нь хариуцагч******* холбогдуулан 700,179 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Нэхэмжлэгч Омни капитал ББСБ ХХК нь ******* нь нэхэмжлэлийн шаардлага 700,179 төгрөгийг бүрэн төлж биелүүлсэн... гэх үндэслэлээр нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа талаарх хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байх тул нэхэмжлэгч Омни капитал ББСБ ХХК-ийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Омни капитал ББСБ ХХК улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21,355 төгрөгийн 10,677.5 төгрөгийг төрийн сангаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Хариуцагч******* холбогдох 700,179 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч Омни капитал ББСБ ХХК татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Нэхэмжлэгч Омни капитал ББСБ ХХК-ийн нь улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21,355 төгрөгийн 10,677.5 төгрөгийг төрийн сангаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ