| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 142/2025/00020/И |
| Дугаар | 312/ШШ2025/00187 |
| Огноо | 2025-02-03 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 312/ШШ2025/00187
| 2025 оны 02 сарын 03 өдөр | Дугаар 312/ШШ2025/00187 |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг би,
Нэхэмжлэгч: орхон аймаг Баян-Өндөр сум *******-р баг Хүрэнбулаг ******* хороолол *******-р байр ******* тоотод оршин суух ******* овогт ******* ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг ******* тоотод оршин суух, овогт /РД:ФБ79112*******61/-д холбогдох
13,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 202******* оны 12 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, 202******* оны 12 дугаар сарын 2*******-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 202******* оны 05 дугаар сарын 09-ны өдөр Хаан банкны данснаас 1,500,00 төгрөг, 202******* оны 11 дүгээр сарын 07-нд Капитрон банкны данснаас 20,000,000 төгрөгийн зээлийг хаасан. Иймд 13,00,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Я.*******ын нэхэмжилж байгаа 13,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 2025 оны 02 дугаар сарын 15-нд *******,000,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 15-нд *******,000,000 төгрөг, 2025 оны 0******* дугаар сарын 15-нд *******,000,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 15-нд 1,000,000 төгрөгөөр тус тус төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Я.******* нь хариуцагч 13,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч төлөхийг хүлээн зөвшөөрч, уг мөнгийг 2025 оны 02 дугаар сарын 15-нд *******,000,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 15-нд *******,000,000 төгрөг, 2025 оны 0******* дугаар сарын 15-нд *******,000,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 15-нд 1,000,000 төгрөгөөр тус тус төлж барагдуулна гэх тайлбараа шүүхэд ирүүлсэн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Я.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 233,950 төгрөгийн 116,975 төгрөгийг төрийн сангаас, хариуцагч улсын тэмдэгтийн хураамж 116,975 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Я.*******ын нэхэмжлэлийн шаардлага 13,000,000 төгрөгийг хариуцагч төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.5, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Я.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 233,950 төгрөгийн 116,975 төгрөгийг төрийн сангаас, хариуцагч улсын тэмдэгтийн хураамж 116,975 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Я.*******од олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
*******.Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ