Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 312/ШШ2025/00186

 

 

 

 

 

2025 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 312/ШШ2025/00186

 

 

 

 

 

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг 1-р хороо ******* өөрийн байранд байрлах Жимобайл ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт баг Толгод ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*******/-д холбогдох

 

2,403,467.18 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Жимобайл ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.******* нь 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр манай компанитай тоот "Гар утас төхөөрөмж, зээлээр худалдан авах гэрээ байгуулан Самсунг АЗЗ загварын гар утас, дугаарын хамт багц үйлчилгээг урьдчилгаа төлбөргүйгээр 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүртэл 12 сарын хугацаанд сар бүр 138,000 төгрөг төлөх нөхцөлөөр зээлээр худалдан авсан. Гэвч Д.******* нь сар бүрийн хуваарьт төлөлтийг төлөлгүй гэрээний үүргээ биелүүлэхээс сайн дураар зайлсхийж 1,602.311.45 мөнгөний үлдэгдэл төлбөртэй байгаа болно. Иймд Д.*******аас багцын үлдэх төлбөр 1,602.311.45 төгрөг, алданги 801,155.73 төгрөг, нийт 2,403.467.18 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Жимобайл ХХК-ийн нэхэмжилж байгаа 2,403,467.18 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 2025 оны 02 дугаар сарын 25-нд 400,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 25-нд 400,000 төгрөг, 2025 оны 04 дугаар сарын 25-нд 400,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 25-нд 400,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 25-нд 400,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 25-нд 403,467.18 төгрөгөөр тус тус төлж барагдуулна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Жимобайл ХХК нь хариуцагч Д.*******аас 2,403,467.18 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Д.******* төлөхийг хүлээн зөвшөөрч, уг мөнгийг 2025 оны 02 дугаар сарын 25-нд 400,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 25-нд 400,000 төгрөг, 2025 оны 04 дугаар сарын 25-нд 400,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 25-нд 400,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 25-нд 400,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 25-нд 403,467.18 төгрөгөөр тус тус төлж барагдуулна гэх тайлбараа шүүхэд ирүүлсэн байна.

 

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Жимобайл ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 53,406 төгрөгийн 26,703 төгрөгийг төрийн сангаас, хариуцагч Д.*******аас улсын тэмдэгтийн хураамж 26,703 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Жимобайл ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 2,403,467.18 төгрөгийг хариуцагч Д.******* төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Жимобайл ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 53,406 төгрөгийн 26,703 төгрөгийг төрийн сангаас, хариуцагч Д.*******аас улсын тэмдэгтийн хураамж 26,703 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ