Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 312/ШШ2025/00185

 

 

 

 

 

2025 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 3*******2/ШШ2025/00*******85

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг ******* ******* хороонд байрлах Мобиком корпораци ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Их залуу овоот******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД:ФА7904*******070/-д холбогдох

 

788,922 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны *******2 ******* сарын 26-ны өдөр хүлээн авч, 2024 оны *******2 дугаар сарын 3*******-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Мобифинанс ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч нь манай Үйлчилгээний нөхцөл-ийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган ******* тоот гэрээ байгуулан дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг мөн Гар утас, төхөөрөмж худалдах, худалдан авах нэмэлт гэрээ байгуулан Samsung A04s утсыг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн. Иймд хариуцагчаас зээлээр худалдан авсан гар утасны төлбөрт 594,879 төгрөг, торгуулийн үлдэгдэл төлбөрт 43,267 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрт *******50,776 төгрөг, нийт 788,922 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Мобиком корпораци ХХК-ийн нэхэмжилж байгаа 788,922 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 2025 оны 02 дугаар сарын 20-нд 250,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 20-нд 250,000 төгрөг, 2025 оны 04 дугаар сарын 20-нд 288,922 төгрөгөөр тус тус төлж барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК нь хариуцагч Б.*******аас 788,922 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Б.******* төлөхийг хүлээн зөвшөөрч, уг мөнгийг 2025 оны 02 дугаар сарын 20-нд 250,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 20-нд 250,000 төгрөг, 2025 оны 04 дугаар сарын 20-нд 288,922төгрөгөөр тус тус төлж барагдуулна гэх тайлбараа шүүхэд ирүүлсэн байна.

 

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23,485 төгрөгийн **************,742.5 төгрөгийг төрийн сангаас, хариуцагч Б.*******аас улсын тэмдэгтийн хураамж **************,742.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 ******* зүйлийн 74.2, *******23 дугаар зүйлийн *******23.*******-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

*******. Нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 788,922 төгрөгийг хариуцагч Б.******* төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 ******* зүйлийн 74.5, 57 дугаар зүйлийн 57.*******-д зааснаар нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23,485 төгрөгийн **************,742.5 төгрөгийг төрийн сангаас, хариуцагч Б.*******аас улсын тэмдэгтийн хураамж **************,742.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ