| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Л.Батжаргал |
| Хэргийн индекс | 138/2024/01155/И |
| Дугаар | 309/ШШ2025/00011 |
| Огноо | 2025-01-06 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 06 өдөр
Дугаар 309/ШШ2025/00011
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Батжаргал би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, байрлах, ******* регистрийн дугаартай, “******* ******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорнод аймаг, оршин суух, ******* регистрийн дугаартай, *******ы *******т холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 734,809 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 7102108687 тоот Цахим зээлийн гэрээний үүрэгт ...нийт 734,809 төгрөгийг хариуцагч Б.*******ээс гаргуулах гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: “******* ******* ББСБ” ХХК-аас Б.******* /*******/-т холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Энэхүү маргаантай холбоотой өмнө нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарсан байх тул шүүхэд гаргасан дээрх нэхэмжлэлээс татгалзаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК нь хариуцагч Б.*******т холбогдуулан “зээлийн гэрээний үүрэгт 734,809 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь “...энэхүү маргаантай холбоотой өмнө нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарсан” гэх үндэслэлээр шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байна.
Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 758 дугаар зүйлийн 758.1, 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК нь хариуцагч Б.*******т холбогдуулан гаргасан “зээлийн гэрээний үүрэгт 734,809 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22,187 төгрөгийн 50 хувь болох 11,093 төгрөг 50 мөнгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлогоос 11,093 төгрөг 50 мөнгийг гаргуулж нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ