Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 86

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Лхагвасүрэн,

Улсын яллагч М.Эрдэнэзаяа,

Шүүгдэгч Г.М, түүний өмгөөлөгч М.Алтанцэцэг /ҮД:1118/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Г.Мд холбогдох 1706018670398 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсьн иргэн, Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд 1994 оны 12 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг, 30 дугаар гудамжны 18 тоотод оршин суух, Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 200 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 3 сарын хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 196 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ял шийтгүүлж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 3 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн ялын зарим хэсэг 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, эдлэх ялыг нийт 4 жилийн хорих ялаар тогтоосон, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 989 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын баривчлах ял шийтгүүлж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 3 жил 8 сар 14 хоногийн хорих ял дээр энэ тогтоолоор оногдуулсан ялын зарим хэсэг 1 сарын баривчлах ялыг нэмж нэгтгэн, эдлэх ялыг нийт 3 жил 9 сар 14 хоногийн хорих ялаар тогтоосон, 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 1 жил 9 сар 18 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлж сулласан, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 560 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлсэн, Баатад овогт Ганболдын Г.М /РД:ЛЮ94122818/,

 

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

            Г.М нь 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн түр саатулах байранд цагдаагийн алба хаагч Б.Алдарын ажил үүргээ биелүүлэхтэй холбогдуулж хүч хэрэглэн эсэргүүцсэн, улмаар Б.Алдарын бие махбодид хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Мийн өгсөн: “... Тухайн өдөр 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр шүүх хуралдаанд оролцохоор тус шүүхийн саатуулах өрөөнд байсан. Тэгээд миний шээс хүрээд 00-н өрөө орох хүсэлтээ тавьсан. Намайг Энхтайвантай цуг 00-н өрөө рүү оруулсан. Тэгтэл хохирогч Алдар намайг шээж байхад шууд татаад унагаасан. Тэгээд би босож ирэхэд намайг хавирч унагаасан. Би унахдаа хохирогчийн мөрдөсөөс татаж урсан. Тэгээд Болд цагдаа ирж хохирогч бид хоёрыг салгасан. Намайг буланд зогсож байтал Алдар цагдаа ирээд намайг 2-3 удаа өшиглөсөн. Алдар цагдаа намайг цохих гэж байна гэж бодоод тохойгоо өргөтөл Алдар цагдаагийн хамар цохигдсон” гэх мэдүүлэг,

 

Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх.5/,

Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх.11/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Б.Алдарын өгсөн: “Би ахлагч Ууганбаяр, дэд ахлагч Түвшинжаргал, Болдбаатар нартай 2017 оны 09 дүгээр сарын 13-ний өдөр цагдан хорих 461 дүгээр ангиас 10 шүүгдэгчийн хуяглан Баянзүрх дүүргийн шүүх дээр авчирсан бөгөөд 10 шүүгдэгчийн дунд явсан. Эрүүгийн хуулийн 145.4 дахь хэсэгт заасан зүйл ангиар шүүхээр орж байгаа Г.Мөнххүслэн нь шээх хүсэлт тавьсан бөгөөд дэд ахлагч Болдбаатар нь 00-ийн өрөө оруулж шээлгүүлсэн. Дараа нь камерт оруулаад байж байхад 1 цагийн дараа дахиад шээе гэж Г.Мөнххүслэн хүссэн бөгөөд дахин дахин бие засүулах боломж алга гэхэд камер дотор эрхтэнээ гаргаад энд чинь шээнэ шүү намайг шээлгэ банди минь гэж намайг хэлсэн. Тэгээд камерт нь байсан хүмүүс наадахаа шээлгэ дотор шээх гээд байна гэж хэлэхээр нь дэд ахлагч Болдбаатар нь 00-ийн өрөө рүү нэг шүүгдэгчийн хамт аваад явсан. Шүүгдэгч Г.Мөнххүслэн нь 00-ийн өрөө ороод 10-аад минут болсон бөгөөд гайхаад очоод шээж дууссан бол гар гэхэд шээх миний эрх банди минь гэж хэлсэн. Тэгээд 00-ийн хаалга онгойлгоод гаргах гэхэд гаргахгүй эсэргүүцсэн. Тэгэхээр нь энгэрийн захнаас нь татаад гаргахад зүүн гарын алга хэсгийг хазсан. Шүүгдэгчийг гавлах гэхэд эсэргүүцэл үзүүлсэн. Би дээрээс шүүхийн офицер цагдаагийн дэслэгч Отгон-Эрдэнийг утсаар дуудаж байхад дэд ахлагч Болдбаатартай зууралдаж байгаад намайг ирээд хамар луу цохиод би бол шийдсэн хулгайч шүү ямар ч ялнаас айхгүй гэж хэлсэн. Тэгээд Мөнххүслэн нь камерын хүмүүст хандаж хаалга онгойлговол манайхан дайраарай гэж хэлсэн. 5 минутын дараа Отгон-Эрдэнэ орж ирээд байдлыг намжаагаад камерт байгаа шүүгдэгч нарт болсон явдалын талаар тайлбарлаж хэлсэн. Би хэлтсийн дарга, ахлах нартаа мэдэгдээд Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс дээр ирсэн. Миний биед хамар хугарсан, зүүн нүд хавдсан, зүүн гар гэмтсэн, хүзүү урагдсан. Миний дүрэмт хувцасны мөрдөн тасарсан. Хувцас руу өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх.15-16/,

“Г.М өмнө нь шүүх хуралд ирж түр саатуулах байранд байхдаа байнга л өөдөөс хэг ёг хийж шаардлага эсэргүүцдэг байсан. Яллагдагчийг хуяглан хүргэх, албадан ирүүлэх, эрэн сурвалжлах ажиллагаа явуулах журмын 2.23-т зааснаар “Хуяглан хүргэх ажиллагаанд яллагдагч, шүүгдэгчийг хооронд нь болон гадаад орчинтой харьцахыг хориглох бөгөөд тэдний харах орчинг хязгаарлаж болно” гэсний дагуу шүүгдэгч нарыг хоорондоо ярихгүй байх шаардлага тавихад “чиний амаар ярьж байгаа биш” гэж эсэргүүцдэг байсан. 2017 оны 09 дүгээр сарын 13-ний өдөр Г.М нарын 10 орчим шүүгдэгч нарыг Цагдан хорих 461-р ангиас Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн түр саатуулах байранд авчирсан. Камерт оруулахаас өмнө бүх шүүгдэгч нарыг бие засуулсан. 30-40 минутын дараа Г.М дахиж бие засах хүсэлт тавьсан. Тухайн үед би цагдаа, цагдаагийн дэд ахлагч У.Болдбаатарын хамт 2-лаа байсан болохоор аюулгүй байдлаа хангах үүднээс камерыг онгойлгох боломжгүй болсон. Тэгээд би “саяхан бие засуулсан, одоо бие засуулахгүй, шүүх хуралд орохоос өмнө бие засуулна” гэж хэлэхэд Г.М “би камер дотор шээлээ шүү, харж бай” гээд бэлэг эрхтэнээ гаргасан. Би болих шаардлага тавихад Г.М буланд очоод бие засах гэж байгаа маягтай цаашаа хараад зогсоод байсан. Би боль гэхэд хэл амаар доромжлоод байсан. Цуг камерт байсан хүмүүс “энэ хүн дотор шээх гээд байна, гаргаж бие засуулаачээ” гэж орилоод байсан. Цагдаа, дэд ахлагч У.Болдбаатар надаас зөвшөөрөл авалгүй Г.М болон Энхтайван 2-г камераас гаргаад ариун цэврийн өрөөнд оруулсан байсан. Би Болдбаатарт “чи надаас зөвшөөрөл авах ёстой, аюулгүй байдал алдагдуулж байна, 10 орчим шүүгдэгчийн эсрэг 2-лаа байна” гэж хэлсэн. Өөр цагдаа нарыг орж ирсний дараа бие засуул гэсэн утгаар хэлсэн юм. Би ариун цэврийн өрөөний хаалга татахад Г.М бие засаагүй зүгээр зогсож байхаар нь би “гар” гэж хэлсэн. Г.М чадахгүй” гээд доромжилсон үг хэлэхээр нь татаж ариун цэврийн өрөөнөөс гаргасан. Тэгэхэд Г.М өөдөөс зууралдаж байгаад мөрдөс урсан. Мөн зүүн гарнаас хазсан. Энэ үед Болдбаатар дундуур орж Г.Мийг салгасан. Би офицер, цагдаагийн дэслэгч Отгон-Эрдэнэ рүү утсаар залгаж “цагдаа нар түр саатуулах байранд оруулаач” гэж ярьж байхад Г.М миний ард ирсэн байсан. Эргээд харахад Г.М миний нүүрэнд гараараа 1 удаа цохьсон. Болдбаатар Г.Мийг барьж дийлээгүй чирэгдэж ирсэн байсан. Дүгнэлт дээрх зүүн нүдний зовхи болон хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нурууны таславчийн муруйлт гэмтлийг Г.М гараараа цохих үедээ учруулсан. Хүзүүний баруун урд доод хэсэгт зулгаралт гэмтлийг анх ариун цэвэрийн өрөөнөөс татаж гаргах үед зууралдаж байхдаа учруулсан. Зүүн гарын алганы зулгаралт гэмтлийг хазаж учруулсан. Зүүн доод араа шүдний ирмэг эмтэрсэн гэмтэл нь Г.Мд цохиулах үед шүд зуугдаж учирсан. Албаны шалгалтыг ШШАБХХ-ийн ХХАИТ-ийн дарга, цагдаагийн хошууч Т.Баярсайхан явуулж мэдээг ЦЕГ-т хүргүүлсэн. Албаны шалгалт явуулахдаа камерыг шүүж үзэхэд миний цохиулж байгаа үеийн бичлэг байхгүй байсан. Түр саатуулах байрны үүдний хэсэг гэрэлтүүлэг муутай байсан учир камерт болсон асуудал хүнд харагдахаар бичигдээгүй байсан. Би тухайн үед Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн инженерт бичлэгийг хадгалах хүсэлт тавьсан боловч файл нь нээгдээгүй. Түр саатуулах байрны камерын бичлэг 7 хоног хадгалдаг учир одоо шүүх боломжгүй...” гэх мэдүүлэг /хх.17/,

 

Мөрдөн байцаалтад гэрч А.Болдбаатарын өгсөн: “... Шүүхийн байранд авчирсан даруйд шүүгдэгч нарыг ээлж ээлжээр бие засуулаад саатуулах байранд оруулсан. Саатуулах байранд оруулснаас хойш 1 цаг гарангийн дараа саатуулах байранд байсан шүүгдэгч Мөнххүслэн “бие засмаар байна” гэж хүсэлт тавьсан. Б.Алдар “саяхан бие засуулсан, цаг хугацаатай бие засуулна” гэж хэлэхэд шүүгдэгч Мөнххүслэн “би бие засна, хаана идэж уух, бааж шээхээ заалгуулахгүй шүү, пизда минь” гэж хэл амаар доромжилж, маргаан үүсгэсэн. Б.Алдар “хүн болгоныг хэлсэн цагт нь бие засуулах журам байхгүй, тодорхой цаг хугацааны дараа бие засуулна” гэхэд Мөнххүслэн өөрийн бэлэг эрхтэнээ гаргаж бариад “энэ камерт чинь шээлээ” гэж хэлсэн. Тэгээд маргаан эхэлсэн. Маргаан дунд хэн, юу гэж хэлсэн талаар одоо сайн санахгүй байна. Мөнххүслэн цуг байранд байсан бусад 8 эрэгтэй шүүгдэгч нарыг турхирч, эмх замбараагүй байдал үүсэх шинжтэй болж эхэлсэн. Тийм учир байдлыг намжаах зорилгоор Мөнххүслэнг бие засуулахаар камераас гаргах болоход шүүгдэгч Энхтайван бие засахаар цуг камераас гарсан. Алдар бид 2 дээрх 2 шүүгдэгчийг харгалзаж ариун цэврийн өрөөнд оруулсан. 5-10 минутын хугацаа өнгөрөхөд 2 шүүгдэгч ариун цэврийн өрөөнөөс гарч ирэхгүй байхаар нь Б.Алдар хаалгыг онгойлгоход Энхтайван бие зассан шинжтэй, Мөнххүслэн бэлэг эрхтнээ бариад “би бие засаагүй байна, тааваараа шээмээр байна” гэж хэлсэн. Б.Алдар “бие засвал засах хугацаа өнгөрсөн, бие засахгүй бол гар” гэж шаардлага тавихад Мөнлхүслэн “би хурдан удаан шээхээ чамаар заалгахгүй, би тухтай шээмээр байна” гэж хэлсэн. Б.Алдар шаардлагаа үргэлжлүүлээд Мөнххүслэнг ариун цэврийн өрөөнөөс гаргасан. Энхтайван өөрөө дагаж гарч ирсэн. Мөнххүслэн ариун цэврийн өрөөнөөс гарсны дараа Б.Алдарын биед халдаж мөрдөсийг нь урж, зүүн гарын алганаас хазсан. Би Энхтайваныг холдуулж, Г.Мэнг Б.Алдараас салгасан. Энэ үед Мөнххүслэн камерт байсан шүүгдэгч нар руу та нар гараад ир, гарч ирээд цуг алалцах зоригтой пизда байна уу” гэж хашгирсан. Тэгэхэд камер дотроос “та нар пизданууд яаж байна” гэж орилоод хаалга тачигнаж дуугарсан. Хэн орилж хаалга цохиж өшиглөсөн талаар хараагүй. Би Мөнххүслэнг гавлах гэхэд “намайг гавлах юм бол би энэ хулгайчуудаар хаалгыг чинь цөмлүүлээд гаргаж ирнэ шүү” гэж сүрдүүлсэн. Хүч хэрэглээд гавлавал асуудал даамжирч ноцтой байдалд хүрэх байсан учир Мөнххүслэнг гавлахаа болиод зүгээр барьж холдуулсан. Энэ үед Мөнххүслэн намайг давуулаад миний хойно зогсож байсан Алдарын нүүрэнд гараараа цохьсон. Би Мөнххүслэнгийн гарыг нь барьж хөдөлгөөнийг хорьсон. Ингэж байхад гаднаас шүүхийн байрны хамгаалалтын офицер, д/ч Отгон-Эрдэнэ орж ирээд надтай нийлээд Мөнххүслэн, Энхтайван 2-г камерт буцааж хийсэн. Алдарын хамарнаас маш их цус гараад тогтохгүй байсан. Камерт орсны дараа Мөнххүслэн камерын хаалгыг толгойгоороо мөргөөд “би цусаа гаргачихъя” гээд байсан. Мөнххүслэн өөрөө Б.Алдарыг цохиж цусыг нь гаргасан учир өөрийнхөө цусыг гаргах гээд хаалга мөргөөд байсан байх... Маргаан эхэлж Мөнххүслэн Алдарыг цохих үед би болон шүүгдэгч Энхтайван нар харж байсан. Бусад шүүгдэгч нар камертаа байсан учир харах боломжгүй ба юу болсон талаар сонсох боломжтой байсан. Камерт Мөнххүслэнгийн хэрэг хам 3 шүүгдэгч болон бусад шүүгдэгч нар байсан. Нэрийг нь одоо мэдэхгүй байна... Ариун цэврийн өрөөнөөс гарсны дараа Мөнххүслэн Алдар руу дайрч мөрдөсийг нь урж, гарыг нь хазсан. Би Мөнххүслэнг холдуулсны дараа Мөнххүслэн Алдар руу юм ярьж байгаад намайг давуулж гараараа 1 удаа нүүрэнд нь цохьсон. Өөр зодоон болоогүй. Алдар шүүгдэгч Мөнххүслэнгийн биед гар хүрээгүй. Өөр зодоон цохион хийсэн хүн байхгүй. Мөнххүслэнгийн биед гэмтэл учраагүй. ЦЕГ-ын Ёс журмын эргүүл ирж шалгалт явуулахдаа Мөнххүслэнтэй уулзсан. Мөн а/х Ганпүрэв асуудал болсны дараа камерт ороод шүүгдэгч нарын хажууд Мөнххүслэнгийн биед учирсан гэмтлийг шалгахаар өөрөөр нь хувцсыг тайлуулахад гэмтэл байгаагүй талаар хэлсэн  ба цуг байсан шүүгдэгч нар ч харсан...” гэх мэдүүлэг /хх.18-19/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Г.Цэнд-Аюушийн өгсөн: “2017 оны 09 дүгээр сарын 13-ний өдөр 9 эрэгтэй шүүгдэгч нарын хамт цагдаагийн хамгаалалт доор ШШГЕГ-ын Цагдан хорих 461-р ангиас 08 цаг 00 минутын үед явсан. 09 цаг 00 миунтын үед Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд очоод саатуулах байранд оруулсан. Би ганцаараа эмэгтэйчүүдийн камерт орсон. Бусад 9 хүнийг цугт нь эрэгтэйчүүдийн камерт оруулсан. Камерт орсоноос хойш 1 цаг орчимын дараа эрэгтэйчүүдийн камераас “бие засъя, бид нарт эрх байгаа” гэхэд цагдаа нар “хэзээ бие засахыг чинь бид нар мэднэ” гэж хэлсэн. Үүнээс болоод маргаан үүссэн. Эрэгтэйчүүдийн камер болон эмэгтэйчүүдийн камер нь хоорондоо бие биенээ харах боломжгүй, сонсох боломжтой байдаг юм. Маргаж байгаад цагдаа нар эрэгтэйчүүдийн камераас өндөр болон намхан 2 залууг бие засуулахаар ариун цэврийн өрөөнд авчирсан. Ариун цэврийн өрөө эмэгтэйчүүдийн камерын хажууд байдаг болохоор бүх зүйлийг харах боломжтой болсон. 2 шүүгдэгч ариун цэврийн өрөөнд орсны дараа 3 минут орчмын дараа өндөр шар цагдаа ариун цэврийн өрөөнд араас нь ороод намхан залууг заамдаад гаргаж ирсэн. Өндөр цагдаа заамдаж хананд шахаж бооход намхан шүүгдэгч газар унасан. Унах үедээ эрэгтэйчүүдийн ариун цэврийн өрөөний хаалгыг хөлөөрөө хаасан. Тэгэхэд эрэгтэйчүүдийн ариун цэврийн өрөөн дотор үлдсэн өндөр шүүгдэгч “болио битгий маргаад бай” гэж намхан шүүгдэгчид хандаж хэлсэн. Намхан шүүгдэгч газраас босож ирээд өндөр цагдаатай маргаад барьцалдсан. Тэгэхэд цаанаас бор намхан цагдаа ирээд тэр 2-г салгасан. Намхан шүүгдэгч “би хийсэн хэрэгтээ буруугаа хүлээгээд энд ирсэн байна, чи төрийн хувцасны гол болоод намайг доромжлох хэн юм бэ, надад эргэлт тойролт байдаггүй, миний 70 нас гарсан ээжийг Дорнодоос ирэхэд чи уулзуулаагүй биздээ” гээд өндөр цагдаа руу дайрсан. Өндөр цагдаа “чи хоолыг нь цуслаа биздээ” гэсэн. Намхан шүүгдэгч би чиний гэрээс очиж хоол идээгүй, би өөрт өгсөн хоолоо идсэн гэж хэлээд маргаж байхад өндөр цагдаа намхан шүүгдэгчийн толгойд нь гараараа цохьсон. Тэгэхэд намхан шүүгдэгч бор намхан цагдааг түлхээд өндөр цагдаа руу хараал хэлээд дайрсан. Тэр 3 чаргууцалдаад коридороор явж байхад намхан шүүгдэгч өндөр цагдаагийн нүүрэнд цохьсон. Өндөр цагдаагийн хамарнаас цус их гарсан ба өндөр цагдаа цусаа гоожуулаад яваад байсан. Намхан цагдаа намхан шүүгдэгчийг гавлах гэхэд “яасан гэж намайг гавлах гээд байгаа юм бэ, би гавлуулах юм хийгээгүй” гэж хэлсэн. Өндөр цагдаа цохиулсаны дараа хэрэг дээр чинь хэрэг нэмүүпнэ, чи гавлуулахгүй хаа явдаг юм гэж хэл амаар дайрч байсан. Намхан шүүгдэгч өөдөөс нь хараал хэлээд хэл амаар доромжилж маргаан хийж байсан. Тэгэхэд намхан шүүгдэгчийг камерт гавлахгүй оруулсан. Өндөр шүүгдэгч энэ явдалд огт оролцоогүй. Ариун цэврийн өрөөнөөс гараад ирэхэд нь цаашаа эрэгтэйчүүдийн камерын тийшээ явуулсан. Өндөр цагдаагийн мөрдөс болон товч хувцаснаас нь салаад эмэгтэйчүүдийн камерт орж ирсэн байсаныг хараад өндөр цагдааг дуудан хүлээлгэж өгсөн... Эхлээд бие засах, засуулахгүй гэдгээс болж маргаан эхэлсэн. Маргаж байгаад намхан шүүгдэгч буюу Мөнххүслэн болон өндөр шүүгдэгч 2-г бие засуулах гээд ариун цэврийн өрөөнд оруулсан. Тэгээд удаагүй араас нь өндөр цагдаа буюу Алдар ариун цэврийн өрөөнд орсон. Тэгээд Мөнххүслэнг заамдан гаргаж ирээд боож унагаасан. Мөнххүслэн босож ирээд хоорондоо зууралдсан. Тэгэхэд намхан цагдаа ирээд салгасан. Мөнххүслэн намхан цагдаагийн үгэнд сайн орж байсан. Салсаны дараа Алдар, Мөнххүслэн 2 дахин маргаж байхад Алдар Мөнххүслэнгийн толгойд гараараа цохьсон. Тэгээд Мөнххүслэн Алдар руу дайрч байгаад нүүрэнд нь гараараа цохиход хамраас нь цус гарсан. Мөнххүслэн аймаар хэл амтай залуу байсан. Алдар цагдаа ч гэсэн дээрэлхсэн, басамжилсан байдалтай хандаж байсан. Өөр зодоон цохион болоогүй. Хэрэг болсоны дараа Мөнххүслэн бие засна гэхэд засуулахгуй байсан учир Мөнххүслэн коридорт шээнэ гэхээр нь бие засуулсан...” гэх мэдүүлэг /хх.22-23/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.Энхтайваны өгсөн: “2017 оны 09 дүгээр сарын 13-ний өдөр 1 эмэгтэй, 8 эрэгтэй шүүгдэгч нарын хамт цагдаагийн хамгаалалт доор ШШГЕГ-ын Цагдан хорих 461-р ангиас гарч 09 цаг 00 минутын үед Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд очоод саатуулах байранд орсон. Эрэгтэйчүүд тусдаа, эмэгтэй тусдаа камерт орсон. Бид нарыг камерт бүртгэж оруулсны дараа бүх шүүгдэгч нарыг ээлжээр бие засуулсан. Ингээд камерт байж байхад 1:00 цагийн үед Мөнххүслэн бие засмаар байгаа талаараа хэлсэн. Алдар цагдаа “түрүүн бие засуулсан, одоо ийм ойрхон бие засуулж чадахгүй, чамайг хэн ингэж давраасан юм бэ” гэсэн утгатай зүйл ярьсан. Үүнээс болоод Мөнххүслэн Алдар нарын хооронд маргаан эхэлсэн. 10 минут орчим болоод маргаан намжсаны дараа ахлагч цолтой цагдаа 2, 2-оор нь бие засуулахаар камерын хаалга онгойлгосон. Би 11 цагт 30 минутад хуралтай байсан учир Мөнххүслэнтэй цуг бие засахаар түрүүлж гарсан. Ариун цэврийн өрөөнд ороод Мөнххүслэн түрүүлж бие засахаар болсон, би дараа нь бие засах гээд хажүуд нь зогсож байхад Алдар цагдаа араас орж ирээд “чи юу гээд байгаа юм бэ” гэж хэлээд татаж ариун цэврийн өрөөнөөс гаргасан. Тэгээд буланд шахаж Мөнххүслэнг боосон. Мөнххүслэн эсэргүүцэл үзүүлж зуурахад ахлагч цагдаа тэр 2-г салгах гэхэд Алдар цагдаа тавихгүй байсан. Мөнххүслэн Алдарыг тавьчихаад ахлагч цагдаад “чи энийгээ тавиулаач, би зүгээр байна” гэж хэлсэн. Би энэ үед ариун цэврийн өрөөнд зогсоод харж байсан ба ахлагч цагдаад хандаж “наад цагдаагаа тавиулаач, Мөнххүслэн зүгээр зогсож байна” гэж хэлсэн. Алдар Мөнххүслэнг боож байхдаа “чамайг бол яасан ч яадаг юм бэ, чи гэртээ очиж томор” гэж хэлсэн. Гэр гэдгийг шорон гэж ойлгож байгаа юм. Зууралдаж байгаад салсан. Салсны дараа Мөнххүслэнг ахлагч цагдаа хорьсон, Алдар цагдаа цаашаа явсан боловч тэр 2 маргаад байсан. Маргаж байгаад Алдар цагдаа буцаж ирээд Мөнххүслэнгийн хөл рүү өшиглөөд дахин заамдаж боосон. Мөнххүслэн ч гэсэн өөдөөс нь зуурсан. Би тухайн үед ариун цэврийн өрөөнөөс гарахад ахлагч цагдаа намайг маргаанд оролцож магадгүй гээд түлхсэн. Тэгэхээр нь би ахлагч цагдаад хандаж “би яах ч үгүй, наад 2-гоо салга” гэж хэлээд би цагдаа нарын байрладаг өрөөний буланд очиж зогссон. Тэр 3 зуурапдаад үүдний хэсэгт ирээд салцгаасан. Хаалганы хажуу буланд ахлагч цагдаа Мөнххүслэнгийн хөдөлгөөнийг хориод зогссон. Алдар цагдаа камертай буланд нь очиж зогсоод “чамайг би шоронд чинь очоод ална шүү” гэж хэлсэн. Би буланд эогсож байсан болохоор Алдар цагдаа харагдаж байсан. Мөнххүслэн байгаа газар харагдахгүй байсан. Мөнххүслэн Алдарын өөдөөс юм хэлээд байсан учир Мөнххүслэнгийн байсан булан руу дайрсан байдалтай очсон. Очоод юу болсныг би хараагүй. Ямар ч байсан Алдар цагдаагийн хамраас цус гараад улайсан байдалтай ухарсан. Мөнххүслэнг ахлагч цагдаа эмэгтэйчүүдийн камерын тийшээ авч очсон. Алдар цагдаа “ална аа” гэсэн утгатай зүйл ярьж байсан. Эрэгтэйчүүдийн камерт байсан Мөнххүслэнгийн хэрэг хамууд нь надаас асуухаар нь би юу болж байгааг хэлсэн. Тэгэхэд тэд нар “та нар яагаад хүн дээрэлхээд байгаа юм бэ, хаалга нээчих” гэсэн зүйл ярьж эхэлсэн. Алдар цагдаагийн мөрдөс нь урагдсан байсан. Хэзээ урсан талаар хараагүй. Бие засна гэдгээс эхэлж маргаан эхэлсэн. Алдар цагдаа ер нь дээрэлхсэн байдалтай хандсанаас болоод маргаан эхэлсэн. Бусад цагдаа нар зүгээр харьцаж байсан. Тэгээд ахлагч цагдаа Мөнххүслэн бид 2-г ариун цэврийн өрөөнд оруулсаны дараа Алдар цагдаа удаагүй араас орж ирээд Мөнххүслэнг татаж гаргаад боосон. Мөнххүслэн өөдөөс нь зуурсан. Ахлагч цагдаа дундуур нь орж салгасны дараа Алдар цагдаа Мөнххүслэнтэй маргаж байгаад буцаж ирээд хөл рүү нь өшиглөөд дахиж боосон. Тэгээд зууралдах үед нь би ариун цэврийн өрөнөөс гараад буланд очсон. Цааш нь юу болсон талаар хараагүй. Тэр 2 зууралдаж байгаад үүдний хэсэгт ирэх үед надад харагдах боломжтой болсон. Мөнххүслэнгийн байгаа булан нь харагдаагүй. Алдар дайрч очоод буцахдаа хамар нь улайгаад цус гарсан байсан. Яагаад цус гарсаныг мэдээгүй. Би бодохдоо дайрахдаа хана мөргөсөн болов уу гэж бодсон. Мөнххүслэн Алдар цагдааг цохихыг хараагүй. Камерт орсоны дараа зодоон цохионы талаар яриагүй. Би удаагүй шүүх хуралд орсон. Шүүх хурлаас буцаж Цагдан хорих байранд ирэхэд Мөнххүслэн толгой өвдөөд байна гээд эмчид үзүүлсэн. Мөнххүслэнгийн биед ил харагдах гэмтэл шарх байсныг би хараагүй, мэдэхгүй. Би Мөнххүслэн Алдар цагдаа нарын маргаанд огт оролцоогүй. Миний хувьд хэлэхэд Алдар цагдаагийн буруу байсан. Алдар цагдаа Мөнххүслэнг үгээр идэж дарамтлаад байсан. Саатуулах байранд дотоод журмын танилцуулга байгаагүй учир Алдар цагдаа өөрийн дураар дарамталж харьцсан. Хэрэг болох үед эрэгтэйчүүдийн камерт байсан бусад шүүгдэгч нар харах боломжгүй байсан. Эмэгтэйчүүдийн камерт байсан 1 эмэгтэй шүүгдэгч бүгдийг харсан байх боломжтой...” гэх мэдүүлэг /хх.24-25/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.Батдэлгэрийн өгсөн: “2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр ШШГЕГ-ын Цагдан хорих 461-р ангиас гарч 09:00 цагийн үед Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд очоод саатуулах байранд орсон. Эрэгтэйчүүд тусдаа камерт ороод, 1 эмэгтэй тусдаа өөр камерт орсон. Бид нарыг камерт бүртгэж оруулсны дараа бүх шүүгдэгч нарыг ээлжээр бие засуулсан. Бие зассаны дараа 1 цаг гарангийн дараа бүх шүүгдэгч нар бие засах талаар цагдаа нараас асуусан. Бид нарыг бие засахыг асуух үед а/д Алдар болон өөр цагдаа гээд 2 алба хаагч байсан. Алдар цагдаа “байж бай, болоогүй байна” гэж хүлээж авахгүй байсан. Бид нар олон удаа асууж гуйсан боловч хүлээж авахгүй байсан учир сүүлдээ “бие засуулахгүй бол камер дотор бие заслаа” гэж хэлсэн. Хэн нь ингэж хэлснийг санахгүй байна. Тэгэхэд Алдар цагдаа “чаддаг юм бол наанаа бааж шээ” гэсэн. 15 минут орчимын дараа манай өмгөөлөгч Бурмаа саатуулах байранд надтай уулзахаар орж ирсэн. Намайг камераас гаргаад цагдаагийн алба хаагч нар байдаг өрөөнд өмгөөлөгчтэй уулзуулсан. Намайг уулзаж байхад Г.М, Энхтайван 2-г камераас гаргаж ариун цэврийн өрөө рүү 2 цагдаа дагуулж явсан. 2 минут орчимын дараа ноцолдох чимээ гарсан. Г.М орилсон. Тэгэхээр нь би сонирхоод коридор руу очиж харахад Алдар цагдаа Г.Мийн хойноос гараараа боож байсан. Энхтайван болиулах гэхэд дэд ахлагч цагдаа Энхтайванг хориглож холдуулсан. Г.М боолтоо тавиулаад эргэж хараад Алдар цагдааг тэвэрчихээд “чи намайг удаан хоригдоод бие муутай байхад араас боож унагах гэж байгаа юм уу” гэсэн. Энэ үед дэд ахлагч цагдаа дундуур нь орж салгасан. Бурмаа өмгөөлөгч намайг дуудаад би буцаж байрандаа суусан. Миний сууж байсан газраас коридорт болсон үйл явдал харагдах боломжгүй учир цаашаа юу болсныг хараагүй. Алдар цагдаа Г.Мийг заналхийлээд Г.М өөдөөс нь хэрэлдэж хэдэн минут болсон. Цэвэрлэгч орж ирээд “энэ юун цус вэ” гэж хэлэхээр нь би босож очоод сонирхоод харахад шалаар цус дусалсан байсан. Алдар цагдаа хаалганы хажууд зогссон байсан ба хамарнаас гарсан цусаа арчаад зогсож байсан. Г.Мийг дэд ахлагч цагдаа бариад зогсож байсан. Энхтайван зүгээр зогсож байсан... Би Г.М Алдар цагдааг цохиж зодохыг хараагүй. Эхэлж чимээ гарахад очоод харахад Алдар цагдаа Г.Мийн араас гараараа боосон байсан. Тэгээд дэд ахлагч салгасан. Би буцаж өмгөөлөгчтэйгээ уулзсан. Уулзаж байхад цэвэрлэгч “юун цус вэ” гэхээр нь очиж харахад Алдар цагдаагийн хамарнаас цус гарсан байсан. Намайг өмгөөлөгчтэй уулзаж байхад цохилцож зодолдох чимээ гараагүй. Алдар цагдаа, Г.М нар хоорондоо маргаад л байсан. Юу гэж маргаж байсныг одоо санахгүй байна. Асуудал болоод дууссаны дараа цагдаа нар ирсэн. Шалгаж байсан цагдаа нь Г.Мийн дээд талын хувцсыг нь тайлуулаад харахад хоолой нь улайсан байсан. Өөр гэмтэл харагдаагүй. Нүүр царай нь зүгээр байсан. Цагдан хорих 461-р ангид хоригдож байгаа хүмүүс бүгд л Алдар цагдаагийн талаар гэр бүлийн хүмүүстэй уулзуулдаггуй, бие засуулдаггүй гэж ярьдаг юм” гэх мэдүүлэг /хх.26-27/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Г.Мийн өгсөн: ...”Тухайн өдөр 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр шүүх хуралдаанд оролцохоор тус шүүхийн саатуулах өрөөнд байсан. Тэгээд миний шээс хүрээд 00-н өрөө орох хүсэлтээ тавьсан. Намайг Энхтайвантай цуг 00-н өрөө рүү оруулсан. Тэгтэл хохирогч Алдар намайг шээж байхад шууд татаад унагаасан. Тэгээд би босож ирэхэд намайг хавирч унагаасан. Би унахдаа хохирогчийн мөрдөсөөс татаж урсан. Тэгээд Болд цагдаа ирж хохирогч бид хоёрыг салгасан. Намайг буланд зогсож байтал Алдар цагдаа ирээд намайг 2-3 удаа өшиглөсөн. Алдар цагдаа намайг цохих гэж байна гэж бодоод тохойгоо өргөтөл Алдар цагдаагийн хамар цохигдсон”гэх мэдүүлэг /хх./,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 11664 дугаартай:

1. Б.Алдарын биед зүүн нүдний доод зовхи болон хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн гарын алга, хүзүүний баруун урд доод хэсэгт зулгаралт, зүүн доод араа шүдний ирмэг эмтэрсэн, хамрын таславчын муруйлт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.34/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Л.Ганпүрэвийн өгсөн мэдүүлэг /хх.20/,

Мөрдөн байцаалтад гэрч Б.Баярсайханы мэдүүлэг /хх.79/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Мөрдөн байцаалтын явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

 

Г.М нь 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн түр саатулах байранд цагдаагийн алба хаагч Б.Алдарын ажил үүргээ биелүүлэхтэй холбогдуулж хүч хэрэглэн эсэргүүцсэн, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь:

Мөрдөн байцаалтад хохирогч Б.Алдарын өгсөн: “... Дараа нь камерт оруулаад байж байхад 1 цагийн дараа дахиад шээе гэж Г.Мөнххүслэн хүссэн бөгөөд дахин дахин бие засуулах боломж алга гэхэд камер дотор эрхтэнээ гаргаад энд чинь шээнэ шүү намайг шээлгэ банди минь гэж намайг хэлсэн. Тэгээд камерт нь байсан хүмүүс наадахаа шээлгэ дотор шээх гээд байна хэлэхээр нь дэд ахлагч Болдбаатар нь 00-ийн өрөө рүү нэг шүүгдэгчийн хамт аваад явсан. Шүүгдэгч Г.Мөнххүслэн нь 00-ийн өрөө ороод 10-аад минут болсон бөгөөд гайхаад очоод шээж дууссан бол гар гэхэд шээх миний эрх банди минь гэж хэлсэн. Тэгээд 00-ийн хаалга онгойлгоод гаргах гэхэд гарахгүй эсэргүүцсэн. Тэгэхээр нь энгэрийн захнаас нь татаад гаргахад зүүн гарын алга хэсгийг хазсан. Шүүгдэгчийг гавлах гэхэд эсэргүүцэл үзүүлсэн. Би дээрээс шүүхийн офицер цагдаагийн дэслэгч Отгон-Эрдэнийг утсаар дуудаж байхад дэд ахлагч Болдбаатартай зууралдаж байгаад намайг ирээд хамар луу цохиод би бол шийдсэн хулгайч шүү ямар ч ялнаас айхгүй гэж хэлсэн. Тэгээд Мөнххүслэн нь камерын хүмүүст хандаж хаалга онгойлговол манайхан дайраарай гэж хэлсэн... Миний биед хамар хугарсан, зүүн нүд хавдсан, зүүн гар гэмтсэн, хүзүү урагдсан. Миний дүрэмт хувцасны мөрдөн тасарсан. Хувцас руу өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх.15-16/,

“М өмнө нь шүүх хуралд ирж түр саатуулах байранд байхдаа байнга л өөдөөс хэг ёг хийж шаардлага эсэргүүцдэг байсан. Яллагдагчийг хуяглан хүргэх, албадан ирүүлэх, эрэн сурвалжлах ажиллагаа явуулах журмын 2.23-т зааснаар “Хуяглан хүргэх ажиллагаанд яллагдагч, шүүгдэгчийг хооронд нь болон гадаад орчинтой харьцахыг хориглох бөгөөд тэдний харах орчинг хязгаарлаж болно” гэсний дагуу шүүгдэгч нарыг хоорондоо ярихгүй байх шаардлага тавихад “чиний амаар ярьж байгаа биш” гэж эсэргүүцдэг байсан... Камерт оруулахаас өмнө бүх шүүгдэгч нарыг бие засуулсан. 30-40 минутын дараа Г.М дахиж бие засах хүсэлт тавьсан. Тухайн үед би цагдаа, цагдаагийн дэд ахлагч У.Болдбаатарын хамт 2-лаа байсан болохоор аюулгүй байдлаа хангах үүднээс камерыг онгойлгох боломжгүй болсон. Тэгээд би “саяхан бие засуулсан, одоо бие засуулахгүй, шүүх хуралд орохоос өмнө бие засуулна” гэж хэлэхэд Г.М “би камер дотор шээлээ шүү, харж бай” гээд бэлэг эрхтэнээ гаргасан. Би болих шаардлага тавихад Г.М буланд очоод бие засах гэж байгаа маягтай цаашаа хараад зогсоод байсан. Би боль гэхэд хэл амаар доромжлоод байсан. Цуг камерт байсан хүмүүс “энэ хүн дотор шээх гээд байна, гаргаж бие засуулаачээ” гэж орилоод байсан. Цагдаа, дэд ахлагч У.Болдбаатар надаас зөвшөөрөл авалгүй М болон Энхтайван 2-г камераас гаргаад ариун цэврийн өрөөнд оруулсан байсан. Би Болдбаатарт “чи надаас зөвшөөрөл авах ёстой, аюулгүй байдал алдагдуулж байна, 10 орчим шүүгдэгчийн эсрэг 2-лаа байна” гэж хэлсэн. Өөр цагдаа нарыг орж ирсний дараа бие засуул гэсэн утгаар хэлсэн юм. Би ариун цэврийн өрөөний хаалга татахад М бие засаагүй зүгээр зогсож байхаар нь би “гар” гэж хэлсэн. М чадахгүй” гээд доромжилсон үг хэлэхээр нь татаж ариун цэврийн өрөөнөөс гаргасан. Тэгэхэд М өөдөөс зууралдаж байгаад мөрдөс урсан. Мөн зүүн гарнаас хазсан. Энэ үед Болдбаатар дундуур орж Г.Мийг салгасан. Би офицер, цагдаагийн дэслэгч Отгон-Эрдэнэ рүү утсаар залгаж “цагдаа нар түр саатуулах байранд оруулаач” гэж ярьж байхад Г.М миний ард ирсэн байсан. Эргээд харахад Г.М миний нүүрэнд гараараа 1 удаа цохьсон. Болдбаатар М-г барьж дийлээгүй чирэгдэж ирсэн байсан. Дүгнэлт дээрхи зүүн нүдний зовхи болон хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нурууны таславчийн муруйлт гэмтлийг Г.М гараараа цохих үедээ учруулсан. Хүзүүний баруун урд доод хэсэгт зулгаралт гэмтлийг анх ариун цэвэрийн өрөөнөөс татаж гаргах үед зууралдаж байхдаа учруулсан. Зүүн гарын алганы зулгаралт гэмтлийг хазаж учруулсан. Зүүн доод араа шүдний ирмэг эмтэрсэн гэмтэл нь Г.Мд цохиулах үед шүд зуугдаж учирсан...” гэх мэдүүлэг /хх.17/,

Мөрдөн байцаалтад гэрч А.Болдбаатарын өгсөн: “... Шүүхийн байранд авчирсан даруйд шүүгдэгч нарыг ээлж ээлжээр бие засүулаад саатуулах байранд оруулсан. Саатуулах байранд оруулснаас хойш 1 цаг гарангийн дараа саатуулах байранд байсан шүүгдэгч Мөнххүслэн “бие засмаар байна” гэж хүсэлт тавьсан. Б.Алдар “саяхан бие засуулсан, цаг хугацаатай бие засуулна” гэж хэлэхэд шүүгдэгч М “би бие засна, хаана идэж уух, бааж шээхээ заалгуулахгүй шүү, пизда минь” гэж хэл амаар доромжилж, маргаан үүсгэсэн. Б.Алдар “хүн болгоныг хэлсэн цагт нь бие засуулах журам байхгүй, тодорхой цаг хугацааны дараа бие засуулна” гэхэд Мөнххүслэн өөрийн бэлэг эрхтэнээ гаргаж бариад “энэ камерт чинь шээлээ” гэж хэлсэн. Тэгээд маргаан эхэлсэн. Маргаан дунд хэн, юу гэж хэлсэн талаар одоо сайн санахгүй байна. М цуг байранд байсан бусад 8 эрэгтэй шүүгдэгч нарыг турхирч, эмх замбараагүй байдал үүсэх шинжтэй болж эхэлсэн. Тийм учир байдлыг намжаах зорилгоор М бие засуулахаар камераас гаргах болоход шүүгдэгч Энхтайван бие засахаар цуг камераас гарсан. Алдар бид 2 дээрх 2 шүүгдэгчийг харгалзаж ариун цэврийн өрөөнд оруулсан. 5-10 минутын хугацаа өнгөрөхөд 2 шүүгдэгч ариун цэврийн өрөөнөөс гарч ирэхгүй байхаар нь Б.Алдар хаалгыг онгойлгоход Энхтайван бие зассан шинжтэй, Мөнххүслэн бэлэг эрхтнээ бариад “би бие засаагүй байна, таавараа шээмээр байна” гэж хэлсэн. Б.Алдар “бие засвал засах хугацаа өнгөрсөн, бие засахгүй боп гар” гэж шаардлага тавихад Мөнлхүслэн “би хурдан удаан шээхээ чамаар заалгахгүй, би тухтай шээмээр байна” гэж хэлсэн. Б.Алдар шаардлагаа үргэлжлүүлээд М ариун цэврийн өрөөнөөс гаргасан. Энхтайван өөрөө дагаж гарч ирсэн. М ариун цэврийн гарсны дараа Б.Алдарын биед халдаж мөрдөсийг нь урж, зүүн гарын алганаас хазсан. Би Энхтайваныг холдуулж, Г.Мэнг Б.Алдараас салгасан. Энэ үед Мөнххүслэн камерт байсан шүүгдэгч нар руу та нар гараад ир, гарч ирээд цуг алалцах зоригтой пизда байна уу” гэж хашгирсан. Тэгэхэд камер дотроос “та нар пизданууд яаж байна” гэж орилоод хаалга тачигнаж дуугарсан. Хэн орилж хаалга цохиж өшиглөсөн талаар хараагүй. Би М гавлах гэхэд “намайг гавлах юм бол би энэ хулгайчуудаар хаалгыг чинь цөмлүүлээд гаргаж ирнэ шүү” гэж сүрдүүлсэн. Хүч хэрэглээд гавлавал асуудал даамжирч ноцтой байдалд хүрэх байсан учир Мөнххүслэнг гавлахаа болиод зүгээр барьж холдуулсан. Энэ уед Мөнххүслэн намайг давуулаад миний хойно зогсож байсан Алдарын нүүрэнд гараараа цохьсон. Би Мөнххүслэнгийн гарыг нь барьж хөдөлгөөнийг хорьсон. Ингэж байхад гаднаас шүүхийн байрны хамгаалалтын офицер, д/ч Отгон-Эрдэнэ орж ирээд надтай нийлээд Мөнххүслэн, Энхтайван 2-г камерт буцааж хийсэн. Алдарын хамарнаас маш их цус гараад тогтохгүй байсан. Камерт орсны дараа Мөнххүслэн камерын хаалгыг толгойгоороо мөргөөд “би цусаа гаргачихъя” гээд байсан. М өөреө Б.Алдарыг цохиж цусыг нь гаргасан учир өөрийнхөө цусыг гаргах гээд хаалга мөргөөд байсан байх... Маргаан эхэлж Мөнххүслэн Алдарыг цохих үед би болон шүүгдэгч Энхтайван нар харж байсан. Бусад шүүгдэгч нар камертаа байсан учир харах боломжгүй ба юу болсон талэар сонсох боломжтой байсан. Камерт Мөнххүслэнгийн хэрэг хам 3 шүүгдэгч болон бусад шүүгдэгч нар байсан. Нэрийг нь одоо мэдэхгүй байна... Ариун цэврийн өрөөнөөс гарсны дараа Мөнххүслэн Алдар руу дайрч мөрдсөийг нь урж, гарыг нь хазсан. Би Мөнххүспэнг холдуулсны дараа Мөнххүслэн Алдар руу юм ярьж байгаад намайг давуулж гараараа 1 удаа нүүрэнд нь цохьсон. Өөр зодоон болоогүй. Алдар шүүгдэгч Мөнххүслэнгийн биед гар хүрээгүй. Өөр зодоон цохион хийсэн хүн байхгүй. Мөнххүслэнгийн биед гэмтэл учраагүй. ЦЕГ-ын Ёс журмын эргүүл ирж шалгалт явуулахдаа Мөнххүслэнтэй уулзсан. Мөн а/х Ганпүрэв асуудал болсны дараа камерт ороод шүүгдэгч нарын хажууд Мөнххүслэнгийн биед учирсан гэмтлийг шалгахаар өөрөөр нь хувцсыг тайлуулахад гэмтэл байгаагүй талаар хэлсэн ба цуг байсан шүүгдэгч нар ч харсан...” гэх мэдүүлэг /хх.18-19/,

Мөрдөн байцаалтад гэрч Л.Ганпүрэвийн өгсөн мэдүүлэг /хх.20/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 11664 дугаартай дүгнэлт /хх.34/,

Мөрдөн байцаалтад гэрч Б.Баярсайханы мэдүүлэг /хх.79/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт Г.Мийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ял тус тус оногдуулж, 450 нэгжээр торгох ялыг 30 хоногийн хугацаагаар хорих ялд тооцон, 6 сарын хорих ял дээр  нэмж нэгтгэн 7 сарын хорих ял түүнд оногдуулах саналтай, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

 

Харин прокурорын яллах дүгнэлт/хх.100-102/-н хувийг яллагдагчид гардуулсан тэмдэглэл /хх.106/-д “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг ... танилцуулав” гэсэн байх боловч яллагдагчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар өмнө дурдсан буюу прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад тэмдэглэсэн саналыг танилцуулсан гэж ойлгож мэдсэнээ шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч илэрхийлсэн болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасан байх тул прокурорын яллах дүгнэлтээр тогтоосон хэргийн зүйлчлэл тохирчээ.

 

Иймд Г.Мийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” болон “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулж хүч хэрэглэн эсэргүүцэх” гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцсон болно.

 

“Г.М нь хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулж хүч хэрэглэн эсэргүүцээгүй нь мөрдөн байцаалтад гэрч Г.Цэнд-Аюуш, Б.Энхтайван, Б.Батдэлгэр нарын өгсөн мэдүүлгээр тогтоогдсон, харин түүнтэй цагдаагийн алба хаагч Б.Алдар зүй бусаар басамжлан доромжилж, хүч хэрэглэн харьцсаны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсанд маргахгүй байгаа учир хэргийн зүйлчлэлд зохих өөрчлөлт оруулж хөнгөрүүлнэ үү” гэсэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хангах хууль зүйн боломжгүй байна.

 

Мөрдөн байцаалтад хохирогч Б.Алдар, гэрч А.Болдбаатар нарын өгсөн мэдүүлгийг гэрч Г.Цэнд-Аюуш, Б.Энхтайван, Б.Батдэлгэр нарын өгсөн мэдүүлгээс илүү ач холбогдолтой, үнэмшилтэй гэж үзэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх үндэслэлтэй байна.

                                                                                                

Шүүхээс эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Г.Мийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, хохирогч Б.Алдар нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, шүүгдэгчийн хувийн байдал болон түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжээр буюу 450.000  төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэлээ.

 

Г.Мд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд учруулсан хохирлоо нөхөн төлсөнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.1 дэх заалтад тус тус заасныг баримтлан, Г.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг 1 сарын хугацаагаар хорих ялд тооцож, уг ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 7 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосон болно.

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 560 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар Г.Мд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялаас урьд нь цагдан хоригдсон 648 хоног, уг шийтгэх тогтоол гарснаас хойш хоригдсон 41 хоногийг тус тус хасч тооцоход үлдэх 1 сар 10 хоногийн хугацаагаар хорих ялыг шүүгдэгч эдлээгүй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж заасан, Г.М нь эрхэлсэн тодорхой ажилгүй, орлогогүй тул түүнд оногдуулсан торгох болон хорих ялыг нэмж нэгтгэхдээ торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногтой тэнцүүлж тооцсон бөгөөд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт хорих ял оногдуулахаар хуульд заагаагүй учир 2 өөр төрлийн ялыг тусад нь эдлүүлэх тухай шүүгдэгчийн өмгөөлөгчийн тайлбарыг хүлээн авах шаардлагагүй юм.

 

Мөн зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, Г.Мд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 7 сарын хугацаагаар хорих ялд хүчин төгөлдөр болсон өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 сар 10 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялын хэмжээг 8 сар 10 хоногийн хугацаагаар тогтоож, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Г.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдвал зохино.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:     

 

1. Б овогт Г М “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах”, “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулж хүч хэрэглэн эсэргүүцэх” гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Г.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжээр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.1 дэх заалтад тус тус заасныг баримтлан, Г.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 1 сарын хугацаагаар хорих ялд тооцож, уг ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 7 /долоо/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.         

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, Г.Мд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 7 /долоо/ сарын хугацаагаар хорих ялд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 560 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 /нэг/ сар 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялын хэмжээг 8 /найм/ сар 10 /арав/ хоногийн хугацаагаар тогтоосугай.           

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, Г.Мд оногдуулсан 8 сар 10 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

6. Г.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд нь шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Г.Мд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                               С.ӨСӨХБАЯР