| Шүүх | Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чинбатын Мөнхболор |
| Хэргийн индекс | 126/2024/0147/З |
| Дугаар | 126/ШШ2024/0143 |
| Огноо | 2024-09-25 |
| Маргааны төрөл | Сонгууль, |
Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 25 өдөр
Дугаар 126/ШШ2024/0143
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхболор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ш.А******************* ,
Нэхэмжлэгч: Н.Г*******************,
Нэхэмжлэгч: Б.Б*******************,
Нэхэмжлэгч: А.Б*******************,
Нэхэмжлэгч: С.Б*******************,
Нэхэмжлэгч: Н.Э*******************,
Нэхэмжлэгч: Н.Э*******************,
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д******************* ,
Хариуцагч Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Сонгуулийн хороо,
Хариуцагчийн төлөөлөгч Ж.А******************* нарын хоорондын нэр дэвшигч нарыг бүртгэхээс татгалзсан шийдвэрийг хүчингүй болгуулахтай холбоотой сонгуулийн маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д******************* , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Энхтүвшин, хариуцагчийн төлөөлөгч Ж.А******************* /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Далайбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Нэхэмжлэгчээс Хөвсгөл аймгийн Жаргалант сумын сонгуулийн хороонд холбогдуулан Хөвсгөл аймгийн Жаргалант сумын сонгуулийн хорооны 2024 оны 9 сарын 09-ний өдрийн 08 дугаар тогтоол хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, Хөвсгөл аймгийн Жаргалант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 20-7-1 дүгээр тойрогт А.Б******************* , 20-7-2 дугаар тойрогт Н.Г******************* , Б.Б********** нарыг, 20-7-3 дугаар тойрогт Н.Э*******************-ыг, , 20-7-4 дүгээр тойрогт Ш.А**********, Н.Э***********, нарыг, 20-7-5 дугаар тойрогт С.Б**********, нарыг тус тус бие даан нэр дэвшигчээр бүртгэхийг Хөвсгөл аймгийн Жаргалант сумын сонгуулийн хороонд даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
1.2. Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж Хөвсгөл аймгийн Жаргалант сумын сонгуулийн хороонд холбогдуулан Нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан Хөвсгөл аймгийн Жаргалант сумын сонгуулийн хорооны 2024 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 08 дугаар тогтоолыг хууль бус болохыг тогтоож, Хөвсгөл аймгийн Жаргалант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 20-7-1 дүгээр тойрогт А.Б******************* , 20-7-2 дугаар тойрогт Н.Г******************* , Б.Б********** нарыг, 20-7-3 дугаар тойрогт Н.Э*******************-ыг, , 20-7-4 дүгээр тойрогт Ш.А**********, Н.Э***********, нарыг, 20-7-5 дугаар тойрогт С.Б**********, нарыг тус тус бие даан нэр дэвшигчээр бүртгэхийг Хөвсгөл аймгийн Жаргалант сумын сонгуулийн хороонд даалгах гэжээ.
Хоёр. Хэргийн үйл баримт, процесс, маргааны үндэслэлийн талаар
2.1. Хөвсгөл аймгийн Жаргалант сумын сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 08 дугаартай тогтоолоор Жаргалант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд бие даан нэрээ дэвшүүлсэн нэхэмжлэгч нарыг Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1-д заасан хуулийн шаардлага хангаагүй, хуулийн хугацаанд нэр дэвшүүлэх ажиллагаа явуулаагүй буюу бие даан нэр дэвшигчийн гарын үсэг зуруулах маягтад заасан огноо зөрүүтэй гэсэн үндэслэлээр Жаргалант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзаж шийдвэрлэжээ.
2.2. Уг татгалзсан шийдвэрийг нэхэмжлэгч нараас эс зөвшөөрч 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
Гурав. Нэхэмжлэлийн үндэслэл:
3.1. Нэхэмжлэгч А.Б**********, , Н.Г******************* , Б.Б**********, Н.Э******** , Ш.Алтандөш, Н.Эрдэнэмөнх, С.Б**********, нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 4 дүгээр багийн иргэн Ш.А********** нь тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 20-7-4 дүгээр тойрогт, 2 дугаар багийн иргэн Н.Г******************* нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 20-7-2 дугаар тойрогт, 2 дугаар багийн иргэн Б.Б********** нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 20-7-2 дугаар тойрогт, 1 дүгээр багийн иргэн А.Б**********, нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 20-7-1 дүгээр тойрогт, 5 дугаар багийн иргэн С.Б**********, нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 20-7-5 дугаар тойрогт, 4 дүгээр багийн иргэн Н.Э******** нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 20-7-4 дүгээр тойрогт, 3 дугаар багийн иргэн Н.Э********** нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 20-7-3 дугаар тойрогт тус тус бие даан нэр дэвших хүсэлтээ Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хууль тогтоомжид заасан хугацаанд холбогдох баримтаа бүрдүүлж өгсөн. Тэгтэл 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Хөвсгөл аймгийн Жаргалант сумын сонгуулийн хорооноос нэхэмжлэгч этгээдүүдийг бие даан нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан тухай шийдвэрийг танилцуулсан байна. Тус тогтоол нь Хөвсгөл аймгийн Жаргалант сумын сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 08 дугаар тогтоол байх бөгөөд Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1-д заасан энэ хуульд заасан хугацаанд нэр дэвшүүлэх ажиллагаа явуулаагүй гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй, бие даан нэр дэвшигчийн гарын үсэг зуруулах маягтад заасан огноо зөрүүтэй үндэслэлээр бие даан нэр дэвшигчдийг бүртгэхээс татгалзжээ. Уг тогтоолыг нэхэмжлэгчид хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Учир нь нэхэмжлэгчид нь тус хуульд заасан хугацаанд нэр дэвшүүлэх ажиллагаагаа явуулсан бөгөөд нэр дэвшигчээр бүртгүүлэхэд шаардлагатай баримтуудыг бүрэн гаргаж өгсөн. Бие даан нэр дэвшигч нь 51 буюу түүнээс дээш хүний гарын үсгийг зуруулсан байх шаардлагатай бөгөөд батлагдсан маягтын дагуу иргэдээр гарын үсэг зуруулж мэдээллийг бөглүүлдэг. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.4-д зааснаар сонгогчдын гарын үсэг зурах маягтад бие даан нэр дэвшигчээс бусад үл хамаарах шалтгаанаас алдаатай мэдээлэл бөглөгдсөн нь бие даан нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндэслэл бодохгүй гэж заасан байдаг. Тэгтэл Жаргалант сумын сонгуулийн хороо нь бие даагчаас хамаарахгүй, иргэд он сарыг нь буруу бичсэнийг энэ хуульд заасан хугацаанд нэр дэвшүүлэх ажиллагаа явуулаагүй гэж үзсэнийг буруу гэж үзэж байна.
Түүнчлэн Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.4-д Сонгогчдын гарын үсэг цуглуулах маягтад тухайн нэр дэвшигчийг дэмжиж гарын үсэг зурж байгаа сонгогчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, иргэний бүртгэлийн дугаар, оршин суугаа газрын хаяг, хөдөлгөөнт, эсхүл суурин утасны дугаарыг тодорхой бичсэн байна, 32 дугаар зүйлийн 32.4-т Сонгогчдын гарын үсэг зуруулсан маягтыг нягтлан шалгахад бие даан нэр дэвшигчээс үл хамаарах, сонгогчийн мэдээлэлтэй холбоотой зөрчил илэрсэн бөгөөд зөрчилгүй гарын үсгийн тоо нь энэ хуулийн 30.2-т заасан тооноос доошгүй бол дээрх зөрчил нь бие даан нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндэслэл болохгүй гэж тус тус зааснаас үзэхэд сонгогчдын гарын үсэг цуглуулах маягтад сонгогчийн хувийн мэдээлэл үнэн зөв бичигдсэн байх, тус мэдээлэлтэй холбоотой зөрчил байгаа эсэхийг сонгуулийн хороо хянан шалгах ёстой байна. Харин огноо гэх хэсэг нь сонгогчийн хувийн мэдээлэлд хамаарахгүй, сонгогчийн хувийн мэдээлэл нь зөрчилгүй байхад хуульд заагаагүй зүйлээр бие даан нэр дэвшигчдийг бүртгэхээс татгалзсан байна.
Хөвсгөл аймгийн Жаргалант сумын сонгуулийн хорооны 2024 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 08 дугаар тогтоол нь дээрх байдлаар хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгчдийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд нэр дэвших эрхийг зөрчиж, үндэслэлгүйгээр нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан байх тул тус тогтоолыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгон Хөвсгөл аймгийн Жаргалант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 20-7-1 дүгээр тойрогт А.Б******************* , 20-7-2 дугаар тойрогт Н.Г******************* , Б.Б********** нарыг, 20-7-3 дугаар тойрогт Н.Э*******************-ыг, , 20-7-4 дүгээр тойрогт Ш.А**********, Н.Э***********, нарыг, 20-7-5 дугаар тойрогт С.Б**********, нарыг тус тус бие даан нэр дэвшигчээр бүртгэхийг Хөвсгөл аймгийн Жаргалант сумын сонгуулийн хороонд даалгаж өгнө үү гэжээ.
3.2. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д******************* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сонгуулийн тухай хуульд бие даан нэр дэвшиж байгаа хүмүүс 51 хүний санал цуглуулах талаар зааж өгсөн байгаа боловч яг хэдэнд гарын үсгийг цуглуулах талаар зааж өгөөгүй байдаг. Бие даан нэр дэвшиж байгаа хүмүүст тухайн сумын сонгуулийн хороо хүмүүсээ дуудаад иргэдийг ил тод мэдээллээр хангаад ийм асуудалтай байгаа гээд бие даан нэр дэвшигчийн маягтыг өгөөд явуулах ёстой. Гэтэл ийм асуудал болоогүй, бие даан нэр дэвшиж байгаа хүмүүс нь өөрсдөө маягт дээрээ гарын үсэг зуруулсан байдаг. Хуульд 8 дугаар сарын 27-ны өдрөөс 9 дүгээр сарын 02-ны өдрийн хугацаанд бие даан нэр дэвших ажиллагаа явагдах талаар хуульд зааж өгсөн байдаг. Тухайн хүмүүсийг дэмжсэн хүмүүс нь гарын үсгээ зураад сонгуулийн хороонд 2024 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр өгсөн байдаг. Ингээд тухайн шатны сонгуулийн хороо хүмүүсийн материалыг хүлээж аваад ямар нэгэн тайлбар хэлээгүй болсон гэж үзсэн атлаа дараа нь буюу 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 9 дүгээр сарын 09-ний өдрийн огноотой Хөвсгөл аймгийн Жаргалант сумын сонгуулийн хорооноос нэр бүхий хүмүүсийг бие даан нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан тухай шийдвэрийг танилцуулсан байдаг. Энэ нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1-т заасан энэ хуульд заасан хугацаанд нэр дэвшүүлэх ажиллагаа явуулаагүй гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй, бие даан нэр дэвшигчийн гарын үсэг зуруулах маягтад заасан огноо зөрүүтэй үндэслэлээр бие даан нэр дэвшигчдийг бүртгэхээс татгалзсан нь өөрөө үндэслэлгүй юм.
Мөн Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.4-д зааснаар сонгогчдын гарын үсэг зурах маягтад бие даан нэр дэвшигчээс бусад үл хамаарах шалтгаанаас алдаатай мэдээлэл бөглөгдсөн нь бие даан нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндэслэл бодохгүй гэж заасан байдаг. Гэтэл Хөвсгөл аймгийн Жаргалант сумын сонгуулийн хороо нь бие даагчаас хамаарахгүй, иргэд он сарыг нь буруу бичсэнийг энэ хуульд заасан хугацаанд нэр дэвшүүлэх ажиллагаа явуулаагүй гэж үзсэнийг буруу гэж үзэж байна. Тухайн гарын үсэг зуруулсан маягтад тухайн нэр дэвшигчийг дэмжиж гарын үсэг зурж байгаа сонгогчийн эцэг, эхийн нэр, өөрийн нэр, иргэний бүртгэлийн дугаар, оршин суугаа газрын хаяг, хөдөлгөөнт, эсхүл суурин утасны дугаарыг тодорхой бичсэн байна. Өөрөөр хэлбэл хувь хүний үндсэн мэдээллийг дэмжсэн хүмүүс бүгд гаргасан байгаа. Сонгуулийн хороо нь иргэдийн мэдээлэл үнэн зөв эсэх асуудлыг шалгаж нягтлах ёстой байтал энэ үүргээ хэрэгжүүлж ажиллаагүй. Хөвсгөл аймгийн Жаргалант сумын сонгуулийн хорооны гаргасан тогтоол нь тухайн нэр дэвшигчдийн Монгол Улсын Үндсэн хуульд заасан сонгох, сонгогдох эрхийг зөрчсөн үйлдэл гэж миний зүгээс үзэж байгаа. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуульд мөн хуулийн 32.4-т заасан гарын үсгийн асуудлаар нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзсан тохиолдолд сонгууль болохоос 25-с доошгүй хоногийн өмнө буюу 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс өмнө алдаагаа засаж залруулах боломжтой байсан боловч тухайн хүмүүст энэ боломжийг олгоогүй ээ. Сонгогчдын гарын үсэг зуруулсан маягтыг нягтлан шалгахад бие даан нэр дэвшигчээс үл хамаарах, сонгогчийн мэдээлэлтэй холбоотой зөрчил илэрсэн бөгөөд зөрчилгүй гарын үсгийн тоо нь энэ хуулийн 30.2-т заасан тооноос доошгүй бол дээрх зөрчил нь бие даан нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндэслэл болохгүй гэж тус тус зааснаас үзэхэд сонгогчдын гарын үсэг цуглуулах маягтад сонгогчийн хувийн мэдээлэл үнэн зөв бичигдсэн байх, тус мэдээлэлтэй холбоотой зөрчил байгаа эсэхийг сонгуулийн хороо хянан шалгах ёстой байсан. Сонгуулийн хороо нь бие даан нэр дэвшиж байгаа хүмүүсийг мэдээллээр хангаж ил тод байх нөхцөл байдлыг бүрдүүлээгүй. Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Сонгуулийн хорооны 2024 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 08 дугаар тогтоол нь дээрх байдлаар хуулийг буруу тайлбарлан Хэрэглэж, нэхэмжлэгчдийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэр дэвших эрхийг зөрчиж, үндэслэлгүйгээр нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан байх тул тус тогтоолыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгон Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 20-7-1 дүгээр тойрогт А.Б******************* , 20-7-2 дугаар тойрогт Н.Г******************* , Б.Б********** нарыг, 20-7-3 дугаар тойрогт Н.Э*******************-ыг, , 20-7-4 дүгээр тойрогт Ш.А**********, Н.Э***********, нарыг, 20-7-5 дугаар тойрогт С.Б**********, нарыг тус тус бие даан нэр дэвшигчээр бүртгэхийг Хөвсгөл аймгийн Жаргалант сумын сонгуулийн хороонд даалгаж өгнө үү гэв.
3.3. Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б.Э********** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд сонгож, сонгогдох нь Монгол улсын иргэний Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан үндсэн эрх байдаг. Энэ эрхээ Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуульд зааснаар энэ эрхээ 4 жил тутамд 1 удаа эдлэх боломжтой эрх байдаг. Үнэхээр тухайн хүний үндсэн эрхийг хязгаарлаж байгаа тохиолдолд хуульд заан үндэслэл журмын дагуу хязгаарлах ёстой гэж үзэж байна. Хөвсгөл аймгийн Жаргалант сумын сонгуулийн хорооны 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 9 дүгээр сарын 09-ний өдрийн 08 дугаартай тогтоол нь хууль ёсны тогтоол болж чадаагүй гэж үзэж байна. Нэр бүхий хүмүүсийг бие даан нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан тухай тогтоол гаргасан үндэслэлээ Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1-д зааснаар хуульд заасан хугацаанд нэр дэвшүүлэх ажиллагааг явуулаагүй гэх үндэслэлийг дурдсан ба үүн дотроо бие даан нэр дэвшигчийн гарын үсэг зуруулсан маягтад заасан огноо зөрүүтэй гэж тайлбарлаж нэр бүхий хүмүүсийг бүртгэхээс татгалзаж шийдвэрлэсэн байдаг. Бие даан нэр дэвшигч нь хуульд заасны дагуу 51 хүртэлх хүний гарын үсгийг зуруулах ёстой байдаг. Үүнтэй холбоотойгоор хуульд ямар шаардлага тавигдсан юм бэ гэхээр Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.4-т сонгогчдын гарын үсэг цуглуулах маягтад тухайн нэр дэвшигчийг дэмжиж гарын үсэг зурж байгаа сонгогчийн эцэг, эхийн нэр, өөрийн нэр, иргэний бүртгэлийн дугаар, оршин суугаа газрын хаяг, хөдөлгөөнт, эсхүл суурин утасны дугаарыг тодорхой бичсэн байна гэж заасан. Тухайн маягтад иргэний ямар мэдээлэл байх талаар хуульд тусгайлаад заагаад өгчихсөн байхад огноо гэдэг дээр зөрүүтэй бичсэн байдал, бичсэн хугацаагаар нь татгалзаж байгаа асуудал нь хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Маягт дээр хугацааг хамааруулж үзлээ гэхэд уг хугацааг нэр дэвшигч өөрөө тавиагүй дэмжиж гарын үсэг зурсан хүмүүсийн огноо, тэр хүмүүсийн зөрүүтэй мэдээлэл өгч байгаа байдал нь нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндэслэл болохгүй юм аа гэж үзэж байна. Ингэж хуулийг буруу хэрэглэж, тайлбарлаж уг тогтоолыг гаргасан гэж үзэж байна. Мөн тухайн тогтоол маань өөрөө захиргааны акт байгаа ба яг хуульд заасан үндэслэл журмын дагуу захиргааны актыг гаргаагүй гэж үзэж байна. 2024 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр нэр дэвшүүлэх тухай баримтаа өгсөн байдаг, 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр тогтоолыг нэр бүхий нэр дэвшигч нарт өгсөн байдаг ба үүнтэй холбоотойгоор хүмүүст сонсох ажиллагаа хийгээгүй байдаг. Түүнээс гадна хариуцагч нь хариу тайлбартаа аймгийн сонгуулийн хорооноос зөвлөмж, зөвлөгөө авсан талаараа тайлбарладаг боловч гаргаж өгсөн баримтаа харахаар 2024 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр тухайн тогтоолыг гаргачихаад зөвлөмж, зөвлөгөө авах буюу нөхцөл байдал тогтоох ажиллагааг 2024 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр өгсөн байх жишээтэй. Ингэж шийдвэр гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмыг баримтлаагүй байгаа учраас Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Сонгуулийн хорооны 2024 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 08 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, нэгэнт хууль тогтоомж зөрчиж гаргасан шийдвэр учир 7 бие даан нэр дэвшигчийг бүртгэхийг даалгахыг тухай нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэжээ.
Дөрөв. Хариуцагчийн хариу тайлбар
4.1. Хариуцагч Хөвсгөл аймгийн Жаргалант сумын сонгуулийн хороо шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 20-7-1, 20-7-2, 20-7-3, 20-7-4, 20-7-5 дугаар хэсэгт бие даан нэрээ дэвшүүлэхээр хуулийн хугацаанд матөриалаа ирүүлсэн нийт 30 нэр дэвшигчийн баримт материалыг нягтлан шалгахад бие даан нэр дэвшигч А.Б********** , Б.Б********** , Н.Г********** Н.Э********** , Н.Э********** , Ш.А********** , С.Б********** нарын бие даан нэрээ дэвшүүлэгчийн сонгогчийн гарын үсэг зуруулах маягтын огноо хэсэгт тэмдэглэсэн огноо нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т Бие даан нэрээ дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 45 хоногийн өмнө эхлүүлж, долоо хоногийн хугацаанд дуусгана (08 дугаар сарын 27-ны өдрөөс 09 дүгээр сарын 02-ны өдөр) гэж заасан хугацаатай зөрж байгаа тул энэ хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1-д Хуульд заасан хугацаанд нэр дэвшүүлэх ажиллагааг явуулаагүй, 32.4-т зааснаар бие даан нэрээ дэвшүүлэгчийн сонгогчийн гарын үсэг зуруулах маягтыг нягтлан шалгахад бие даан нэр дэвшигчээс үл хамаарах, сонгогчийн мэдээлэлтэй холбоотой зөрчил илэрсэн бөгөөд зөрчилгүй гарын үсгийн тоо энэ хуулийн 30.2-т заасныг хангаагүй тул дээрх бие даан нэрээ дэвшүүлэгчдийг бүртгэхээс тус тус татгалзсан болно.
Сумын сонгуулийн хороо тус шийдвэрийг гаргахдаа дээд шатны сонгуулийн хороонд албан бичгээр хүсэлт явуулж мөн Аймгийн сонгуулийн хорооны дарга Б,Одончимэг, сонгуулийн хорооны нарийн бичгийн дарга Р.Машбат нараас утсаар зөвлөгөө авч шийдвэр гаргасан гэжээ.
4.2. Хариуцагчийн төлөөлөгч Ж.А******************* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн шийдвэрийг гаргахдаа манай сумын сонгуулийн хорооны бүрэн бүрэлдэхүүн байсан. Мөн аймгийн сонгуулийн хорооны нарийн бичгийн дарга н.Машбатаас зөвлөмж, зөвлөгөө авсны дагуу тухайн 08 дугаартай тогтоолыг гаргасан болно. Тухайн хүнээс зөвлөгөө авахад дээд шатны байгууллага буюу Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл аваад эргээд хариу хэлэх талаар тайлбарлаж байсан. Маягтын он, сар зөрүүтэй байгаа нь бие даан нэр дэвшигчээр бүртгэх боломжгүй нөхцөл байдал үүсч байгаа, бүртгэх боломжгүй гэх зөвлөмжийг дээд шатны байгууллагаас өгсөн байгаа. Үүнтэй холбоотойгоор тухайн асуудлыг нягтлаад сумын сонгуулийн хорооноос шийдвэр гаргасан байгаа. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т бие даан нэрээ дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 45 хоногийн өмнө эхлүүлж, долоо хоногийн хугацаанд дуусгана гэж заасан бөгөөд тухайн хугацаа нь 2024 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөс 09 дүгээр сарын 02-ны өдөр гэж заасан. Энэ хугацаанд сонгогчдоор гарын үсэг зуруулах үйл ажиллагаа явагдана. Гэтэл тухайн маягт дээрх хугацаатай хуулийн хугацаа зөрж байгаа тул уг нэр бүхий бие даан нэр дэвшигч нарыг бүртгэхээс татгалзаж шийдвэрлэсэн байгаа. Манай сумын сонгуулийн хорооноос аль болох хүний сонгох, сонгогдох эрхийг хангах үүднээс бие даан нэр дэвшигч нарыг аль болох бүртгэж авахыг хичээсэн байгаа. Мөн Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.4-т бие даан нэрээ дэвшүүлэгчийн сонгогчийн гарын үсэг зуруулах маягтыг нягтлан шалгахад бие даан нэр дэвшигчээс үл хамаарах, сонгогчийн мэдээлэлтэй холбоотой зөрчил илэрсэн бөгөөд зөрчилгүй гарын үсгийн тоо энэ хуулийн 30.2-т заасныг хангаагүй бол гэж заасан. Тухайн бие даан нэр дэвшигч нь доод тал нь 51 хүний гарын үсгийг цуглуулсан байх ёстой талаар заасан. Ингээд тухайн бие даан нэр дэвшигч нарын гарыг шаардлага хангаж байгаа хүмүүсийн гарын үсгийг тоолоод үзэхэд 51 хүний гарын үсэгт хүрэхгүй байсан учраас уг тогтоолыг гаргасан. Хуульд заасан хугацаанд нэр дэвшигч нарыг бие даан нэр дэвших ажиллагаа явуулаагүй гэж үзэж уг тогтоолыг гаргасан гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэл, хариуцагчийн хариу тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзээд дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
2. Маргаан бүхий акт болох Хөвсгөл аймгийн Жаргалант сумын сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 08 дугаартай тогтоолоор нэхэмжлэгч нарыг ...Аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1-т заасан хуулийн шаардлага хангаагүй, хуулийн хугацаанд нэр дэвшүүлэх ажиллагаа явуулаагүй буюу бие даан нэр дэвшигчийн гарын үсэг зуруулах маягтад заасан огноо зөрүүтэй... гэсэн үндэслэлээр Жаргалант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзаж шийдвэрлэжээ.
3. Нэхэмжлэгчээс ...нэхэмжлэгчид нь бие даан нэр дэвшигчид болохынхоо хувьд 51 буюу түүнээс дээш хүний гарын үсгийг зуруулсан байх шаардлагатай бөгөөд батлагдсан маягтын дагуу иргэдээр гарын үсэг зуруулж мэдээллийг бөглүүлсэн. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.4-д зааснаар сонгогчдын гарын үсэг зурах маягтад бие даан нэр дэвшигчээс үл хамаарах шалтгаанаар огноо буруу бичигдсэн нь бие даан нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндэслэл болохгүй... гэж, хариуцагчаас нэхэмжлэгч нарын сонгогчийн гарын үсэг зуруулах маягтын огноо хэсэгт тэмдэглэсэн огноо нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т заасан хугацаанд буюу 08 дугаар сарын 27-ны өдрөөс 09 дүгээр сарын 02-ны өдрийн хооронд гэж хамаарахгүй зөрж байсан ... зөрчилгүй гарын үсгийн тоо энэ хуульд заасан тоонд хүрээгүй тул нэхэмжлэгч нарыг бүртгэхээс татгалзсан гэсэн үндэслэлээр тус тус маргасан байна.
4. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д Нэр дэвшигчийг дараах тохиолдолд бүртгэхээс татгалзана, 32 дугаар зүйлийн 32.1.1-д Энэ хуульд заасан хугацаанд нэр дэвшүүлэх ажиллагааг явуулаагүй, 28 дугаар зүйлийн 28.2-т Бие даан нэрээ дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 45 хоногийн өмнө эхлүүлж, долоо хоногийн хугацаанд дуусгана гэж тус тус заажээ.
5. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн санал авах өдөр 2024 оны 10 дугаар сарын 11-ний өдөр товлогдсон байх ба дээрх хуулийн зохицуулалтуудын дагуу бие даан нэр дэвшигч нь нэрээ дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 45 хоногийн өмнө буюу 2024 оны 8 дугаар сарын 27-ны өдөр эхлүүлж, 09 дүгээр сарын 03-ны өдрийн дотор дуусгах ёстой бөгөөд уг хугацаанд нэр дэвшүүлэх ажиллагааг явуулаагүй тохиолдолд нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзахаар хуульчилсан байна.
6. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т Бие даан нэр дэвшигч нь Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан маягтад тухайн сонгуулийн тойргийн дараах тооны сонгогчдын гарын үсгийг зуруулна 30.2.3-т Сумын Хурлын сонгуульд бие даан нэр дэвшигч 51-ээс доошгүй гэж заасны дагуу нэхэмжлэгч Б.Б********** нь 55, А.Б**********, 55, С.Б**********, 55, Н.Э********** 55, Ш.А********** 53, Н.Э******** 54, Н.Г******************* 55 сонгогчийн гарын үсгийг тус тус зуруулж хариуцагчид хүргүүлсэн болох нь тэдгээрийн сонгогчийн гарын үсэг зуруулсан маягтуудаар тогтоогдож байна.
7. Хариуцагчийн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...нэхэмжлэгч нарын сонгогчийн гарын үсэг зуруулах маягтын огноо хэсэгт тэмдэглэсэн огноо нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т заасан хугацаанд буюу 08 дугаар сарын 27-ны өдрөөс 09 дүгээр сарын 02-ны өдрийн хооронд гэж хамаарахгүй зөрж байсан... гэжээ.
7.1. Сонгогчдын гарын үсэг зуруулсан маягтуудад сонгогчид нэр дэвшүүлэх ажиллагааг явуулах хугацаанд хамаарахгүй буюу уг ажиллагааг явуулах хугацаанаас өмнөх огноог бичсэн байгаа ч энэ нь бие даан нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах, цаашлаад сонгогдох эрхийг нь хязгаарлах үндэслэл болохгүй юм.
7.2. Учир нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3-д Тухайн шатны сонгуулийн хороо Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан маягтыг тэмдэг дарж баталгаажуулан бие даан нэр дэвшигчид энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа явагдаж эхэлсэн өдрөөс олгоно гэж зааснаас үзэхэд дээрх сонгогчдын гарын үсэг зуруулах маягтыг нэр дэвшүүлэх ажиллагаа явагдаж эхэлсэн өдрөөс хойш олгох үүрэг нь хариуцагчид байна.
7.3. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь нэр дэвшүүлэх ажиллагаа явагдаж эхэлсэн өдөр сонгогчдын гарын үсэг зуруулах маягтыг бие даан нэр дэвшигчдэд олгосон атлаа уг олгосон өдрөөс өмнөх огноог сонгогч бичснийг тухайн үед гарын үсгийг цуглуулсан гэж нэхэмжлэгч нарыг буруутгаж байгаа нь үндэслэлгүй байна.
8. Хариуцагчийн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа сонгогч нартай холбогдож хэзээ гарын үсгээ зурсан талаар тодруулах ажиллагаа хийсэн гэжээ.
8.1. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.4-д Сонгогчдын гарын үсэг цуглуулах маягтад тухайн нэр дэвшигчийг дэмжиж гарын үсэг зурж байгаа сонгогчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, иргэний бүртгэлийн дугаар, оршин суугаа газрын хаяг, хөдөлгөөнт, эсхүл суурин утасны дугаарыг тодорхой бичсэн байна, 31 дүгээр зүйлийн 31.6-д Сонгуулийн хороо бие даан нэр дэвшигчийн цуглуулсан сонгогчдын гарын үсэг үнэн зөв эсэхийг түүвэрлэн тулгах, тухайн иргэнтэй уулзаж нягтлан шалгана гэж тус тус заасны дагуу сонгогчдын гарын үсэг цуглуулах маягтад юуг тусгах талаар тусгайлан зааж өгсөн ба хариуцагч нь бие даан нэр дэвшигчдийн цуглуулсан гарын үсгийн үнэн зөв нягтлах, хэзээ зурсан талаар тодруулж шалгах эрх хэмжээ нь байсаар байтал уг эрх үүргээ хэрэгжүүлсэн талаар баримтаа хэрэгт нотлох баримтаар гаргаж өгөөгүй болно.
9. Нэгэнт нэхэмжлэгч нарыг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан шийдвэр нь хууль бус байх тул Хөвсгөл аймгийн Жаргалант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 20-7-1 дүгээр тойрогт А.Б******************* , 20-7-2 дугаар тойрогт Н.Г******************* , Б.Б********** нарыг, 20-7-3 дугаар тойрогт Н.Э*******************-ыг, , 20-7-4 дүгээр тойрогт Ш.А**********, Н.Э***********, нарыг, 20-7-5 дугаар тойрогт С.Б**********, нарыг тус тус бие даан нэр дэвшигчээр бүртгэхийг Хөвсгөл аймгийн Жаргалант сумын сонгуулийн хороонд даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2, 30.2.3, 30.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Хөвсгөл аймгийн Жаргалант сумын сонгуулийн хорооны 2024 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 08 дугаар тогтоолыг хууль бус болохыг тогтоож, Хөвсгөл аймгийн Жаргалант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 20-7-1 дүгээр тойрогт А.Б******************* , 20-7-2 дугаар тойрогт Н.Г******************* , Б.Б********** нарыг, 20-7-3 дугаар тойрогт Н.Э*******************-ыг, , 20-7-4 дүгээр тойрогт Ш.А**********, Н.Э***********, нарыг, 20-7-5 дугаар тойрогт С.Б**********, нарыг тус тус бие даан нэр дэвшигчээр бүртгэхийг Хөвсгөл аймгийн Жаргалант сумын сонгуулийн хороонд даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.МӨНХБОЛОР