| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 311/2025/00066/И |
| Дугаар | 311/ШШ2025/00059 |
| Огноо | 2025-02-10 |
| Маргааны төрөл | Эд хөрөнгийг худалдсан маргаан, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 311/ШШ2025/00059
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа
татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Т.Балжинням би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, .......... тоотод оршин суух хаягтай, ........... нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Завхан аймгийн ........... тоотод оршин суух хаягтай ............. холбогдох,
23,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч ........... нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие ......... өөрийн эд зүйл болох 10 ширхэг мөнгөн хазаарыг 2021 оны 6 сард зарж борлуулаад өгнө гэхээр нь иргэн .............д өгсөн юм. Энэ хугацаанд мөнгө төгрөг өгөхгүй дараа өгнө хэд хоноод өгий гэх мэтээр удаа дараалан худлаа хэлж эд зүйлээ буцаан авах гэхээр зарсан гээд өгөхгүй байна. Хазаарууд маань нийлээд 23,000,000 төгрөг болж байгаа. Иймд мөнгөө авах шаардлагатай байгаа тул энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна гэжээ.
Нэхэмжлэгч ........... нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие ......... нь ............ холбогдуулан 23,000,000 төгрөгийн үнэлгээтэй хазаарын үнийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Тухайн нэхэмжлэлийн төлбөр 23,000,000 төгрөгийг .......... нь төлж барагдуулсан тул тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
Нэхэмжлэгчийн хүсэлтийг хянаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ............ нь хариуцагч .............. холбогдуулан хазаарын үнэ 23,000,000 төгрөгийг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ..........нь нэхэмжлэлээсээ татгалзсан болох түүний тус шүүхэд 2025 оны 2 дугаар сарын 10-ны өдөр ирүүлсэн хүсэлтээр тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээ дэмжих, татан авах эсэх нь түүний эрх учраас нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзээд
ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 74, 75-Р ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. ..............нэхэмжлэлтэй .......... холбогдох мөнгөн хазаарын үнэ 23,000,000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 272,950 төгрөгийг улсын орлого болгосугай.
3. Захирамж гармагц хүчин төгөлдөр болно.
4. Нэхэмжлэгч нь давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ