Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 312/ШШ2025/00169

 

 

 

 

 

2025 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 312/ШШ2025/00169

 

 

 

 

 

 

 

 

Зохигч эвлэрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэнбүст баг ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ баг Туулын ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД:/-д холбогдох

 

7,520,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2024 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Б.*******,

Хариуцагч Ц.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Миний бие ******* нь Баттулгын хүсэлтийн дагуу харилцан тохиролцсоны дагуу 7,000,000 төгрөгийг 10 сарын хугацаатай 8 хувийн хүүтэй зээлдүүлэхээр болсон. Ингээд түүний эхнэр болох Хаан банкны тоот данс руу 2022 оны 12 сарын 03-ны өдөр шилжүүлсэн. Түүнээс хойш хүү гэж 5,080,000 төгрөг шилжүүлсэн. Нийт Ц.*******ас авах ёстой мөнгө нь үндсэн мөнгө 7,000,000 төгрөг, 10 сарын 8 хувийн хүүтэй сарын 560,000 төгрөг, 10 сар нийт 5,600,000 төгрөг болно. Нийт 12,600,000 төгрөг авах ёстойгоос 5,080,000 төгрөгийг өгсөн болно. Үлдэгдэл 7,520,000 төгрөгийг Ц.*******ас нэхэмжилж байна ... гэжээ.

 

Зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээнд: ...Нэхэмжлэгч Б.******* нэхэмжлэлийн шаардлагаас 4,020,0000 төгрөгөөс татгалзаж, 3,500,000 төгрөг гаргуулах, хариуцагч Ц.******* 3,500,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, төлөхөөр тохиролцов. гэжээ.

 

Шүүх зохигчийн тайлбар, эвлэрлийн гэрээ болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Ц.*******д холбогдуулан 7,520,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б.******* нэхэмжлэлийн шаардлагаас 4,020,0000 төгрөгөөс татгалзаж, 3,500,000 төгрөг гаргуулах, хариуцагч Ц.******* нь 3,500,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, Б.*******д төлөхөөр тохиролцож, зохигч эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

 

Зохигчийн эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч Б.*******гийн шүүхэд нэхэмжлэл гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.*******ас улсын тэмдэгтийн хураамжид 70,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.*******д олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.*******гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.*******д холбогдох 7,520,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт зохигч 3,500,000 төгрөгийн хэмжээнд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч Б.*******гийн шүүхэд нэхэмжлэл гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.*******ас улсын тэмдэгтийн хураамжид 70,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.*******д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ