Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 311/ШШ2025/00048

 

                                                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Одонзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Завхан аймгийн ... сумын ... багт оршин суух ... овогт ... нэхэмжлэлтэй, ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр, 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Янжмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч А... шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь .. онд төрсөн. ... онд ... сумын ЕБС-н 8-р анги төгсөөд ... багт илгээлтийн эзэн малчин хоньчноор томилогдон мал маллаж байгаад 1989 оны 9 сарын 25-ны өдөр цэрэгт татагдаж 1991 оны 8 сарын 3нд албаа хааж дуусгаад ... бригадад одоог хүртэл мал маллаж байна.Одоо малчнаар өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор хандсан боловч зарим он жилийн тушаал цалингийн цэс олдохгүй байгаа тул ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. Аймгийн архиваас 1986 онд ... нэгдлийн малчнаар ажилласан НДШ төлөгдсөн байхад цалингийн цэс нь олдохгүй байна. Иймд намайг 1985 он 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Завхан аймгийн ... сумын ... малчнаар ажиллаж 3 жил 10 сар тогтоож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч А.... нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.           

Тэрээр өөрийгөө 1985 он 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Завхан аймгийн ... сумын ... малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн байна.

А.... нь шүүхэд өөрийн цахим үнэмлэхний хуулбар, Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 1985 оны 08 дугаар сарын 15-ны өдөр нээлгэж 1985 оноос 1990 он хүртэл цалингийн бичилт хийлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Завхан аймгийн Архивын тасгийн 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн ... дугаартай лавлагаа, 1987 оноос 1989 онуудын ... сумын ... нэгдлийн ... 70 дугаар дансны хамт ирүүлсэн, шүүхээс нотлох баримт гаргуулах захирамжаар түүний ХААТР 1-р маягтыг Иргэний бүртгэлийн газраас гаргуулж авсан. Завхан аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс түүний нөхөн даатгалд хамрагдсан баримтуудыг мөн гаргуулж авсан байна. 

Түүний 1985 оны 08 дугаар сарын 15-ны өдөр нээлгэж 1985 оноос 1990 он хүртэл цалингийн бичилт хийлгэсэн хөдөлмөрийн дэвтэр, Завхан аймгийн Архивын тасгийн 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн ... дугаартай лавлагаа, 1987 оноос 1989 онуудын ... сумын ... нэгдлийн ... 70 дугаар дансаар, Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн ХААТР-1 А-гийн 14-т 1985 он ... бригадад хоньчин гэсэн бичилт хийгдсэн байна.

Дээрх баримтуудаар нэхэмжлэгчийн ажиллаж байсныг тогтоох боломжтой гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар нэхэмжлэгч А.... шүүх хуралдаанд байлцуулахгүйгээр  хэргийг хянан шийдвэрлэсэн болно. 

Хэрэгт авагдсан дээрх баримтууд нь бичмэл нотлох баримтын шаардлага хангасан, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримт гэж шүүх үнэлсэн болно. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч А... улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч  ... овогт ...

1985 он 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Завхан аймгийн ... сумын ... малчнаар ажиллаж байснаар тогтоосугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч А.... улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулга бүрэн эхээрээ бичгийн хэлбэрээр гарах ба ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг  дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч А.Таржид нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОДОНЗУЛ