Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 309/ШШ2025/00015

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Батжаргал би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, байрлах, ******* регистрийн дугаартай, “******* ******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорнод аймаг, оршин суух, ******* регистрийн дугаартай, Гантөмөрийн *******т холбогдох,

“Зээлийн гэрээний үүрэгт 221,262 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч нь Г.*******той 2024 оны 05 сарын 07-ны өдөр 18545 тоот зээлийн гэрээ байгуулан зээлийн эрх нээсэн. Үүний үндсэн дээр Т.******* нь 2024 оны 06 сарын 26-ны өдөр 200,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай, 6.65 хувийн хүүтэй, z000397151 тоот зээлийг авсан. Т.******* нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа тул ...нийт 221,262 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: “******* ******* ББСБ” ХХК нь Т.*******т холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Хариуцагч Г.******* нь нэхэмжлэлийн шаардлага 221,262 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан байх тул нэхэмжлэлээсээ татгалзаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК нь хариуцагч Г.*******т холбогдуулан “зээлийн гэрээний үүрэгт 221,262 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь “хариуцагч Г.******* нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангасан” гэх үндэслэлээр шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байна.

Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 758 дугаар зүйлийн 758.1, 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК нь хариуцагч Г.*******т холбогдуулан гаргасан “зээлийн гэрээний үүрэгт 221,262 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7,288 төгрөгийн 50 хувь болох 3,644 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлогоос 3,644 төгрөгийг, хариуцагч Г.*******оос 3,644 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ББСБ” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Л.БАТЖАРГАЛ