| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шоовдорын Одонзул |
| Хэргийн индекс | 140/2024/00567/И |
| Дугаар | 311/ШШ2025/00046 |
| Огноо | 2025-01-28 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 311/ШШ2025/00046
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Одонзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар, Нэхэмжлэгч: Завхан аймгийн … сумын … багт оршин суух … нэхэмжлэлтэй
ажиллаж байсан болохоо тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л...., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Янжмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л... шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие … нь 1969 онд төрсөн 1986-1988 онд Завхан аймгийн … сумд Засаг даргын тамгын газарт ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэрт орох болсон бөгөөд малчнаар ажиллаж байсан тушаалууд олохгүй байгаа юм. Завхан аймгийн … сумын коммунизмын туяа нэгдлийн … бригадад 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл мал маллаж байсан болохоо тогтоолгохоор хүсэлт гаргаж байна…1969 онд Завхан аймгийн ... суманд төрсөн, 1985 онд 8 дугаар анги төгсөөд мал маллаж байгаад 1988 онд цэрэгт аваад 1995-2000 онуудад Тамгын газарт мал маллаж байсан юмаа гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Л.... нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Тэрээр өөрийгөө 1986 оны 01 сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд Завхан аймгийн … сумын … нэгдлийн … бригадад мал маллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн байна.
Л... нь шүүхэд өөрийн цахим үнэмлэхний хуулбар, Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 1985 оны 06 дугаар сарын 15-ны өдөр нээлгэж 1986 оноос 1988 он хүртэл цалингийн бичилт хийлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Завхан аймгийн Архивын тасгийн 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн ... дугаартай архивын лавлагаа, хөдөлмөрийн хөлс тооцсон 70 дугаар данс, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарын хамт ирүүлсэн, шүүхээс нотлох баримт гаргуулах захирамжаар түүний ХААТР 1-р маягтыг Иргэний бүртгэлийн газраас гаргуулж авсан. Завхан аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс түүний нөхөн даатгалд хамрагдсан баримтуудыг мөн гаргуулж авсан байна.
Түүний 1985 оны 06 дугаар сарын 15-ны өдөр нээлгэж 1986 оноос 1988 он хүртэл цалингийн бичилт хийлгэсэн хөдөлмөрийн дэвтэр, Завхан аймгийн Архивын тасгийн 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн ... дугаартай архивын лавлагаа, хөдөлмөрийн хөлс тооцсон 70 дугаар данс зэргээр тогтоогдож байна.
Дээрх баримтуудаар нэхэмжлэгчийн ажиллаж байсныг тогтоох боломжтой гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Хэрэгт авагдсан дээрх баримтууд нь бичмэл нотлох баримтын шаардлага хангасан, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримт гэж шүүх үнэлсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Л.... улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч .. овогт ...
1986 оны 01 сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд Завхан аймгийн … сумын …. нэгдлийн … бригадад мал маллаж байснаар тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Л... улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулга бүрэн эхээрээ бичгийн хэлбэрээр гарах ба ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч Л.Түмэн-Өлзий нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧШ.ОДОНЗУЛ