2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 193/ШШ2025/00012

 

 

             2025           01            03

                                193/ШШ2025/00012

            

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Э.Дулмаа би,

 

Нэхэмжлэгч:*******,*******, өөрийн байранд байрлах, “*******” ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:*******, 02 дугаар хороо, ******* тоотод  оршин суух, ******* овогт *******ын /РД:/-д холбогдох,

 

Зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 23,138,193 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг  2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “*******” ХК-ийн төлөөлөгч Д. нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “…Э.тэй байгуулсан зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 23,138,193 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэжээ.

 

Нэхэмжлэгч “*******” ХК, хариуцагч Э.ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г. нар шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэлийн үнийн дүн 23,138,193 төгрөгийг 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 3,850,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 3,850,000 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 3,850,000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 3,850,000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 3,850,000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 3,888,193 төгрөгөөр төлж барагдуулах хүсэлттэй байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “*******” ХК нь хариуцагч Э.т холбогдуулан зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 23,138,193 төгрөг гаргуулахаар шаардаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд эвлэрсэн.

Зохигчид эвлэрлийн гэрээг бичгээр байгуулж, хариуцагч нь 23,138,193 төгрөгийг 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 3,850,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 3,850,000 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 3,850,000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 3,850,000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 3,850,000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 3,888,193 төгрөгөөр бүрэн төлж барагдуулахаар эвлэрсэн байна.

 

Энэхүү тохиролцоо нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар буруулан тогтоодог тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 273,650 төгрөгийг улсын төсвийн дансанд үлдээж, тэмдэгтийн хураамжийн тал хувь 136,825 төгрөгийг улсын төсвийн данснаас, хариуцагч Э.ээс 136,825 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1., 74.2., 74.6., 75., 123 дугаар зүйлийн 123.1.-д заасныг тус тус удирдлага болгон

 

 ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч “*******” ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Э.т холбогдох зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 23,138,193 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч 23,138,193 төгрөгийг 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 3,850,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 3,850,000 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 3,850,000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 3,850,000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 3,850,000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 3,888,193 төгрөгөөр нэхэмжлэгч “*******” ХК-д төлөхөөр харилцан тохиролцсон зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 273,650 төгрөгийг улсын төсвийн дансанд үлдээж, тэмдэгтийн хураамжийн тал хувь 136,825 төгрөгийг улсын төсвийн данснаас, хариуцагч Э.ээс 136,825 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “*******” ХК-д олгосугай.

3.Хариуцагч Э. шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                       Э.ДУЛМАА