| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гончигсумын Сарантуяа |
| Хэргийн индекс | 150/2025/00018/И |
| Дугаар | 150/ШШ2025/00028 |
| Огноо | 2025-02-10 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 150/ШШ2025/00028
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Г.Сарантуяа даргалж хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: ......... аймгийн ........... сум, ........ дүгээр баг, ............л дэх үйлдвэрийн бүсэд байрлах “..................” ХХК-ийн (РД:...............) хүсэлттэй иргэн ................. эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариунбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч “...................” ХХК-ний гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч ................ шүүхэд гаргасан хариуцагчийг эрэн сурвалжлуулахыг хүссэн хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлов. Үүнд:
"................." ХХК-ийн зүгээс иргэн ................. холбогдуулан хохирол 1,524,000 (нэг сая таван зуун хорин дөрвөн мянган) гаргуулахаар ........... аймгийн ........... сум дахь сум дундын шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүхээс хариуцагчийг мэдэгдэх хуудас болон утсаар дуудах зэрэг хуульд заасан ажиллагаа хийсэн боловч хариуцагчийн хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг .......... аймгийн ............. сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн ................. дугаартай захирамжаар хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.
Анх өгсөн гэрийн хаяг болох .......... аймгийн .......... сумын ............ баг ........... тоот гэсэн хаяг, ............ гэсэн холбоо барих утас өгсөн боловч өөр хүн тухайн дугаарыг барьдаг холбогдох боломжгүй байдаг бөгөөд манай компани нь нэхэмжлэлээ шүүхээр шийдвэрлүүлэх боломжгүй байдалд хүрээд байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг нь тогтоож, тогтоосон хаягийг ............. ХХК-д албан бичгээр мэдэгдэхийг ............ аймгийн ..........н сум дахь сум дундын цагдаагийн хэлтэст даалгаж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, “.................” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, .......... аймгийн .............. сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 16-ний өдрийн ................. тоот “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” шүүгчийн захирамж, зээлийн гэрээ зэрэг бичгийн нотлох баримтуудыг уншин сонсгож шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь :
Шүүх “................” ХХК-ийн хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагч “..................” ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох иргэн ............... ............. (РД:................) оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байгаа учир эрэн сурвалжлуулж оршин суугаа хаяг тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргасан байна.
.............. .............. нь ............. аймгийн ............. сумын ..........дүгээр баг ........... тоот хаягт бүртгэлтэй боловч тухайн хаягт оршин суудаггүй гэх ............... аймгийн ............... сумын .......... дүгээр багийн Засаг даргын тодорхойлолтыг үндэслэн ............ аймгийн ............ сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 16-ний өдрийн .............. тоот шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна. (хх-ийн 5-6-р хуудас)
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д “Иргэний эрхзүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно.” гэжээ
Иймд ........... хаяг тодорхойгүйгээс хохиролын 1,524,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг “..............” ХХК нь шүүхэд гаргах боломжгүй гэж үзэн .......... овогтой .............. эрэн сурвалжлах хуулийн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д “Хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу Цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ.” гэж зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох .............. эрэн сурвалжлахыг .......... аймгийн Цагдаагийн газрын ........... сумын сум дундын Цагдаагийн хэлтэст үүрэг болгов.
............... нь ............. аймгийн ............. сумын ............ дүгээр баг ........... тоот хаягт бүртгэлтэй боловч, тухайн хаягт амьдардаггүй, холбоо барих утасгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагч “.............” ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод үлдээх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч тал өөрийн хүсэлтээр шүүх хуралдаанд оролцоогүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.3-д зааснаар ............... (РД:................ эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар хариуцагчийг эрэн сурвалжлахыг .............. аймгийн Цагдаагийн газрын ......... сумын сум дундын Цагдаагийн хэлтэст үүрэг болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар “...............” ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дугаар зүйлийн 119.4-д зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш зохигч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардаж авах үүрэгтэйг дурдсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.САРАНТУЯА