| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гончигсумын Сарантуяа |
| Хэргийн индекс | 150/2025/00036/И |
| Дугаар | 150/ШШ2025/00029 |
| Огноо | 2025-02-10 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 150/ШШ2025/00029
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Г.Сарантуяа даргалж хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: ........ аймгийн ............ сумын ......... баг, ........... тоотод оршин суух хаягтай, ............ овогт .................. (РД:............) хүсэлттэй иргэн ............. эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч .................., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариунбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч .............. шүүхэд гаргасан хариуцагчийг эрэн сурвалжлуулахыг хүссэн хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлов. Үүнд:
............. миний бие 2024 оны 04 сарын сүүлээр ......... аймгийн ............ сумын нутагт байрлах ............. эрхлэлтийг дэмжих сангаас ........ ............. ХХК-ийн захиалсан 50тн будааг ............ аймагт хүргэх захиалга авч өөрийн өмчлөлийн .............тээврийн хэрэгслээр тээвэрлэн хүргэж өгөхөөр, .................. нь тээвэрлэн очсон будааг хүлээн авч тээвэрлэлтийн хөлсөнд 12,000,000 төгрөгийг төлөхөөр хүлээн авагчийн зүгээс аман тохиролцоогоор тохиролцсон юм.
Тээвэрлэсэн будааг хүлээн авагч ............ заасан газар буулгамагц тээврийн хөлс болох 12,000,000 төгрөгийг тээвэрлэгч талд төлөхөөр тохиролцсон болно.
2024.05.03-ны өдөр миний бие хамт хүлээн авагчийн захиалсан 50 тн будааг ......... аймгийн ......... сум дахь Тариалан дэмжих сангаас өөрийн машин болон өөрийн дүү ............... автомашинд 25, 25-аар хувааж ачин ............. аймаг руу тээвэрлэлтэнд гарсан.
Дөнгөж хөдөлмөгц .............тоот данснаас тээврийн хөлсний урьдчилгаанд 4,000,000 төгрөгийг ............. гэсэн утгатайгаар, замд явж байх зуур ................ тоот данснаас 2,000,000 төгрөгийг ................ будаа тээвэр гэсэн утгатайгаар нийт 6,000,000 төгрөгийг ............. миний ............. банкин дахь .............. тоот данс руу тус тус шилжүүлсэн.
2024.05.05-ны өдөр хүлээн авагчийн заасан хаягт тээвэрлэсэн будааг буулгасан ба хөлсөө нэхэхэд "Замд явж байна. Сүлжээ унаад байна. Явж бай. Араас чинь данс руу чинь шилжүүлье" гэхэд нь итгээд буцах замдаа орсон.
Сүүлд 2024.06.11-ны өдөр ............... гэсэн дансаас 2,000,000 төгрөгийг ............ будаа тээвэр ............. гэсэн утгатайгаар шилжүүлсэн ба түүнээс хойш дахин мөнгө орж ирээгүй. Тээвэрлэлтийн хөлсний үлдэгдэл болох 4,000,000 төгрөгийг шаардан ................. дугаарын утас руу удаа дараа залгахад өнөө маргаашгүй хийнэ гэх боловч нэг ч төгрөг шилжүүлэлгүй өдийг хүрсэн ба ................. нь одоо хаана байгаа нь мэдэгдэхгүй, оршин суух хаяг нь тодорхойгүй байх тул хариуцагч ................. эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хүсэлт гаргагч .............. гаргасан тайлбартаа: Миний бие будааны машин барьдаг, тээвэр хийдэг жолооч байгаа юм. ............... аймаг руу 50 тонн будаа ачуулах ажил гарсан. Бид мөнгөө тохиролцоод явсан. Замд явж байх замд тал мөнгийг нь надад өгсөн. Тал мөнгөө өгөөгүй алга болчихсон. Утас руу нь залгахаар утсаа авахгүй байна. Ноднин 5 сараас хойш байхгүй болчихсон. Намайг буцахад араас чинь мөнгийг чинь хийчихнэ гэж хэлээд алга болчихсон. Би аргаа бараад шүүхэд хандаж байна. ................ эрэн сурвалжилж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхний хуулбар, “..............” банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, зарлагын баримт, мессежээр харьцаж байсан баримт зэрэг бичгийн нотлох баримтуудыг уншин сонсгож шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь :
Шүүх ............ хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагч ................... иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох иргэн ................... оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байгаа учир эрэн сурвалжлуулж оршин суугаа хаяг тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргасан байна.
................... хаяг тодорхойгүйгээс 4,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүсэлт гаргагч ........ нь шүүхэд гаргах боломжгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д “Иргэний эрхзүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно.” гэжээ
Иймд иргэний эрхзүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ................ эрэн сурвалжлах хуулийн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д “Хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу Цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ.” гэж зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ............... эрэн сурвалжлахыг .......... аймгийн Цагдаагийн газрын ............. сумын сум дундын Цагдаагийн хэлтэст үүрэг болгов.
.................. оршин байгаа хаяг тодорхойгүй, холбоо барих утас .............. дугаартай, ......... банкны .............. данстай болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагч ............... улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.3-д зааснаар ................... эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлахыг ............. аймгийн Цагдаагийн газрын ............. сумын сум дундын Цагдаагийн хэлтэст үүрэг болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар ................ улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дугаар зүйлийн 119.4-д зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш зохигч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардаж авах үүрэгтэйг дурдсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.САРАНТУЯА