Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 150/ШШ2025/00030

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сэлэнгэ аймгийн Сайхан сум  дахь Сум дундын  шүүхийн Ерөнхий шүүгч Г.Сарантуяа даргалж хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

            Хүсэлт гаргагч: ........ аймгийн ...... сум, ...... дугаар баг, ................ тоотод оршин суух иргэн .............. овогт .............. (РД:..................) хүсэлттэй хамтын амьдралтай байсныг тогтоолгохыг хүссэн  иргэний хэргийг хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч ............. шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариунбаяр нар оролцов.

            ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Хүсэлт гаргагч ............. хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай хүсэлт шүүхэд гаргажээ. 

Хүсэлт гаргагч хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

............. миний бие.......... онд төрсөн................. 2010 онд нэг гэрт орж өдий хугацаанд хоёр хүүхдийн аав ээж болсон. Бид гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй. Хань минь 2024 оны 08 дугаар сарын 19-нд нас барсан. Одоо би 10-13 насны хоёр хүүхдийн хамт амьдарч байна. Хүүхдүүдээ тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох гэтэл бид гэрлэлтээ батлуулаагүй улмаас шүүхэд хандаж байна.Хүүхдүүд маань аав .............. овоглодог. Иймд ................ бид хоёрыг хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагч ............. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би ................... 2010-2024 оныг хүртэл хугацаанд хамт амьдарсан. Манай нөхөр ............... 2024 оны 08 дугаар сарын 17-ны өдөр нас барсан. Хоёр хүүхэд ааваараа овоглодог. Хүүхдүүддээ тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох гэтэл халамжийн байцаагч гэр бүлийн баталгаагүй учир шүүхэд ханд гэж хэлсэн гэв.

Шүүх хуралдаанаар  хавтаст хэрэгт авагдсан  хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт,  иргэний үнэмлэхийн лавлагаа, улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлсөн баримт,

2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 358 тоот багийн даргын тодорхойлолт, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар, ................ 2024 оны 08 дугаар сарын 17-ны өдөр нас барсан гэх нас барсны гэрчилгээ, гэрлэсний бүртгэлгүй гэсэн лавлагаа, ............ аймгийн ................ сумын ............ багийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 42 тоот ............... нас барсны талаарх  тодорхойлолт, багийн Засаг даргын 42,43 тоот албан тоот зэрэг нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлэлээ.

Иргэн .............. хүүхдүүддээ тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох зорилгоор .............. хамтын амьдралтай байсныг тогтоолгох хүсэлт  шүүхэд   гаргажээ. 

Зохигчийн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

Иргэн ............ нь .................. 2010 оноос хойш гэрлэлтээ бүртгүүлээгүй хамт амьдарч байжээ.

.................... нарын дундаас 2012 оны 08 дугаар сарын 11-ны өдөр хүү ................, 2015 оны 08 дугаар сарын 24-ны өдөр хүү ................. нар төрсөн бөгөөд хүү ................., хүү ............. нар төрсөн эцэг .................. овоглосон ба хүүхдийн эцэг захиргааны журмаар тогтоогдсон байна.

........................ нь 2024 оны 08 дугаар сарын 17-ны өдөр нас баржээ.

Дээрх  үйл баримт нь:

Иргэн ................ иргэний үнэмлэхний лавлагаа, .......... аймгийн ................. сумын 3 дугаар багийн засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 16-ний өдрийн №358 тоот тодорхойлолт, ............. аймгийн .......... сумын ............ дугаар багийн засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 06-ний өдрийн №42,43 тоот тодорхойлолт,  2012 оны 08 дугаар сарын 11-ны өдөр төрсөн хүү ............ овогт ...................., 2015 оны 08 дугаар сарын 24-ны өдөр төрсөн хүү ............... овогт ................... нарын төрсний гэрчилгээний хуулбар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2024 оны 12 дугаар сарын 16-ний өдрийн гэрлэлтийн бүртгэлгүй тухай лавлагаа, ........... хот, ............... дүүргийн улсын бүртгэгчийн 2024 оны 08 дугаар сарын 19-ны өдрийн №.................. тоот нас барсны гэрчилгээний хуулбар зэрэг нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна. (хх-ийн 2-9, 24-25-р хуудас)

            Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтыг үндэслэн  иргэн .............. нь талийгаач .................  2010 оноос 2024 оны 08 дугаар сарын 17-ны өдөр  хүртэл  хугацаанд хамтын амьдралтай  байсан үйл явдлыг тогтоох үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч .................. улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг  улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар .......... овогт ................... .............. овогт ...................... 2010 оны 01-р сарын 01-нээс  2024 оны 08 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг  улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.                                

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                      Г.САРАНТУЯА