| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чинзоригтын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 305/2025/00012/И |
| Дугаар | 305/ШШ2025/00076 |
| Огноо | 2025-01-22 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 305/ШШ2025/00076
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхтуяа даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: **********-н нэхэмжлэлтэй,
Мал маллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч *********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага: 1991 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ******** аймгийн ********* сумын ********* багт мал маллаж байсныг тогтоолгох тухай.
2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: ********* овогтой ********* миний бие 1974 оны 04 сарын 15-нд ********* сумд төрсөн. Би 1991 онд 10-р анги төгсөөд мал дээр гарч аав ээжийн хамт мал маллах болсон. 2002 онд ********-тай гэр бүл болж өрх тусгаарлан гарсан. 1991 оны 01 сарын 01-нээс 2000 оныг дуустал малын А данс өрхийн тэргүүн буюу аавын нэр дээр бүртгэгдсэн байгаа тул малчнаар ажиллаж байсан жил тооцогдохгүй гэж тэтгэврийн хүсэлтийг буцааж шүүхээр тогтоолгож ир гэсэн юм. Иймд энэ байдлыг харгалзан үзэж миний бүрдүүлсэн нотлох баримтыг үндэслэн 1991 оны 07 сарын 01-ний өдрөөс 2000 оныг дуустал ******** аймгийн ********* сумын ********* багт аав ээжийн хамт мал маллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
3. Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:
-********* аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 12 дугаар лавлагаа, уг лавлагааны архивын эх баримтын хуулбар,
-мөн Архивын тасгийн 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 449 дугаар лавлагаа,
-*********-н 1991-2000 онуудын жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн А дансны ******* аймгийн архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан хуулбар,
-Үндэсний архивын 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 03-02/5728, 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 03-0/453 дугаар лавлагаанууд,
-Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн CVL2582000001000044 дугаар төрсний бүртгэлийн лавлагаа,
-Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн гэрлэсний бүртгэлийн лавлагаа,
-*********-н *********дугаартай бүрэн дунд боловсролын үнэмлэх.
4. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх бүрдүүлсэн нотлох баримт:
-********* аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 15/35 дугаар албан бичиг, уг албан бичигт хавсарган ирүүлсэн Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн *******, ********** нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаанууд.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч ********* нь 1991 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ******** аймгийн ********* сумын ********* багт аав ээжийн хамт мал маллаж байсныг тогтоолгохоор хүсэлт гаргажээ.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт тогтоох журмыг нь хуульд заагаагүй эрх зүйн ач холбогдол бүхий бусад үйл явдлыг шүүх тогтоож болохоор заасан байна.
Малчнаар ажилласан хугацааг шүүхийн журмаар тогтоолгох нь тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн даатгуулагчийн малчнаар ажилласан хугацааг тооцох, малчинд өндөр насны тэтгэвэр тогтооход ач холбогдолтой буюу малчнаар ажилласанд тооцуулах нь эрх зүйн ач холбогдолтой байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ гэж, 40.2-д нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж тус тус заажээ.
4.1. ********* нь 1991 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд *********** аймгийн ********* сумын ********* багт аав ээжийн хамт мал маллаж байсан болох нь:
-********** аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 449 дугаар “Тус аймгийн ********* сумын ********* багийн малчин, өрхийн тэргүүлэгч *********ийн мал маллаж байсан хугацаа /1991-2000 он хүртэлх/ гээд тухайн онуудын жилийн эцсийн мал тооллогын А дансанд бүртгэгдсэн малын тоог тодорхойлсон архивын лавлагаа,
-*********-н 1991-2000 онуудын жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн А дансны ****** аймгийн архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан хуулбар,
-Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн CVL2582000001000044 дугаар эцгийн овог нэр *********, эхийн овог нэр ********, хүүхдийн овог нэр ********** 1974 оны 04 сарын 15-ны өдөр төрснийг ******* аймгийн ********* сумын 51-рт 1974 оны 05 дугаар сарын 03-ны өдөр бүртгүүлсэн” төрсний бүртгэлийн лавлагаа,
- ********* аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 12 дугаар “БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 198. оны 02 сарын 19-ний өдрийн 18 дугаар зарлигаар ********* сумын харьяат **********-г алдарт эхийн нэгдүгээр одонгоор шагнасугай. **********, нөхөр *********, хүүхдүүдэд: 1. ********* 1966 онд төрсөн, 2. ********** 1968 онд төрсөн, 3. ******* 1970 онд төрсөн, 4. ********* 1974 онд төрсөн, 5. ********** 1977 онд төрсөн, 6. ********* 1980 онд төрсөн, 7. ********** 1982 онд төрсөн, 8. ************ 1985 онд төрсөн гэж бүртгэгдсэн лавлагаа, уг лавлагааны архивын эх баримтын хуулбар,
-Үндэсний архивын 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 03-0/453 дугаар лавлагаанд “1989 оны хүн амын тооллогод *********** аймгийн ********* тэргүүлэгч өөрөө 47 настай, эрэгтэй, ******** эхнэр, 41 настай эмэгтэй, ********* охин, 20 настай эмэгтэй, ********* охин 14 настай, эмэгтэй, *********, хүү 11 настай, эрэгтэй, *********, хүү 8 настай, эрэгтэй, *********, охин 6 настай, эмэгтэй, *********, хүү 22 настай, эрэгтэй, ********* хүү, 4 настай, эрэгтэй” гэж бүртгэгдсэн,
-мөн архивын 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 03-02/5728 дугаар лавлагаанд “2000 оны хүн амын тооллогод Говь-Алтай аймгийн ********* сумын ********* баг ********* тэргүүлэгч өөрөө, 1941 оны 06 сар төрсөн, 58 настай эрэгтэй, ********* эхнэр, 1947 оны 06 сард төрсөн 52 настай, эмэгтэй, ********* охин, 1968 оны 09 сард төрсөн, 31 настай эмэгтэй, ********* охин, 1974 оны 04 сард төрсөн, 25 настай, эмэгтэй, ********* хүү, 1977 оны 11 сард төрсөн, 22 настай, эрэгтэй, ********* охин 1982 оны 08 сард төрсөн 17 настай эмэгтэй, ********* хүү, 1985 оны 04 сард төрсөн, 14 настай, эрэгтэй, ********* хүү, 1980 оны 02 сард төрсөн, 19 настай, эрэгтэй” гэж бүртгэгдсэн
-Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн “**********, ********* нарын ********* аймгийн ********* сумын 10 дугаарт 2003 оны 06 дугаар сарын 13-ны өдөр бүртгүүлсэн” гэрлэсний бүртгэлийн лавлагаа,
-********** хотын арван жилийн ******** сургуулиас *********-т 1991 оны 06 дугаар сарын 10-ны өдөр олгосон ******** дугаартай бүрэн дунд боловсролын үнэмлэхэд 10 дугаар ангийг 1991 онд төгссөн гэж,
-Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн гэрлэсний бүртгэлийн лавлагаануудад ********* 1991 оны 08 сарын 22-нд гэрлэсний бүртгэлд бүртгүүлсэн, ********* 1996 оны 06 сарын 05-нд гэрлэсний бүртгэлд бүртгүүлсэн гэж бүртгэгдсэн зэргээр тогтоогдож байна.
4.2. 1992-1994 оны жилийн эцсийн малын тооллогонд *********-н ам бүл 8, 1995 онд 11, 1996 онд 6, 1997 онд 7, 1998-2000 онд 8 ам бүлтэй гэж бүртгэгдсэн нь Үндэсний архивын 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 03-02/5728, 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 03-0/453 дугаар лавлагаануудад бичигдсэн өрхийн гишүүдийн насны мэдээлэлтэй тохирч байгаа болон бусад бичмэл нотлох баримтыг хооронд нь харьцуулж, харилцан бие биенээ дэмжин нотолж байгаа талаас нь үнэлж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэсэн болно.
5. Иймд **********-г 1991 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ********* аймгийн ********* сумын ********* багт мал маллаж байсныг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар **********-г 1991 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд *********** аймгийн ********* сумын ********* багт мал маллаж байсныг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.МӨНХТУЯА